Надаас урсах чөлөөт үгс ™


Өдөрт 10-н минут суугаад мөнгө хийцгээе

Өнөөдөр http://www.caak.wordpress.com гэсэн блогруу ороод үүнийг олж умшив. Үнэхээр итгмээргүй санагдав. Тиймээс юмыг яааж мэдхэв. Та нарч бас энэ сайтаар баяжих ч юм билүү. Ийшээ ороод бүргүүлээрэй www.agloco.com/r/BBDJ0003 тэгээд дороо хүн элсүүлээрэй. Таныг бүртгүүлхэд нэг ийм хаяг өгнө. Тэгээд таны энэ хаяг дээр чинь дарж ороод бүртгүүлхэд л таны доор хүн элсэнэ. Тэгээд та тэр View bar-ийг нь татаж аваад хэргэлмэгц таньд мөнгө орж ирэх болно гэнэ шүү !!!! Доорхи блогыг анхааралтай уншаарай www.agloco-mn.blogspot.com

Advertisements


Интернет ашиглан vнэгvй мессеж бичих

Өчигдөр нэг хүүхдээсээ нэгэн программ авав. Тэр программ нь интернетээс мессеж үнэгүй бичдэг юм гэнээ. Би худлаа байлгүй дээ гээд аваад туршаад үзтэл үнэхээр болж байна. Өдөрт 5 мессеж үнэгүй бичдэг юм шиг байна. Skytel-руу явдаггүй юм шиг байна лээ. Mobi-руу бол зүгээр болж байна. Unitel-рүү явуулж үзээгүйл дээ. Энэ сайтруу ороод программыг нь татаад ав. http://widgets.yahoo.com/download/ ийшээ орхоор GET YAHOO WIDGETS 4 free download гэж байгаа. Тэрэн дээр дараад программаа татаад авчих. Тэгээд дараа нь SMS гэсэн widget байгаа. Тэрнийг нь ийшээ ороод татаад авчих http://widgets.yahoo.com/gallery/view.php?widget=41630 . Ингээд л өдөрт өөрийн утснаас 5-н мессеж үнэгүй бичдэг болно гэсэн үг. Монголоор бичсэн чинь Ө, Ү үсгүүд л танихгүй байна лээ. Түүнээс биш утсан дээр зөв зүгээр таниж байна лээ. тм™ (alt+0+1+5+3) ийм тм гэсэн тэмдэглэгээ хүртэл зөв зүгээр таниж байх юм. ЛАЙТАЙ. Туршаад үзээрэй. Мэдэхгүй зүйл гарвал comment дээр бичээд үлдээчих. За амжилт.



Vнэгvй юманд бид нугасгvй (Vнэгvй хост)

Үнэгүй юм ... Ороод л үзБид нар үнэгүй юманд нугасгүй билээ тэгвэл нэг үнэгүй хост байна. www.110mb.com өмнө нь зөвхөн 110 мега зай өгдөг байсан бол одоо 2000 мега хостийг үнэгүй өгч байна. Дээр нь 100 000 мега бандвич бас үнэгүй, тэгээд php 5, MySql 5, FTP бас үнэгүй дээр нь нилээд хэдэн зүйл бас л үнэгүй өгч байх юм би яаж зүгээр өнгөрхөв бүртгүүлээд авлаа. Бүртгүүлчээд өөрийн хүссэн CMS-үүдийг (sBlog, Mambo, WordPress, bBlog, Nucleus, osCommerce, 4images, Gallery, CuteNews, SMF-Forum, MyBB-Forum, phpBB2-Forum, Joomla, WikiWig, TikiWiki, MyLittleForum, UseBB, Coppermine-Gallery, ZenCart, Xoops) инталлдаж байх юм их дажгүй.

* 110MB 2000MB Space – FREE
* Dual Xeon based Servers
* PHP 5 – FREE!
* Live Support – FREE!
* FTP (chmod enabled) – FREE!
* Sendmail & Safe Mode – FREE!
* Your Own Domain Hosting – FREE!
* 10GB 100GB Bandwidth – FREE!
* SSI – FREE!
* MYSQL 5 – FREE!
* IonCube & Zend Support – FREE!
* NO popups, spam or ads ANYWHERE
* Apache 2.0 based Server
* Guides on How To Market & Build Your Site – FREE!

Яагаад ингээд үнэгүй өгөөд байгаа юм бол бүү мэд. Юу ч гэсэн сонирхоод үзээрэй. Их аятайхан юм байна.

Ийшээ орно уу www.110mb.com



WordPress-рүү нүүцгээе
March 28, 2007, 10:13 pm
Filed under: Гадаад сайтууд, Зөвлөгөө, Интернет

Би хамгын анх blogspot дээр блогтой байлаа. Тэгээд ч надад blogspot-ийн загварууд (template) таалагдаагүй. Нэг л хүн дуурайчихсан юм шиг бүх загварууд нь давтагдаад, мөн янз бүрийн зүйлс сэтгэлд байсан болхоор би WordPress-рүү өөрийн блогийн бичлэгүүдийг нүүлгэсэн юм. Нүүлгэсэн нь ч болсон. WordPress blogspot-оос олон зүйлээр давуу.

WordPress-ийн давуу талууд:

1. Загвар дизайны хувьд хамаагүй илүү дээр нь сонголт хийх боломж бүхий олон загваруудтай.
2. Өөрийн блогын судалгаа статистиктай. Үүнийг ашиглаад өөрийн блогийн хандалт, ямар бичлэгүүд их уншигдаж, илүү их хүнд хүрч байна, ямар линкүүдээс миний блогруу хандаж байна, хэдэн сарын хэдэнд хичнээн удаа хандсан байна, миний блогоос ямар ямар сайтуудруу орсон байна гэх зэрэг олон судалгааг харах боломжтой. (Энэ надад үнэхээр их таалагдсан)
3. Блогтоо хэрэглэгч нэмэж, тус хэрэглэгчийн эрхийг зааж өгөх боломжтой (Админ, модератор, нийтлэгч, уншигч). Үүгээр дамжуулан нэг блогийг олон хүн хөтлөх бүрэн боломжтой. Өөрийнхөө блогийг хөтлөхийн хажуугаар өөр хүнтэй хамтран блог хөгжүүлэх боломжтой.
4. Нэг хүн хичнээн ч блог хөтлөж болно. (blogspot-д байдаг ш дээ)
5. Блогтоо хуудас нэмэх боломжоор хангагдсан. Өөрөө хэлбэл вэб хуудас шиг олон хуудастай байж болно гэсэн үг. Мөн бичлэгүүдээ ангилаж каталог үүсгэх боломжтой.
6. Side Bar-ууд нь яг блог тохирсон (Блогийн зүүн баруун хэсгээр байдаг). Эрэлттэй их уншигдсан бичлэгүүд, найз блогууд, календар, тоолуур, шинэ бичлэгүүд, сэтгэгдэлүүд, хуудас, энгийн текст, RSS (өөр хүний блогийн бичлэгээс гарчиглах), каталог гэх мэт олон Side bar-уудтай. Энэ хэдээс тус нилээд хэд байгаа.
7. Хэрэв та blogspot ч юм уу өөр блогийн сайт дээр блогтой бол санаа зовох зүйлгүй. Тэр блог дээрээсээ өөрийн бүх бичлэгүүдийг импортлож оруулан ирэх бүрэн бломжтой, мөн тэр блогруугаа ч өөрийн WordPress дээрхи бичлэгүүдийг нүүлгэх болмжтой.
8. Өөрийн блогийн толгойны (header image) зургыг өөрийхөө хүссэнээр өөрчилөх боломжтой. Вэб сайтад толгойн хэсэг нь л гоё байх юм бол өнгө төрх уур амьсгалыг шал өөр болгодог шүү дээ.
9. Таны блогийн дээр ямар ч сурталчилгаа гарахгүй. (Blogspot дээр дээд хэсэгт сурталчилгаа гардаг даа)
10. WordPress өөрөө open sourse учираас та script-ийг нь http://www.wordpress.org сайтруу ороод татаж аваад өөрөө блогийн сайт ажиллуулах бүрэн боломжтой байгаа.

За тэгээд олон давуу талууд байгаа дөө. Та нарт зөвлөхөд хурдхан wordpress-рүү бичлэгүүдээ нүүлгэ. Bolgspot-ийг доош нь хийх гэж энэ бүгдийг бичээгүй шүүв Зүгээр л иймэрхүү давуу тал болмжуудтай гэдгийг нь л хэлсэн юм.
WordPress-ийн дутагдалтай талууд:

1. CSS болон HTML -д засвар хийх боломжгүй. Уул нь ч болно л доо. Гэхдээ мөнгө төлж байж тэр эрхийг эдлэнэ.
2. 50 mb файл upload хийж болно. Хэрэв та мөнгийг нь төлчихвөл 1 gb хүртэлх хэмжээний файл upload хийх боломжтой. Гэхдээ өч төчнөөн үнэгүй хостууд байж байхэд wordpress-д мөнгө өгч шатаад ч яах юм билээ. Энэ 2 оос өөр байж ч магадгүй гэхдээ надад нэг ийм санагдсан.

WordPress дээр хэрхэн блогтой болох вэ:

Ямар ч хүндрэл гарахгүй. Бүртгүүлээд л өөрөө дотор нь өөртөө тохирох тохиргоог хийгээд тэгээд л болоо. Яг л мэйл хаяг нээх шиг амархан. ДЭЛХИЙ.НЭТ wordpress-ийн скриптийг ашиглаж хийсэн юм билээ. Тэгэхдээ wordpress-ийг гүйцэхгүй юм билээ. Хэрэв та үүнийг уншаад wordpress-рүү нүүхээр шийдсэн бол баяр хүргээд амжилт хүсэе. Мэдэхгүй асууж лавламаар зүйл гарвал comment үлдээчихээрэй. Би чадах чинээгээрээ хэлж өгөх болно. За амжилт.



Компьютер график сонирхогч нэгний орох хэрэгтэй сайт

www.gfxworld.org
Би энэ чиглэлд сонирхолтой бөгөөд энэ чиглэлийн порграмм хангамжуудыг сайтар судлаж сурах юмсан гэж боддог боловч даанч тэгэж сурч судлах зав боломж тэр болгон гардаггүй юмаа гэсэн хэдийч би хааяаа интернетээр дэмий тэнэж байхдаа энэ сайтруу ороод хэрэгтэй гое шинлэг зүйлс байвал татаж авдаг. Энэ сайт цэвэр график талруугаа хазайсан тасархай сайт байгаа. Та ч бас ороод үзээрэй.

ЭНД ДАРААД ОР WWW.GFXWORLD.ORG



Номоос их юм энд байхгүй

Би эндээс ном татдаг
Надад ном хэрэг болох юм бол би хамгийн эхлээд энэ сайтруу ордог. Энэ сайтнаас заримдаа хүссэн номоо олж чаддаггүй ч гэсэн түүнтэй төстөй хэрэг болох номоо олдог шүү. Давуу талууд гэвэл номнууд нь төрөлжисөн каталогт байдаг. Олон номтой. Дутагдалтай талууд гэвэл татаж авах гэж бөөн юм болно. Яг л саак.мн-ээс юм татаж байгаа юм шиг. Хэ хэ х. Нилээд хэсэг ном нь орос хэл дээр байдаг учираас жаахан тиймэрхүү.

ЭНД ДАРААД ОР WWW.ZBOOKS.RU



ALLAH-ийн алуурчин

Аллахыг алж нядлаж байгаа програм чинь энэ шүү дээ

Энэ программыг энд дараад татаж аваад update хийгээд scan-дах юм бол аллах будаа

Update-ийг энд дараад татаад ав

ALLAH FIX гэж энэ жижгхэн DOS-ийн орчинд ажиллждаг программ ALLAH-ийг бас их хөөрхөн устгаж байна гэнэ. Татаж аваад Readme гэснийг нь уншаад зааврынх нь дагуу хэрэглээрэй.

Энд дараад татаад ав

Бөхөө өөрийн блогтоо өөрийн хийсэн ALLAH арилгагчийг тавьсан байна лээ. Энд дараад үзнэ үү