Надаас урсах чөлөөт үгс ™


Шинэ блог нээв
November 13, 2007, 9:46 pm
Filed under: Минийх, Мэдээ, Мэдүүштэй

хуруугийн блогийн баннерБи энэ блогоос гадна бас нэгэн блогийг нээж хөтлөж байна. Энэ блогийн тухай энд дараад уншаарай. http://xypyy.blogspot.com За тэгээд блогспот гуайг муулаад доош нь хийгээд байсан чинь үгүйн байна. Их дажгүй юм. Вордпрэсс бол юм юмыг хорьчихсон жаахан тиймэрхүү л дээ. Гэхдээ давуу тал олонтой. Тэгээд блогспот дээр нэгэн блог нээв та бүхэн орж байгаарай. Бичлэгийн стил эд нар бол энэ блогоос шал ондоо. Миний шинэ блогийн линк болон баннерийг өөрсдийн блог дээрээ байрлуулхыг хүсий. Одоогоор нилээд олон бичлэг бичигдсэн байгаа. Тэгэж байгаад бичцэн байгаа хэдэн бичлэгүүдээ тэр блогруугаа хийнээ. Энэ блогтоо ч бас тасралтгүй юм бичиж байя.
Баннерийг байрлуулахыг хүсвэл ийшээ ороод кодыг авч өөрийн блогтоо байрлуулна уу.

Анхаарах зүйлс хэрвээ та блоггер дээр блогтой бол Өөрийн блогийн page elements хэсэгрүү ороод Add a Page Element дээр дараад HTML/JavaScript ( Add third-party functionality or other code to your blog) гэснийг нь сонгоод доор байгаа кодыг хуулж бичээрэй.

Миний нөгөө блог дээр нийтлэгдсан шинэ бичлэгүүд:

Blogger дээр өөрийн шинэ блогийг нээв
Гуйгаад харуулахгүй бол гуядийшд
Хуруу намба алдсан нь

Advertisements


Photoshop brush
November 4, 2007, 4:01 pm
Filed under: Минийх

200711.jpg

PS Brush ашиглан энэ зургийг хийв. Wallpaper маягийн юм байгаан.
Brush-ийг гоё газар нь зөв эффекттэй хэрэглэх юм болох янз бүрийн гоё зураг бүтээж болох юм байна. Энэ зурагний тухайд гэвэл Brush-ийнх нь нэрийг мартцан байна. Энэ хар цэцэг бол тэр чигээрээ браш гэжугаа. Наад талын цагаан утаа маягийн юм бол бас браш гежугаа. Цагаан өнгөтөй бологоод ripple filter ашиглцийн тэгээд утаа маягийн харагдуулсан чинь их дажгүй харагдаж байна.



Happy Brithday to ME
July 7, 2007, 5:59 pm
Filed under: Миний бодол, Минийх

надад төрсөн өдрийн мэнд хүргээрэйМаргааш би 22 хүрнэ гэж байгаа. Цаг хугцаа ямар хурдан юм бэ саяхан л би сайран хацартай бор жаал шороо идээд юу ч бодож санах зүйлгүй санаа амар явж байсан санагдана. Гэтэл одоо том залуу болон хувирчээ. Юуун тэр сайран хацар шороо мороо санаа амар байх энэ тэр … Толгойгоор дүүрэн янз бүрийн бодол, зорилго, хүсэл мөрөөдөл санаа зовинол болон хувирчээ. Нэг бодлын жаахан хүүхэд хэвээрээ байсан бол амар ч байсан юм шиг. Би өсөж томрох тусам эцэг эх ах эгчийнхээ анхаарлаас гарч байна. Үүнийг дагаад миний толгойд олон бодол санаа зовинол нэмэгдсээр л … Хичээл сургууль, ажил амьдрал, мөнгө, найз охин, орон гэр гээд л … Гэхдээ энэ бүхэн ганцхан миний толгойд эргэлддэг бодол гэвэл үгүй харин миний үеийн залуусийн бүгдэнгийнх нь толгойд байдаг. Өмнө нь ч бас байсаар л ирсэн, цаашид харин байх эсхийг мэдэхгүй л дээ. Хэдэн жилийн дараа дахиад л өөр бодлууд нэмэгдэнэ зарим нь хасагдана. Мөн миний гаргах шийдвэрүүд, миний өөрийн хүлээх хариуцлагууд нэмэгдсэн байна. Эцсийн эцэст миний гаргсан шийдвэрүүдээс мөн тэр шийдвэрүүдээ хэрхэн хэргжүүлсэн, өөртөө ямар зорилго тавьсан түүнийхээ төлөө хэр их хөдлмөрлөсөнөөс хамааран миний цаашид тугал хариулхуу туг барихуу гэдэг шийдэгдэнэ. Би өөрийн амьдралын ийм нэгэн чухал үе дээрээ ирчихжээ. Тиймээс хүмүүсээ надад амжилт хүсээрэй … 🙂

Бас нэг чухал юмаа мартваа …



Миний найзууд
April 16, 2007, 8:09 pm
Filed under: Бодууштай, Миний бодол, Минийх

Хүнд найз нар зайлшгүй байх хэрэгтэй. Хүнтэй найзлаж буй хүмүүс ямар байна тэр хүн тийм хандлагатай байдаг. Найз нартайгаа өөрийн санал бодлоо хуваалцаж, урам авч мөн түүнд өгч, зовлон жаргалаа хуваалцан баярлах үедээ хамтдаа баярлаж, зовох үедаа мөн л хамтдаа байж өөрийгөө хүрээлсэн сайн найз нарын хүрээг үүсгэх хэрэгтэй. Яагаад гэвэл чиний амьдралын дурсамжуудын ихэнх хэсэг нь өөрийн чинь найз нөхөдтой хобоотой өнгөрдөг. Continue reading



Надад төрсан бодол хийгээд эр цэргийн баяр

Эр цэргийн нэртэй боловч эрчүүдийн болон өөрчилөгдсөн баярын өдөр өчигдөр манай Улаанбаатар хотод нижгэр болж өнгрөв. Би ч юугаараа дутхав хальт баярлаад авлаа. Гэхдээ би архи ууж, шову парти зохиож баярлсангүй энгийн дарууханаар энэ баярыг өнгрөөв. Ингэж өнгрөөсөн анхны цэргийн баяр маань өчигдөр юм.Би өчигдөр өмнөх жилүүдийн цэргийн баяраар хаана юу хийж байснаа бодлоо. Гэтэл дандаа баранд назгайрч байсан байв (нялх балчир болон хүүхэд насыг эс тооцвол).Харин өнөө өглөө боллоо. Өчигдрийн назгайрсан гаруудын царай нь сонин болчихсон үхлээ хатлаа энээ тэрээ гэж байх юм. Харин би ганцаараа зөв зүгээр байгаа юм шиг санагдаж дотроо өөрөөрөө хальт бахархах шахав. За за тэр ч яахав. Өчигдөр орой гудамжаар баяраа тэмдэглэж халамцсан ах нар хяргачих шахаад л явцгаах юм. Тэр дунд дүү нарч бас юугаараа дутхав гэсэн шиг явж байх юм. Үнэнийг хэлхэд өчигдөр орой согтуучуул их байлаа. Эрүүлчүүд байсан л даа гэхдээ 11 рм цагаас хойш согтуучууд давамгайлж байсан. Би л гэхэд орой хорооллын Ачлал их дэлгүүрээс өргөө хүртлэх замаар явхад юм юм л үзэв. Миний үзсэн зүйлсийг та нарч гэсэн харсан байх. Тэгээд би дотроо манай Монголчууд хэзээ баярыг архигүй тэмдэглэж сурах юм бол доо гэж бодов.За за архи ч яахав. Нилээд хэдэн жилийн дараа манай Монголчууд баярыг архигүй, маргааш өглөө нь босоод шартахгүй, бие биенийгээ зодож, гэмтээхгүй, өөрийн үнэ цэнэтэй зүйлсээ ломбарданд тавихгүй харин баярыг жинхэнэ баяр гэдэг утгаар нь бие биетэйгээ эвлэрч, би биенээ хүндлэж, бие биенийгээ улам таньж мэдэж, нэгнээ ойлгож, бусаддаа урам өгч соёлтой бөгөөд зөв боловсон тэмдэглэж өнгрөөх ухамсартай болно гэдэгт би итгэдэг. Хэзээ нэгэн цагт биш.



Мэргэжилдээ дуртай нэгэн гэж
March 15, 2007, 12:00 pm
Filed under: Миний бодол, Минийх

Мэрэгжилдээ дуртай, ажилдаа сонирхолтой нэгэн
Энэ хүнийг амжилг хүлээж байгаа. Энэ хүний ирээдүй гэрэлтэж байгаа. Энэ хүн ажилаа хийхдээ хамгаас сайнаар хийдэг. Би өөрийн амьдралыг компьютертэй холбсон мөч минь одоогоос 7 жилийн өмнө 7 дугаар ангид байхдаа. Манай ах Ховдод сурдаг байлаа. Би ахрууга их захиа бичдэг байсан. Дугтуйнд хийгээд марк наагаад дэвтрийн гол цаасан дээр уртаас эрт захиа бичдэг байлаа. Харин нэг удаа ах намайг интернет кафе руу дагуулж яваад мэйл хаяг нээж өгсөн юм. Юугаа ч мэдэхгүй мангар бацаан баахан ангайж сууж байгаад л гарсан. Тэгээд тэр мэйл нь uugic@yahoo.com гээд юу гэж байгаа, ямар утга агуулсан нь тодорхойгүй нэг мэйл хаягтай болов. Одоо би тэр мэйл хаягаар 7 жил явж байна. Солих гэхээр нэг л солимооргүй байдаг. Тэгэж би анх интернет болон компьютер хэмээгдэх зүйлстэй танилцаж байлаа.8-р ангид Визуал Беисек манай захирал заадаг байлаа. Самбар дээр кодоо бичээд дэвтэр дээрээ тестлээд л …. Одоо бодход инээдтэй санагддаг юм. Харин 9-р ангид манай мэдээлэл зүй орж эхэлсэн бөгөөд оффисийн программуд зааж байсан бөгөөд тэр нь надад үнхээр амархан бөгөөд сонирхолтой байв. Дараа нь Turbo Pascal (Манай сургуульд хэдэн компьютер ирсэн байв) Тэгээд тэр жилээ аймгынхаа мэдээлэл зүйн олимпиадад юугаа ч мэдэхгүй хүүхэд явж ороод Паскал дээр хувьсагч энэ тэр зэрлаж холион бантан хутгчаад гаар иртэл 3 орсон байв. Би түүнд үнэхээр их урамшиж программист болхоор шийдсэн.
Нээрээ олимпиад гэснээс тэгхэд олимпиад (Мэдээлэл зүйн) манай аймагт анхнийх ч билүү 2-дох ч билүү удаагаа болж байсан юмтэгсэн чинь хөдөөнөөс тэр олимпиадад орох гэж байгаа хүүхэд гэсэн чинь зөвхөн Word хальт мэддэг хүүхэд хүртэл ирсэн байсан.
Тэгээд конкурс болсон бөгөөд нэгт орсон хүүхэд программ хангамжийг аваад алга болов. Би 11-т орсон байлаа жаахан сэтглээр унсан сууж байтал манай нэг найз мэдээллийн системийг ав тэр пх-тэй яг адилхан гэж билээ ингээд л КТМС-ийн хаалгын татсан даа. Харин ирээд хичээл нэээг их сонирхол татхгүй болсон бөгөөд хамгын сонирхол татсан хичээл нь вэб дизай байв. Тэгээд хожим нь би өөрөө комьпютер грфик талдаа илүү их сонрихолтой бөгөөд энэ чиглэлээр явбал дээр байж гэдгийг ухаарсан. Харин одоо вэб дизайн талруу өөрийгөө овоо хөгжүүлээд байгаа. Флаш овоо оролдоод байгаа. Ер нь вэб талруугаа хазайгаад байгаав Тэглээч программ хангамж гэдэг бол том томоос том программ хангамж дотор дизайнтай хобогдолтой олон зүйл байдаг. Эдгээр нь бүгэд миний сонирхолыг татаад байгаа. Харин би та нарт хэлмээр байна. Өөрийн сонирхолтой юмаараа дагнаарай. Тэгвэл чиний ирээдүй гэрэлтэж байгаа шүү .



Бидний нэгэнтэйгээ харилцах харьцаа
March 6, 2007, 12:52 am
Filed under: Бодууштай, Болимоор юм, Минийх

Бид їргэлж л хэн нэгэнтэй харилцаж байдаг. Ихэнх хїн бусад хїмїїстэй харилцахдаа єв тэгш байж чаддагїй (Миний бодол). Магадгїй тийм хїн байж болох юм. Харин миний мэдэх ихэнх хїн харилцааны тал дээр жаахан доголдолтой байдаг. Миний хувьд мєн л ялгаагїй. Би хэн нэгнийг гомдоодог, надад хэн нэгэнтэй їл ойлголцох байдал гардаг эсвэл би хэн нэгэнд гомдочихоод тїїнийг уучилж чаддаггїй ч юм уу. Та бас надтай санал нэг байна уу? Энэ бїхнээс їїдээд бид алхам тутамдаа санамсаргїйгээр ч юмуу эсвэл санаатайгаар хэн нэгэнтэй харилцаж байхдаа алдаа гаргадаг. Їїнээс їїдээд бие биетэйгээ їл ойлгоцох байдал байнга гардаг, їїнээс їїдээд маргаан бїїр цаашлаад бие биенээ їзэн ядах байдал їїсдэг байгаа. Харин бид хэн нэгэнтэй харилцахдаа єєрийгєє цэгнэж, їгээ бодож, зєв боловсон соёлтой харилцаж сурах хэрэгтэй юм. Хэн нэгэнтэй маргалдаж муудалцсан бол таны буруу биш байсан ч гэсэн тухайн їед нь учираа ололцож бие биетэйгээ ойлгоцох, мєн хэн нэгэн таныг гомдоосон бол тїїнийг заавал уучилалт гуйлгаж ирїїлж байж уучилах биш харин эсэргээр нь тїїнийг зїгээр л уучилах ч юмуу та ийм байж чадвал тэр хїнд ч єєрт чинь ч амар байх болно. Яагаад гэвэл уур уцаар, санаа зовинол, уйтгар зэрэг нь хїнийг стресст оруулдаг бєгєєд ингэж чадснаар та єєрийгєє бусдаас илїї нэгэн гэдгийг мэдрэх болно. Гэр бїлийн тухайд ч мєн адил маргаан мундахгїй. Харин хоорондоо ойлгоцож чадахгїй тийм гэр бїл удаан тогтож чаддаггїй бєгєєд чадлаа ч тэдний амьдрал ямар ч аз жаргалгїй утга учиргїй байдаг. Цаашлаад тэр харилцаа нь хїїхдїїдэд нєлєєлдєг, тэдний зан аашийг эвддэг. Тиймээс харилцаанд бие биетэйгээ ойлголцох, хэн нэгнийг уучилах зэрэг нь їнэхээр чухал зїйл юм. Харин бид їїнийг мэдсээр байж зарим їед єєрийгєє болон бусдыг стресст оруулдаг. Тиймээс найзуудаа бие биенийгээ ойлгож, уучилж нэгэндээ итгэж амьдарцаая. Монголчууд эвтэй байхдаа хїчтэй ш д.