Надаас урсах чөлөөт үгс ™


Шинэ блог нээв
November 13, 2007, 9:46 pm
Filed under: Минийх, Мэдээ, Мэдүүштэй

хуруугийн блогийн баннерБи энэ блогоос гадна бас нэгэн блогийг нээж хөтлөж байна. Энэ блогийн тухай энд дараад уншаарай. http://xypyy.blogspot.com За тэгээд блогспот гуайг муулаад доош нь хийгээд байсан чинь үгүйн байна. Их дажгүй юм. Вордпрэсс бол юм юмыг хорьчихсон жаахан тиймэрхүү л дээ. Гэхдээ давуу тал олонтой. Тэгээд блогспот дээр нэгэн блог нээв та бүхэн орж байгаарай. Бичлэгийн стил эд нар бол энэ блогоос шал ондоо. Миний шинэ блогийн линк болон баннерийг өөрсдийн блог дээрээ байрлуулхыг хүсий. Одоогоор нилээд олон бичлэг бичигдсэн байгаа. Тэгэж байгаад бичцэн байгаа хэдэн бичлэгүүдээ тэр блогруугаа хийнээ. Энэ блогтоо ч бас тасралтгүй юм бичиж байя.
Баннерийг байрлуулахыг хүсвэл ийшээ ороод кодыг авч өөрийн блогтоо байрлуулна уу.

Анхаарах зүйлс хэрвээ та блоггер дээр блогтой бол Өөрийн блогийн page elements хэсэгрүү ороод Add a Page Element дээр дараад HTML/JavaScript ( Add third-party functionality or other code to your blog) гэснийг нь сонгоод доор байгаа кодыг хуулж бичээрэй.

Миний нөгөө блог дээр нийтлэгдсан шинэ бичлэгүүд:

Blogger дээр өөрийн шинэ блогийг нээв
Гуйгаад харуулахгүй бол гуядийшд
Хуруу намба алдсан нь

Advertisements


Ичимхийг даван туулах 20 арга
August 15, 2007, 8:16 pm
Filed under: Зөвлөгөө, Мэдүүштэй
  1. Өөртөө итгэлтэй бай
  2. Бусадтай эхэлж мэдлэж сур
  3. Хүний нүдрүү эгцэлж харж бай
  4. Байнга инээмсэглэж яв
  5. Дүр төрхөө өөрчил, өөрийгөө шинэ байр сууринаас нэг хараад үз
  6. Хэл амаа амархан ололцдог хүнтэйгээ яриа өрнүүл
  7. Хүмүүсийн дунд ор
  8. Сэдвээ урьдчилан бэлтгэ
  9. Ямар ч хүнтэй ярилцсан санаачлагыг гартаа ав
  10. Бусдыг сайн сонсож бай
  11. Гэнэтийн ярианд үргэлж бэлтгэлтэй бай
  12. …….[Энэ аргыг нь мартцан авжийна]
  13. Хэзээ ч бүү өөрийгөө бас
  14. Мөрөөдөмтгий бай
  15. Сонин өвөрмөц хоббитой бай
  16. Ажиглагч биш, уриалан дуудагч, тэргүүлэгч бай
  17. Үлгэр дууриал болгогчоо дага
  18. Яригч биш гүйцэтгэгч бай, хийснийхээ дараа ярь
  19. Азаа турш
  20. Үргэлж та ганцаараа биш гэдгээ сана


Өөдрөг явах 25 зарчим
July 7, 2007, 4:41 pm
Filed under: Бодууштай, Зөвлөгөө, Мэдүүштэй

1. Сэтгэлийн их тэнхээтэй яв.
Хэн нэг нь Таныг ивээнэ гэж битгий найд. Єєртєє л найд. Бусдын хийснийг ажиглан єєрєє бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай, тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бvрэн дайчил.
2. Зорилготой байж тvvндээ хvр.
Дэмий зvйлд санаагаа бvv зовоо. Хий хоосон мєрєєдєлд битгий авт. Хийх зvйлээ тєлєвлє. Саад учирвал юунаас болсоныг тунгаа. Тэгэхдээ олон юмны хойноос бvv хєєцєлд.
3. Найз нєхрєє зєв сонго.
Инээсэн бvхэн нєхєр биш. Чамайг єєд нь татах нєхєр ол.
4. Тєлєвлєгєєтэй ажилла.
Маргааш юу хийхийгээ урьд vдэш нь тєлєвлє. Удаан, олон жил хийх ажлаа ч тєлєвлє.
5. Yгvй гэж зоригтой хэлж сур.
Ингэх нь заримдаа эвгvй байдаг ч, vгvй гэж хэлж сураагvй урсгалаар явдаг хvн, єєдтэй явсан нь vгvй.
6. Єєрийгээ битгий чамла.
Хувийнхаа шилдэг чанарыг улам бvр зvлгэн єнгє оруул. Би чадна гэж зориглож сур.
7. Муу зуршлаас бага багаар сал.
Дутагдалаа шударгаар хvлээ. Єєрийгээ зэмлэж сур. Биеэ хуурдаг хvн бvтэлтэй явсан нь ховор.
8. Єдрийн аль цагт хамгийн их vр бvтээлтэй байдгаа мэдэж ав.
Чухам тэр цагийг бvv vр. Амрах, хооллоход тэр цаг мєчийг бvv зориул. Цагаа зохицуулж сур.Хийх гэж буй зvйлээ vнэхээр чухал эсэхийг єєрєєсєє асууж тунгаа.
9. Битгий цухалдаж бачимд.
Хэнээс юунаас болов гэдгийг тунгаа.
10. Ядарвал ажлаа хойш тавь.
Санаа зовох хэрэггvй. Yе vе хєдлєх, босох, суух, явган явахыг хичээ.Yнэхээр юм бvтээе гэвэл биеэ эрvvл авч яв. Эрvvл биед саруул ухаан оршдог нь хамгаас vнэн.
11. Сайн сайхныг мєрєєд.
Гутранги vзэл сайн юманд хvргэдэггvй. Yvнээс ч их юм хийж чадна гэж єєрийгээ зоригжуулж бай.
12. Хийх зvйлээ зvрх алдалгvй барьж ав.
Ажлаа хаанаас, юунаас эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Хvнтэй элбэх бол тvvнтэйгээ зєвлє. Бvтэх эсэхийг тооцоолж, vр дvнг шалгаж бай.
13. Та дарга ч бай, цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла.
14. Бусдыг ашигтай зvйлд урамшуулан ятга, зоригжуул. Тусал.
15. Хийх гэсэн ажлаа хойш нь бvv тавь. Нэн даруй хийж сур.
16. Бусдын vгийг нухацтай сонсож сур.
17. Хvний хэлснээс хэрэгтэйг нь ав. Хэрэггvйг нь гээ.
18. Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай.
Тэгвэл таны ажил бvтэмжтэй байх болно. Зорьсондоо хvрэхэд ч хялбар болно.
19. Мэдрэхvй зєн совиндоо хааяа ч гэсэн итгэж бай.
Дан ухаанаар бvхнийг дийлэхгvй байх vе бий.
20. Даруу байж сур.
Бардам зан, хулчгар шинж хvнийг єєдтэй болгосон удаагvй.
21. Бусдын шvvмжлэлийг хvлээж авч сур.
Энэ нь амжилт олохын vндэс.
22. Хийж байгаа зvйлээ хэцvv хvнд гэж хааяа бусаддаа ойлгуулж бай.<
Хvнээс vг дуулах сайхан. Бусдыг магтаж, єєрийгээ магтуулахад муу нь юу байхав.
23. Нєхєр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусал.
24. Єєртєє их vvрэг, ачаалал хvлээж сур. Тэгвэл илvv ихийг бvтээнэ.
25. Тайван бай.
Бусад чинь оволзож байсан ч тайван байж, гагцхvv зорьсноо хэрэгжvvлэхийг хичээж сур.



Дурласан охиндоо яаж таалагдах вэ ?
June 6, 2007, 2:28 pm
Filed under: Зөвлөгөө, Мэдүүштэй

Нүд юуг өгүүлдэг вэ ?

Нvднийх нь харцыг чи нарийн тайлбарлаж чадахгvй, яагаад гэвэл андуурч эндэх нь амархан.Гэхдээ чам руу харахдаа нvд нь томорвол чи єєрийгєє ялжээ гэж vзэж болно. Энэ нь олон зvйлийг єгvvлнэ. Сэтгэл татам сайхан хvнийг харахаараа бид єєрийн эрхгvй хємсгєє єргєж нvд маань томордог шvv дээ.

Түүний биеийн байрлал юуг өгүүлдэг вэ ?

Хоёулаа зэрэгцээд сууж байхдаа чамаас хол сууж байхад нь тvvнийг ажиглаарай. Тэр чам руу эргэж харвал чи сэтгэлийг нь татжээ гэсэн vг. Суухдаа нэг хєлєє нєгєє хєл дээрээ тавьж мєн чиний зvг эргэвэл “Чи надад таалагдаж байна” гэсэн vг. Биеийнхээ “хэлэлт”-ийг хэн ч бvрэн хянаж чаддаггvй. Харин чи энэхvv єчvvхэн дохио тэмдгээр л чамайг сонирхох эсэхийг нь тодорхойлж чадна.

Түүний дохио зангаа ямар утга илэрхийлэх вэ ?

Дохио зангааг хянах бас хэцvv. Хамт байхдаа найз охиноо сайн ажиглаарай. Дурлагсад хайртай хvнийхээ дохио зангааг єєрєє ч мэдэлгvй давтах дуртай байдаг. Жишээ нь: чи хайртай цагаараа тоглодог байлаа гэж бодьё. Удалгvй найз бvсгvй чинь ч бас бугуйн цагаараа мєн адил vйлдэл хийж эхэлнэ. Чи гараараа vсээ илнэ. Тэр ч даруй vсээ илбэдэг болно. Ингэвэл тэр чамд талтай байна гэдэгт бараг итгэлтэй байж болно.

Эхний алхамыг хэн хийдэг вэ ?

Дvр хуваарилах гэсээр байтал цаг хугацаа улиран одлоо. Охид ая таатай байгаагаа тов тодорхой хэрнээ битvv хэлнэ. Хєвгvvд анхны шийдвэрлэх алхмыг хийнэ. Єнєєдєр ч гэсэн хувилбар маш олон янз байж болно. Эмээж хулчийж буй хєвгvvн vйл хэрэг рvv зоригтой дайран орогч бvсгvй “ширvvн” ковбой болон “булбарайхан сарнай”.
Тэнд ч гэсэн л ямар нэг дvрэм журам гэж байхгvй. Хайр дурлалд хамаарах бvхэнд дурлагсдын тvvх болгон євєрмєц онцлогтой. Хvн нэг бvрийн зан ааш, араншин байдал хэрхэн бvрэлдэж буйгаас бvх юм хамаарна.

Охид анхын алхамыг хөвгүүдээс хүлээдэг үү

Гайхлыг чинь тєрvvлж бас баярлуулж ч мэдэх нэг бодит vйл явдлыг дурдъя. Ихэнх тохиолдолд бусад хvн залуудаа дурласан л бол анхны алхмыг єєрєє хийдэг. Яагаад бvсгvйчvvд анхны алхам хийх нь олонтаа байдаг вэ.
Тун олон бєндгєрт сэтгэл санаагаа илчилнэ гэдэг бvсгvйчvvдийн хэрэг гэсэн итгэл vнэмшил оршсоор байна. Хєвгvvд дурласан мэт авирлахдаа инээд хvрмээр харагдахаас байнга эмээж найз нєхєд нь шалгах вий гэж болгоомжилдог. Айдас болгоомжлолын ертєнц болох эдгээр хуучин заншил бvсгvйчvvдэд сэтгэл санаагаа дэлгэх зориг єгдєг. Ийм учраас тэд хєвгvvдээс тvрvvлж анхны алхам хийхээр зориглодог.



Wordpress дээр блогтой болох, ашиглах
May 1, 2007, 2:47 am
Filed under: Зөвлөгөө, Мэдүүштэй

Би wordpress-рүү нүүцгээс гэсэн бичлэгийг бичснээс хойш надад нийлээд олон хүнээс яаж блогтой болох вэ, хэрхэн ашиглах вэ гэсэн мэйл ирсэн. Харин тэр хүмүүст сүүлд блогтоо энэ тухай бичнээ энээ тэрээ гэж явсаар өдийг хүрэв. Одоо ингээд бичихээр болов. Маш товчихон бичисэн тул ойлгохгүй зүйлээ сэтгэгдэл дээр бичээд үлдээгээрэй. Мөн username: turshilt pass: 12346 гэсэн блог байгаа ийшээ ороод туршаад үзээрэй. Харин устгаж болхгүй шүү. За ингээд олон зүйл нуршилгүй бичлэгтээ орий. Continue reading



Өдөрт 10-н минут суугаад мөнгө хийцгээе

Өнөөдөр http://www.caak.wordpress.com гэсэн блогруу ороод үүнийг олж умшив. Үнэхээр итгмээргүй санагдав. Тиймээс юмыг яааж мэдхэв. Та нарч бас энэ сайтаар баяжих ч юм билүү. Ийшээ ороод бүргүүлээрэй www.agloco.com/r/BBDJ0003 тэгээд дороо хүн элсүүлээрэй. Таныг бүртгүүлхэд нэг ийм хаяг өгнө. Тэгээд таны энэ хаяг дээр чинь дарж ороод бүртгүүлхэд л таны доор хүн элсэнэ. Тэгээд та тэр View bar-ийг нь татаж аваад хэргэлмэгц таньд мөнгө орж ирэх болно гэнэ шүү !!!! Доорхи блогыг анхааралтай уншаарай www.agloco-mn.blogspot.com



Гvvгл DoubleClick-ийг авав

Гүүгл DoubleClick-ийг авав

Хэдэн долоо хоногийн туршид янз бүрийн цуу яриа тархаж байсны эцэст Google нь сурталчилгааны DoubleClick компанийг Сан Франциско-гийн оршин суугч Hellman $ Friedman аас $3.1 тэрбум долларыг бэлнээр төлөн худалдаж авлаа. Энэхүү наймаа нь Google -ийн хувьд хамгийн үнэтэй хийгдсэн наймаа бөгөөд өмнө нь тэд YouTube -ийг мөн их мөнгө хаян авч байсан билээ. Энэхүү наймааны төлөө Microsoft өрсөлдсөн хэдий ч ялагдсан байна. Continue reading