Надаас урсах чөлөөт үгс ™


Архи ба эхнэр

За хөө Зараа гуайн блогийг умшиж яваад нэгэн бичлэгтэй нүүр тулав. Чухал гэсэн гарчигтай бичлэг байхийн. Нэгэн бүсгүй зараад манай нөхөр архи уугаад байна та болон таны блогийг унмшиж буй хүмүүс надад туслаачээ гэцэн байхийн. Тэгээд би энэ бичлэгийг блогтоо шивэн оруулав. Олон юм ярилгүй шууд бичлэгтээ орий.

Аманд орохдоо алтан шумуул мэт
Амнаас гарахдаа арслан барс боссон мэт …
Өнчин хөвүүн Чингис хааны 9-н өрлөгтэй хэрүүл хийсэн түүхээс ишлэл татав.
(Хэрүүл хийгээгүй шүү зүгээр л ингээд бичмээр санагдцийн) Архины тухай амнаасаа өнчин хөвүүнийг дуурай хэдэн үг унгаюу. Хараад байхад манай эрчүүд залуучууд их дурлаад байгаа юм шиг санагддаг. Гэхдээ тэгэж хамаг сайхан амьдралаа хаян архины сайн найз, дуулгвартай боол болх нь цөөхөн гэж боджугаа.

Архинд орхоос өмнө бүх зүйл сайхан байх байсан байх. Эхнэр нь орой болгон ажилаасаа ирхийг хүлээн хоол ундаа хийчээд нөхрөө хүлээгээд сууна. Ирхэд инээмсгэлэж угтана. Өглөө гархад баяртайгаар үднэ. Харин архинд орсон хойно орой ирхэд эхнэрийн инээмсгэлэх нь бүү хэл айдас хүйдэсээр дүүрэн угтана. Өглөө гархад нь санаа зовинолоор дүүрэн үднэ. Архинаас болж өөрийгөө хянах чадваргүй болсон үедээ өөрийг нь хайрлах хүмүүст зохисгүй хандана үүнээс нөлөөлөн таныг хүрээлэх таныг хайрлах хүн айжим айжимаар цөөрнө танаас холдоно. Дөлнө зугтаана.Таныг тойрох хүмүүс таны төлөө биш зөвхөн архины төлөө хүмүүсээр дүүрэх болно. Хэн ч өөрийнхөө босгон бүтээсэн энэ аз жаргалтай амьдралаа, хөлс баасаа гоожуулан байж хүрсэн энэ их амжилтаа архинаас болж битий алдаасай. Яагаад хүн траншейнд амьдардаг вэ түүний амьдралын зорилго хаачив. Монголд ийм хүмүүс олон байдаг харин тэд бүгдээрээ л архинаас болж ийм арчаагүй байдалд орсон гэдэгтэй хэн ч санал зөрөхгүй биз тиймээс найзуудаа юмыг яаж мэдхэв жаахан ухаалагаар сэтгэж амьдран аж төрөхгүй бол болохгүй болцон цаг байна

Миний нөгөө блог бичигдсэн шинэ бичлэгүүд.
Хуруу хэмээх блог хөтлөх болсон түүхийг хүүрнэхүй
Хуруугийн толгой
Хаан бууз биш Боол гуанз

Advertisements


Хөөрхий тэр КО
May 25, 2007, 11:53 pm
Filed under: Болимоор юм

Өчигдөр би долоон буудалд ахындаа очиж хонохоор орой ажилаас тараад автобусанд суув. Хүн гэж пиг угаасаа лайтай чихээстэй байдаг автобус. Хөл тавих зайгүй болтлоо чихэлдсэн байлаа. Тэнд суусан нийт хүний 70 хувь нь оюутнууд байв бүгэд л визатай. Үүнийг үзсэн кондуктар эгч их бухимдаж оюутнуудыг хараан зүхэж тэнэг луйварчид халаасны хулгайчид гэх мэтийн үгсээр хараан зүхэж байгаа нь миний дургүйцлийг дээд цэгт нь хүргэв. Би бүүр тэсвэр алдаж бид нар үүнийг чинь мөнгөөр авдаг юм түүгээр нь та цалинжидаг юм гэсэн чинь бүүр уурлаад үхэх шахаж байх юм. Бараг л чи тэнэг нусгай жаал намайг луйвардаж байж дуугай яв ухааны юм хэлэв би ч дув дуугүй болов ямар өмнөөс нь хэрэлдээд байлтай нь биш. Угаасаа ялагдах нь тодорхойгоос цааш. Тэгээд дараа нь нөгөө кодуктр эгч нэг согтуу хүүхэнтэй бүүр зодолдоод амжив. Үс үснээсээ зулгаалцаж байгаад нүүр нүүрлүүгээ нулималцаад ер нь бол тэр автобусанд суусан биш үзээгүй юмаа үзэв. Хэсэг чихэлдэж хөл гар дээрээ гишгүүлж хамаг байдаг халаасаа онгичуулсны эцэст тэр автобуснаас бууж нэг санаа амрав. Нэг бодлын гэр хороолол чиглэлийн автобуснууд хүн ихтэй байдаг болхоор кондуктрууд нь уурлаж бухимдхаас ч аргагүй юм. Тэгсэн ч гэсэн арай ийм арчаагаа алдсан үйлдүүд гаргаж болохгүй шүү дээ.  Их хүнийг далимдуулан гарууд криманлуу гараа хийццэн, нилээд хэд хийлгэв угаасаа тийм зүйл болно гэдгийг мэдэж байсан болхоор бүгдийг нь цүнхрүү хийгээд орсон болхоор надаас юу ч олох билээ. Шууд муухай хархад л гөлс гээд андашгүй. Тэр их чихэлдээн дунд кодуктар шиг зодолдолтой нь биш муухай хараад л өнгрөв. Харин миний юмыг хулгайлсан бол тэнд жинхэнэ халуухан юм болох байсан байх. За өчигдөр орой нэг иймэрхүү зүйл надад тохиолдов.  



Эрс садарлавал улс мөхнө, эмс садарлавал үндэстэн мөхнө

 

Эрс садарлавал улс мөхнө, эмс садарлавал үндэстэн мөхнө. 

 

Бичлэгийн эх сурвалж http://www.anduud.net/ 

Сүүлийн жилүүдэд Монгол оронд гадаадууд тэр тусмаа хятад, солонгосчууд маш ихээр нэмэгдсээр байгаа билээ. Тэгээд тэд нар өөрсдийн орондоо ямар ч арчаагүй алингаа алдсан баагий мөртлөө манай Монголд ирхээрээ хамраа сөхөн аль өнгөтэй өөдтэй охидуудыг маань өвөртлөн явдагт мөхөс би туйлаас зэвүүцэн явдаг билээ. Монгол охидууд ч ямар хямдхан юм гадаад л бол хамаагүй гэдэг юм уу мань хэддээ олдохгүй мөртлөө л хөгийн хятад, солонгосуудтай яваад байгаад л учир байгаа юм. Үүнд би нэг найздаа тохиолдсон жишээг дурдъя. Нэгэн сайн таних найз бүсгүй нь нэг өдөр мань эр лүү утасдаж л дээ. Тэгээд нэг хөөрхөн охинтой танилцсан чамтай танилцуулна манайд хүрээд ир гэжээ. Мань эр ч яахав нэг найзтайгаа 2 уулаа яваад очлоо. Тэгээд танилцлаа хотын төвийн нэгэн бааранд ороод хэдэн пиво уулаа нөгөө охин нь ярих юм байхгүй үнэхээр сайхан охин байжээ. Гэтэл тэр охин утсаар ярьж байснаа явах болчихлоо гэдэг байгаа. Дэлгэрэнгүй унших



2007 оны 4 сарын 27
April 29, 2007, 9:18 pm
Filed under: Бодууштай, Болимоор юм

Ойрд блогтоо юм нэмсэнгїй. Харин єнєєдєр нэг юм нэмхээр шийдлээ. 4 сарын 27 хїн бїрийн санаж сэрэх єдєр. Би энэ єдрийг єглєє нь санаж сэрсэн харин бєєн жагсаал цуглаан болох юм байх гэтэл баахан шоу болж єнгєрсєн. Тэр єдєр би сургуулиас ажил орох замдаа автобустай сїхбаатарын талбайн урдуур єнгрєх замаараа шоуны дуу чимээнд татагдан хальт ороод єнгрєв. Дажгїй шоу болж байлаа. Намайг очиход миний сонсдог хамтлаг дуучид яг дуулж байсан. Харин тїїнийг їзэж байгаа миний эргэн тойронд буй хїмїїс тэр талбай дээр ирсэн гол зорилгоосоо хайзасан байсан надад шал тэнэг санагдсан. Тэд зїгээр л шоу їзэх гэж ирцгээсэн байсан. Мєн шоун дээр ирсэн хамтлаг дуучид їг бїртээ ардчиллалыг дурьдаж шоуны гол утга санааг дахин дахин дурьдацгааж байсан. Гэвч гарууд сонссон шинжгїй тулга тойрсон тэнэг їгсээр хашигарч байгаа нь надад їнэхээр онцгїй санагдсан. Жишээлбэл: Маралжингоог гарч ирхэд хїн бїр л хєєе чи ямар их турчихаа вэ. Чи ямар бїдїїн байсан билээ энэ тэр ч гэх шиг їгээр хашигарцгааж байв. Бас Хєтлєгч Єєдєєг гарч ирхэд чи хэдэн тєгрєг авсан бэ ч гэх шиг тэнэгтэж байв. Гайгїй явааа нэгэндээ хїн бїр атаархаж байгаад бас л дургїй минь хїрч байв. Тэгээд л би яваад єгсєн 30 минут хїрэхгїй хугцаанд тэнд байсан сэтгэгдэл минь нэг ийм. Гэхдээ орой нь мэдээ їзэж байхад дажгїй дажгїй зїйл болсон байсан бас нэг таалагдаагїй зїйл бол ардчилсан нам бїх бурууг хувьсгалт намруу ичих нїїрээ элгэндээ наачихсан чихэж байгаа юм. За за хальт улс тєрлїї хазайх шахчлаа. Угаасаа энэ чиглэлэд би дургїй. Нээрээ он Айрынхан їнэхээр гоё зїйл хийжээ. Тэдний ачаар би ажилаа хийж байхдаа ч телевиз їзэж байна. Юм хєгжнєє гэж ямар сайхан юм бэ. Хїссэн хошин шог, киноогоо шууд їзэж байх юм ямарч гацах энэ тэр гэсэн асуудал байхгїй. www.on-air.mn гэсэн сайтруу ороод їзээрэй. Тэндээс бас блогуудад бичигдсан бичлэгїїдийг умшиж байна. Надад тэр сайт их таалагдсан шїї. Та ч бас ороод їзээрэй.



Зарим нэг охидууд болиосой

Манай охидууд бүсгүйчүүд цагтаа цэвэр ичимтгий Монгол зангаараа гайхагдаж явсан үе бий одоо ч зарим нэгэнд нь байгаа. Харин сүүлийн үед арай л дэндэж доошоо орж байгаад нь урам хугардаг. Заримдаа бүүр өмнөөс нь ичих шиг болдог. Гэхдээ бүх охидууд тийм биш л дээ. Хэсэг бүлэг ухамсрын ядууралтай гарууд л нөгөө хэдийгээ доош нь татаж байгаа юм. Би доор 2 жишээ бичив.
Жишээ 1 : Сүүлийн үед STV-гээр цацагддаг MGTV гэж нэг суваг гараад байгаа. Хүнд хэрэг болох олигтой нэвтрүүлэгүүд ердөө гардаггүй. Онгоц буудах Мессеж чат гэх мэт шал дэмий хүний мөнгийг сааж цагийг үрсэн нэвтрүүлэгүүд гардаг болхоор дургүй байдаг юм. Хааяаа мессеж чат нэвтрүүлгийг үзэж байхад ихэнх охидууд нэгж савбал найз болно, нэгж зээлээч ч гэх шиг дандаа өлөн мессеж бичдэг. Тэгээд хоорондоо хэрэлдхээрээ үнэн бүтэхгүй үгээр хэрэлддэг. Гэхдээ ямар царай нь гарах биш хэн нэгэн сахилаггүй гар охин болоод явж байгаа ч юм билүү. Тэнд мессеж бичиж байгаа залуучууд хөвгүүд бас л адилхан хараалын үг урсгасан мессеж нисгэж өгнө MGTV тэр мессежний программаа жаахан сайжруулмаар юм. Ядаж хяналт тавидаг бол зүгээр шүү дээ.
Жишээ 2 : Гадуур, олон нийтийн газар явж байхад хүнтэй аягүй муухай харьцаж байгаа охидууд тааралддаг. Автобус болон микро автобуснд явж байхдаа кондуктортой хэрэлдэнэ. Цаашлаад бар цэнгээний газар орох юм бол их юм үзнэ. Зарим хүнд гарууд нь бүүр хоорондоо аймар хэрцгий зодолдоно, бас дээр нь согтуу. Хархаас нүд халтирмаар. Бас мессенжрээр монгол охидуудын нүцгэн янз бүр болсон бичлэгийн линкүүд хааяа ирж байх юм. Түүнийг үзээд би мөнгийг биширч охидуудаа өрөвдөв.
Охидуудыг миалах гэж үүнийг бичисэнгүй харин эрэгтэйчүүд бидний нүдээр хархад аягүй муухай харагддаг юм шүү !!! Хэрэв таньд ийм зан байгаа бол засаж, дахиж гаргахгүйг хичээгээрэй. Гадны иргэд, жуулчид харах юм бол бүх охидууд тийм мэтээр төсөөлөл аваад буцна шүү дээ. Би хэдэн сарын өмнө нэг гадаадын форум уншиж байсан юм. Тэнд хэсэг гадны залуучууд Монгол охидуудын тухай мөн буудал баар цэнгээний газруудыг тухай бичсэн байх юм. Тэнд миний ойлгосноор Монгол охидууд үнэхээр царайлаг халуухан. Баранд нь пиво ердөө л 2-хон доллар, буудал нь 15-хан доллар тэгээд охидууд нь бараг л бэлэн, Монголд очих юм бол биеээ үнлэгч бараг л авах хэрэггүй гэж бичсэн байсэн.(итгэхгүй бол google-р хайгаад үзээрэй) Тиймээс найз нараа нэрээ бодож амьдарцгаая. Ядаж биеээ зөв аваад явцгаая л даа.



Хуучинхvvгийн мєрєєдєл буюу тогоо єнгийхийн зовлон
March 20, 2007, 4:09 pm
Filed under: Блогийг блогдсон, Болимоор юм, Бусад

Хотын байдал шалдар булдар. Цагийн байдал ороо бусгаа. Хогтой гудамж, vнстэй жалгыг дагаж хаа сайгvй сvглийх хар гэрvvдээс утаа савсана. Дєрвєн зvгт хав харэнхуй уйтгартай, хар утаа нар халхална. Євлийн тасхийм хvйтэн эсгий гэрийг жаварлаж монгол хvний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяэгаэр хvvхдийн баас vргэлжилжээ. Vvгээр тvvгээр золбин ноход сvрэглэн давхина. Хєлд орохоос аваад vс цайхыг хvртэл нэгэн гудэмжийг єгсєн уруудан явж, нэгэн худгийг эргэн тойрон ус зєєсєєр энэхvv ертєнцийг эцэслэнэ. Continue reading



Надад төрсан бодол хийгээд эр цэргийн баяр

Эр цэргийн нэртэй боловч эрчүүдийн болон өөрчилөгдсөн баярын өдөр өчигдөр манай Улаанбаатар хотод нижгэр болж өнгрөв. Би ч юугаараа дутхав хальт баярлаад авлаа. Гэхдээ би архи ууж, шову парти зохиож баярлсангүй энгийн дарууханаар энэ баярыг өнгрөөв. Ингэж өнгрөөсөн анхны цэргийн баяр маань өчигдөр юм.Би өчигдөр өмнөх жилүүдийн цэргийн баяраар хаана юу хийж байснаа бодлоо. Гэтэл дандаа баранд назгайрч байсан байв (нялх балчир болон хүүхэд насыг эс тооцвол).Харин өнөө өглөө боллоо. Өчигдрийн назгайрсан гаруудын царай нь сонин болчихсон үхлээ хатлаа энээ тэрээ гэж байх юм. Харин би ганцаараа зөв зүгээр байгаа юм шиг санагдаж дотроо өөрөөрөө хальт бахархах шахав. За за тэр ч яахав. Өчигдөр орой гудамжаар баяраа тэмдэглэж халамцсан ах нар хяргачих шахаад л явцгаах юм. Тэр дунд дүү нарч бас юугаараа дутхав гэсэн шиг явж байх юм. Үнэнийг хэлхэд өчигдөр орой согтуучуул их байлаа. Эрүүлчүүд байсан л даа гэхдээ 11 рм цагаас хойш согтуучууд давамгайлж байсан. Би л гэхэд орой хорооллын Ачлал их дэлгүүрээс өргөө хүртлэх замаар явхад юм юм л үзэв. Миний үзсэн зүйлсийг та нарч гэсэн харсан байх. Тэгээд би дотроо манай Монголчууд хэзээ баярыг архигүй тэмдэглэж сурах юм бол доо гэж бодов.За за архи ч яахав. Нилээд хэдэн жилийн дараа манай Монголчууд баярыг архигүй, маргааш өглөө нь босоод шартахгүй, бие биенийгээ зодож, гэмтээхгүй, өөрийн үнэ цэнэтэй зүйлсээ ломбарданд тавихгүй харин баярыг жинхэнэ баяр гэдэг утгаар нь бие биетэйгээ эвлэрч, би биенээ хүндлэж, бие биенийгээ улам таньж мэдэж, нэгнээ ойлгож, бусаддаа урам өгч соёлтой бөгөөд зөв боловсон тэмдэглэж өнгрөөх ухамсартай болно гэдэгт би итгэдэг. Хэзээ нэгэн цагт биш.