Надаас урсах чөлөөт үгс ™


Архи ба эхнэр

За хөө Зараа гуайн блогийг умшиж яваад нэгэн бичлэгтэй нүүр тулав. Чухал гэсэн гарчигтай бичлэг байхийн. Нэгэн бүсгүй зараад манай нөхөр архи уугаад байна та болон таны блогийг унмшиж буй хүмүүс надад туслаачээ гэцэн байхийн. Тэгээд би энэ бичлэгийг блогтоо шивэн оруулав. Олон юм ярилгүй шууд бичлэгтээ орий.

Аманд орохдоо алтан шумуул мэт
Амнаас гарахдаа арслан барс боссон мэт …
Өнчин хөвүүн Чингис хааны 9-н өрлөгтэй хэрүүл хийсэн түүхээс ишлэл татав.
(Хэрүүл хийгээгүй шүү зүгээр л ингээд бичмээр санагдцийн) Архины тухай амнаасаа өнчин хөвүүнийг дуурай хэдэн үг унгаюу. Хараад байхад манай эрчүүд залуучууд их дурлаад байгаа юм шиг санагддаг. Гэхдээ тэгэж хамаг сайхан амьдралаа хаян архины сайн найз, дуулгвартай боол болх нь цөөхөн гэж боджугаа.

Архинд орхоос өмнө бүх зүйл сайхан байх байсан байх. Эхнэр нь орой болгон ажилаасаа ирхийг хүлээн хоол ундаа хийчээд нөхрөө хүлээгээд сууна. Ирхэд инээмсгэлэж угтана. Өглөө гархад баяртайгаар үднэ. Харин архинд орсон хойно орой ирхэд эхнэрийн инээмсгэлэх нь бүү хэл айдас хүйдэсээр дүүрэн угтана. Өглөө гархад нь санаа зовинолоор дүүрэн үднэ. Архинаас болж өөрийгөө хянах чадваргүй болсон үедээ өөрийг нь хайрлах хүмүүст зохисгүй хандана үүнээс нөлөөлөн таныг хүрээлэх таныг хайрлах хүн айжим айжимаар цөөрнө танаас холдоно. Дөлнө зугтаана.Таныг тойрох хүмүүс таны төлөө биш зөвхөн архины төлөө хүмүүсээр дүүрэх болно. Хэн ч өөрийнхөө босгон бүтээсэн энэ аз жаргалтай амьдралаа, хөлс баасаа гоожуулан байж хүрсэн энэ их амжилтаа архинаас болж битий алдаасай. Яагаад хүн траншейнд амьдардаг вэ түүний амьдралын зорилго хаачив. Монголд ийм хүмүүс олон байдаг харин тэд бүгдээрээ л архинаас болж ийм арчаагүй байдалд орсон гэдэгтэй хэн ч санал зөрөхгүй биз тиймээс найзуудаа юмыг яаж мэдхэв жаахан ухаалагаар сэтгэж амьдран аж төрөхгүй бол болохгүй болцон цаг байна

Миний нөгөө блог бичигдсэн шинэ бичлэгүүд.
Хуруу хэмээх блог хөтлөх болсон түүхийг хүүрнэхүй
Хуруугийн толгой
Хаан бууз биш Боол гуанз

Advertisements