Надаас урсах чөлөөт үгс ™


www.hi5.com -дээр Монголын Блогчдын групп үүслээ
May 28, 2007, 3:54 am
Filed under: мэдээлэл

Би сая http://www.hi5.com дээр явж байгаад блогчдын группыг үүсгий гэж бодоод тэгээд үүсгэв. Та бүхэн элсээрэй. Бид блогтоо бичлэг бичээд л байдаг түүнийг нь уншаад comment-лоод л байдаг. Тэр болгон бие биенээ мэддэггүй, зураг хөргийг нь ч хараагүй, огт төсөөлөл байдаггүй шүү дээ. Харин цөмөөрөө энэ группд элсэж санал бодлоо хуваалцан сайхан найзууд болцгооё. Та бүхэн үүнд элсэж ороорой. Мөн өөрсдийн блогоор дамжуулан зарлаарай. Манай групп тун удахгүй маш олон блог хөтлөгч гишүүдтэй болно гэдэгт найдаж байна. http://www.hi5.com/friend/group/displayGroupFront.do?groupId=2208959

Advertisements


Гvvгл DoubleClick-ийг авав

Гүүгл DoubleClick-ийг авав

Хэдэн долоо хоногийн туршид янз бүрийн цуу яриа тархаж байсны эцэст Google нь сурталчилгааны DoubleClick компанийг Сан Франциско-гийн оршин суугч Hellman $ Friedman аас $3.1 тэрбум долларыг бэлнээр төлөн худалдаж авлаа. Энэхүү наймаа нь Google -ийн хувьд хамгийн үнэтэй хийгдсэн наймаа бөгөөд өмнө нь тэд YouTube -ийг мөн их мөнгө хаян авч байсан билээ. Энэхүү наймааны төлөө Microsoft өрсөлдсөн хэдий ч ялагдсан байна. Continue reading