Надаас урсах чөлөөт үгс ™


Эхний гараа
November 4, 2007, 3:33 pm
Filed under: Бусад

Би бага байхдаа бага зэрэг зураг оролддог байлаа. Миний хамгын дуртай хичээл зургийн хичээл байв. За тэгээд томрох тусам зургаасаа холдож математик энэ тэр сонирхоод бүүр мартаж орхисон. Харин сүүлийн үед интернет, болон блог, янз бүрийн форумуудаар тэнэж явах зуур хүмүүсийн Photoshop, Corel эд нар дээр хийсэн бүтээлүүдтэй их таарах болов. Маш гоё гоё бүтээлүүд байна (Asuul.net | дижитал арт булан, ido-гийн блог). Тэгээд ер нь энэ чиглэлийг жаахан хөөдөг юмуу гэж бодов. Надад зураг зурах авъяас байхгүй л дээ. Гэхдээ би дэндүү сонирхолтой. Би програмын код бичихээр урам хугарч ой гутдаг. Ямар нэгэн юмны лого сайтын дизайн хий гэвэл хамаг анхаарлаа тийшээ хандуулан хичээнгүйлэн хйидэг. Энэ зургийг photoshop дээр зурах аядав. Миний анхын бүтээл болж байгаан. 🙂

Миний анхны бүтээл

За тэгээд зураач болон зураач биш хүмүүсээ надад зааж зөвлөөрөй шүүмжилээрэй.

Advertisements


Эгшиглэнт сайхан монгол хэлээрээ WordPress-ийг үзий
May 28, 2007, 10:52 am
Filed under: Блогийг блогдсон, Бусад

Өнөөдөр блогдож байгаад нэгэн бичлэг умшив. Түүнийг copy, paste хийн байж та бүхэнд хүргэе.

Эх сурвалж: http://dolugen.wordpress.com/
“ҮгХэвлэл”-ийг орчуулах нь
Posted by dolugen on May 18th, 2007
Энэхүү шинэхэн орон байрандаа ороод удаагүй байхдаа түүнийг олон талаас нь барьж, базаж үзлээ. Анх энд орж ирэхэд салан задгай л юм байх шиг байсан, амьдраад ирэхээр хүн орчиндоо дасна гэж үнэн юм дөө, гээд хадуурвал яах уу гэсэн.

Тэгж явсаар translate хэсгийг олж үзсэн юм. WordPress-ийхээ дансаар нэвтрээд хэл сонгох хэсгий нь үзвээс даан ч монгол хэлний бараа сураг алга. Тэгэхээр нь өнөөх чинь лаг шинийг санаачлагч болох гээд wordpress рүү гомдлын захиа чулуудлаа. “- Танай хэл сонгох цэсэнд манай эгшиглэнт сайхан монгол хэл байхгүй байшд!” гэж ирээд л хушуугаа унжуулав. Нээх удалгүй, хэдэн өдрийн дараа хариу ирж цааш нь уламжлахаа амлав. Харин өчигдөр мэдээлэл авсан “даргаас” захиа ирэв. “- Монгол хэлийг нэмчихлээ. Таныг овоо хэдэн үг орчуулаад надад мэдэгдсэний дараа идэвхижүүлэх болно” гэлээ.

За ямартай ч, хэзээ нэгэн цагт монгол хэлээрх wordpress-ийг ашиглах нь ээ. Тэр болтол хүмүүс ээ, зав зайгаараа translate.wordpress.com руу ороод монгол хэлийг сонгоод чадах үг хэллэгээ орчуулаарай.

Одоогоор би админ нь юм шиг байгаан. Яг одоогоор, миний бичсэн 9 орчуулга л байгаа. Орчуулах төслийн айргийн тавд: бүх(ө.х. 3925) стрингийг орчуулж дуусгасан герман, испани, португал, индонези, мөн 3794 орчуулгатай латви байна.

Монгол нүүр царайтай wordpress-тэй удахгүй учран золгохын ерөөлийг өргөн өргөн дэвшүүлье.

******************************************************************

За иймээс цөмөөрөө орчуулаад байдаг хэргээ.



Сүүлийн үеийн сонин сайхан
May 24, 2007, 7:11 pm
Filed under: Бусад

Блогтоо бичлэг нэмэлгүй их уджээ. Энэ хугацаанд олон зүйл л болж өнгрөв хичээл ном ажил төрөл гэж явсаар өөрийн блогоор шагайх ч завгүй хэд хоногыг өнгрөөв. Хамаг хичээлийн дүн гарч дууслаа, бас хонхны баяр боллоо. Нээрээ хонхны баяр үнэхээр тасархай болсон. Даанч энэ жил хонхны баяраа хийчээд дараа жил дахиад л сурна гэхээр надад нэг л тэнэг санагдаад. Ядаж байхад хамаатан садан гэр бүлийнхэн сургуулиа төгсчихсөн үү гэж асууна би үгүй дараа жил төгсөнө гэхээр гайхаад чи сая хонхны баяраа хийгээ биздээ ямар сонин юм бэ гээд л асууна. Тэгээд заримдаа хонхны баяр хийдэггүй ч байжуу гээд нэг бодох юм. Гэхдээ би ямар ганцаараа төгсөхгүй байгаа биш надаас өөр зөндөө хүүхэд дараа жил дипломоо авна гэдэг бодлоор өөрийгөө тайвшируулаад л өнгрөнө. Дөө за за тэр ч яахав. Өнөөдөр хүслэнгийн блогт явж байгаад Блог уншигч гээд нэг программ татаж авлаа. Үнэхээр дажгүй программ байна шүү. Та нар ч бас татаж аваад хэрэглээд үзээрэй. http://blogreader.idea.mn, http://community.tsengel.com/index.php?showtopic=842 эдгээр линкүүдээр ороод татаж аваад хэрэглээрэй үнэхээр дажгүй программ байна. Үүнийг татаж аваад өнөөдөржингөө баахан блогуудаар тэнүүлчилэв. Үүний уршигаар өнөөдрийн ажилаа алдав. Хэ хэ х. Нээрээ би бүүр шоудалгүй нилээд уджээ. Хамгын сүүлд сургуулийнхаа шинэ жилээр очих далимаараа нэг хальт шоунд ороод авчихаж. Түүнээс хойш бүхэл бүтэн 5-н сар өнгөрцөн байх юм. Тэр шоудалтын өмнө бас сургуулийнхаа танилцахаар нэг орсон түүний өмнө бас нийлээд хугацааг шоудалгүйгээр өнгрүүлцэн байх юм. Ингээд бодоод байсан чинь ийм юмнаас бүүр хөндий болцон санагдхийн. Хэд очсон шоу нь бараг л очихгүй бол болхгүй гэсэн шаардлагаар шахуу өөрийгөө албдан байж л очиж. Би уул нь нэгдүгээр курст байхдаа шоу, парти баар савнаас татгалздаггүй харин ч тиймэрхүү төрлийн зүйлдээ бусдыг дагуулахгүй адтай гар байлаа. Одоо тэгсэн чинь бүүр шал дургүй хүрээд байдаг болцон байх юм. Нас ахиад намба суугаад тэгээд байгаа ч юмуу би уул нь одоо дөнгөж 21 тэйл юмсан. Юм л бол паб кафе гэдэг болцон байхийн. За за нэг юм бичих гэж байгаад бүүр хадуураад явчихлаа. За тэгээд нэг дэх өдөр хавьд уулзалдаагүй хэсэг нөхдийн хамт санамсаргүй явж байгаад нэг шоудчихдаг юм байна. Баранд ороод суув ганц юм энэ тэр хэдэн пиво авав. Суув ер нь бол их уйтгартай санагдав. Тэгээд жаахан байж байгаад халав хальт хэдэн хөдөлгөөн хийв. За тэгээд харьж сайхан амрав. Ер нь жилд нэг ч юмуу 2 удаа иймэрхүү маягаар шоудхад гэмгүй юм шиг санагдав. Надад 4-р курсд ороод тэр нэгдүгээр курсын адтай шоучин зангаас ялгарсан юм нь цаашаа даварч давхихаа больсон байв. Түүнээс тэр үеийнх шиг байсан бол сайхан шоу биш бүүр замаа алдсан зүйл болох байсан байх. Зэ тэр шоу нэг тийм.



Зарим нэг охидууд болиосой

Манай охидууд бүсгүйчүүд цагтаа цэвэр ичимтгий Монгол зангаараа гайхагдаж явсан үе бий одоо ч зарим нэгэнд нь байгаа. Харин сүүлийн үед арай л дэндэж доошоо орж байгаад нь урам хугардаг. Заримдаа бүүр өмнөөс нь ичих шиг болдог. Гэхдээ бүх охидууд тийм биш л дээ. Хэсэг бүлэг ухамсрын ядууралтай гарууд л нөгөө хэдийгээ доош нь татаж байгаа юм. Би доор 2 жишээ бичив.
Жишээ 1 : Сүүлийн үед STV-гээр цацагддаг MGTV гэж нэг суваг гараад байгаа. Хүнд хэрэг болох олигтой нэвтрүүлэгүүд ердөө гардаггүй. Онгоц буудах Мессеж чат гэх мэт шал дэмий хүний мөнгийг сааж цагийг үрсэн нэвтрүүлэгүүд гардаг болхоор дургүй байдаг юм. Хааяаа мессеж чат нэвтрүүлгийг үзэж байхад ихэнх охидууд нэгж савбал найз болно, нэгж зээлээч ч гэх шиг дандаа өлөн мессеж бичдэг. Тэгээд хоорондоо хэрэлдхээрээ үнэн бүтэхгүй үгээр хэрэлддэг. Гэхдээ ямар царай нь гарах биш хэн нэгэн сахилаггүй гар охин болоод явж байгаа ч юм билүү. Тэнд мессеж бичиж байгаа залуучууд хөвгүүд бас л адилхан хараалын үг урсгасан мессеж нисгэж өгнө MGTV тэр мессежний программаа жаахан сайжруулмаар юм. Ядаж хяналт тавидаг бол зүгээр шүү дээ.
Жишээ 2 : Гадуур, олон нийтийн газар явж байхад хүнтэй аягүй муухай харьцаж байгаа охидууд тааралддаг. Автобус болон микро автобуснд явж байхдаа кондуктортой хэрэлдэнэ. Цаашлаад бар цэнгээний газар орох юм бол их юм үзнэ. Зарим хүнд гарууд нь бүүр хоорондоо аймар хэрцгий зодолдоно, бас дээр нь согтуу. Хархаас нүд халтирмаар. Бас мессенжрээр монгол охидуудын нүцгэн янз бүр болсон бичлэгийн линкүүд хааяа ирж байх юм. Түүнийг үзээд би мөнгийг биширч охидуудаа өрөвдөв.
Охидуудыг миалах гэж үүнийг бичисэнгүй харин эрэгтэйчүүд бидний нүдээр хархад аягүй муухай харагддаг юм шүү !!! Хэрэв таньд ийм зан байгаа бол засаж, дахиж гаргахгүйг хичээгээрэй. Гадны иргэд, жуулчид харах юм бол бүх охидууд тийм мэтээр төсөөлөл аваад буцна шүү дээ. Би хэдэн сарын өмнө нэг гадаадын форум уншиж байсан юм. Тэнд хэсэг гадны залуучууд Монгол охидуудын тухай мөн буудал баар цэнгээний газруудыг тухай бичсэн байх юм. Тэнд миний ойлгосноор Монгол охидууд үнэхээр царайлаг халуухан. Баранд нь пиво ердөө л 2-хон доллар, буудал нь 15-хан доллар тэгээд охидууд нь бараг л бэлэн, Монголд очих юм бол биеээ үнлэгч бараг л авах хэрэггүй гэж бичсэн байсэн.(итгэхгүй бол google-р хайгаад үзээрэй) Тиймээс найз нараа нэрээ бодож амьдарцгаая. Ядаж биеээ зөв аваад явцгаая л даа.



Хуучинхvvгийн мєрєєдєл буюу тогоо єнгийхийн зовлон
March 20, 2007, 4:09 pm
Filed under: Блогийг блогдсон, Болимоор юм, Бусад

Хотын байдал шалдар булдар. Цагийн байдал ороо бусгаа. Хогтой гудамж, vнстэй жалгыг дагаж хаа сайгvй сvглийх хар гэрvvдээс утаа савсана. Дєрвєн зvгт хав харэнхуй уйтгартай, хар утаа нар халхална. Євлийн тасхийм хvйтэн эсгий гэрийг жаварлаж монгол хvний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяэгаэр хvvхдийн баас vргэлжилжээ. Vvгээр тvvгээр золбин ноход сvрэглэн давхина. Хєлд орохоос аваад vс цайхыг хvртэл нэгэн гудэмжийг єгсєн уруудан явж, нэгэн худгийг эргэн тойрон ус зєєсєєр энэхvv ертєнцийг эцэслэнэ. Continue reading