Надаас урсах чөлөөт үгс ™


Миний дуртай дуунууд
November 16, 2007, 2:41 pm
Filed under: Дуу хөгжим, YouTube


Энэ 2 дуу бол миний хамгийн дуртай дуунууд. Дээр байгаа клипийг би 4-н жилийн өмнө анх үзэж байж билээ одоо болтол сонсох дуртай ердөө уйддаггүй. Лаг гоё дуу ая нь . Клип бол бүүр тасарцан зураг авалт, шуум, зохиол дүр сонголт эд нар бол үнэхээр гайхалтай.

Энэ бас тасарцан дуу. Би ер нь солонгос дууг их сонсдог. Энэ клип 2 янзаар байдаг зураг аватлаа 2 талаас нь хийчихсэн надад лав энэ санаа маш их таалагдсан. Хамтлаг дуучид студиуд энэ санааг хэрэгжүүлвэл их гоё клип гарах байх шүү !!! Уран бүтээлчидээ юу бодож байна.

Эрэгтэй хувилбар нь

Эмэгтэй хувилбар нь
Ялгааг нь сайн ажиглаад үзээрэй. Уул нь дэлгэцийг нь 2 хуваагаад яг харьцуулсан нь байдгийг youbute-гээс олдсонгүй. Хэрвээ танай интернэтийн хурд удаан бол мэдээж буфферлэж байгаад үзээрэй.

Advertisements


… сонгоорой
November 15, 2007, 6:30 pm
Filed under: Зөвлөгөө

Чамайг тасархай охин гэхийн оронд үзэсгэлэнтэй гэж хэлэх хүмүүсийг сонгоорой
Утсаа тавьсан ч эргээд ярьдаг хүнийг …
Оддын доор чамтай хамт хэвтээд зүрийг чинь цохилохыг сонсох хүнийг …
Нойрсохдоо чиний хичнээн үзэсгэлтэй байдгийг чинь харах гэж шөнийг унталгүй өнгрөөх хүнийг …
Энхрийлээд духан дээр чинь зөөлөн үнсэх хүнийг …
Гацаардсан үед чинь дэргэд чинь байж чиний бүхэл ертөнц чинь байж чадах хүнийг …
Чи түүнд байгаа болхоор хичнээн аз жаргалтай байгаагаа илэрхийлж чаддаг хүнийг …
Хэзээд чамайг сайхнаар харж чадах хүнийг …
Найз нарынхаа дэргэд чиний гарыг атгаад суух хүнийг …
Чамайг анх хараад миний хайрлах хүн мөн байна гэж өөртөө хэлэх хүнийг …

Нөгөө блог дээр нийтлэгдсэн бичлэгүүд:



Архи ба эхнэр

За хөө Зараа гуайн блогийг умшиж яваад нэгэн бичлэгтэй нүүр тулав. Чухал гэсэн гарчигтай бичлэг байхийн. Нэгэн бүсгүй зараад манай нөхөр архи уугаад байна та болон таны блогийг унмшиж буй хүмүүс надад туслаачээ гэцэн байхийн. Тэгээд би энэ бичлэгийг блогтоо шивэн оруулав. Олон юм ярилгүй шууд бичлэгтээ орий.

Аманд орохдоо алтан шумуул мэт
Амнаас гарахдаа арслан барс боссон мэт …
Өнчин хөвүүн Чингис хааны 9-н өрлөгтэй хэрүүл хийсэн түүхээс ишлэл татав.
(Хэрүүл хийгээгүй шүү зүгээр л ингээд бичмээр санагдцийн) Архины тухай амнаасаа өнчин хөвүүнийг дуурай хэдэн үг унгаюу. Хараад байхад манай эрчүүд залуучууд их дурлаад байгаа юм шиг санагддаг. Гэхдээ тэгэж хамаг сайхан амьдралаа хаян архины сайн найз, дуулгвартай боол болх нь цөөхөн гэж боджугаа.

Архинд орхоос өмнө бүх зүйл сайхан байх байсан байх. Эхнэр нь орой болгон ажилаасаа ирхийг хүлээн хоол ундаа хийчээд нөхрөө хүлээгээд сууна. Ирхэд инээмсгэлэж угтана. Өглөө гархад баяртайгаар үднэ. Харин архинд орсон хойно орой ирхэд эхнэрийн инээмсгэлэх нь бүү хэл айдас хүйдэсээр дүүрэн угтана. Өглөө гархад нь санаа зовинолоор дүүрэн үднэ. Архинаас болж өөрийгөө хянах чадваргүй болсон үедээ өөрийг нь хайрлах хүмүүст зохисгүй хандана үүнээс нөлөөлөн таныг хүрээлэх таныг хайрлах хүн айжим айжимаар цөөрнө танаас холдоно. Дөлнө зугтаана.Таныг тойрох хүмүүс таны төлөө биш зөвхөн архины төлөө хүмүүсээр дүүрэх болно. Хэн ч өөрийнхөө босгон бүтээсэн энэ аз жаргалтай амьдралаа, хөлс баасаа гоожуулан байж хүрсэн энэ их амжилтаа архинаас болж битий алдаасай. Яагаад хүн траншейнд амьдардаг вэ түүний амьдралын зорилго хаачив. Монголд ийм хүмүүс олон байдаг харин тэд бүгдээрээ л архинаас болж ийм арчаагүй байдалд орсон гэдэгтэй хэн ч санал зөрөхгүй биз тиймээс найзуудаа юмыг яаж мэдхэв жаахан ухаалагаар сэтгэж амьдран аж төрөхгүй бол болохгүй болцон цаг байна

Миний нөгөө блог бичигдсэн шинэ бичлэгүүд.
Хуруу хэмээх блог хөтлөх болсон түүхийг хүүрнэхүй
Хуруугийн толгой
Хаан бууз биш Боол гуанз



Шинэ блог нээв
November 13, 2007, 9:46 pm
Filed under: Минийх, Мэдээ, Мэдүүштэй

хуруугийн блогийн баннерБи энэ блогоос гадна бас нэгэн блогийг нээж хөтлөж байна. Энэ блогийн тухай энд дараад уншаарай. http://xypyy.blogspot.com За тэгээд блогспот гуайг муулаад доош нь хийгээд байсан чинь үгүйн байна. Их дажгүй юм. Вордпрэсс бол юм юмыг хорьчихсон жаахан тиймэрхүү л дээ. Гэхдээ давуу тал олонтой. Тэгээд блогспот дээр нэгэн блог нээв та бүхэн орж байгаарай. Бичлэгийн стил эд нар бол энэ блогоос шал ондоо. Миний шинэ блогийн линк болон баннерийг өөрсдийн блог дээрээ байрлуулхыг хүсий. Одоогоор нилээд олон бичлэг бичигдсэн байгаа. Тэгэж байгаад бичцэн байгаа хэдэн бичлэгүүдээ тэр блогруугаа хийнээ. Энэ блогтоо ч бас тасралтгүй юм бичиж байя.
Баннерийг байрлуулахыг хүсвэл ийшээ ороод кодыг авч өөрийн блогтоо байрлуулна уу.

Анхаарах зүйлс хэрвээ та блоггер дээр блогтой бол Өөрийн блогийн page elements хэсэгрүү ороод Add a Page Element дээр дараад HTML/JavaScript ( Add third-party functionality or other code to your blog) гэснийг нь сонгоод доор байгаа кодыг хуулж бичээрэй.

Миний нөгөө блог дээр нийтлэгдсан шинэ бичлэгүүд:

Blogger дээр өөрийн шинэ блогийг нээв
Гуйгаад харуулахгүй бол гуядийшд
Хуруу намба алдсан нь



Photoshop brush
November 4, 2007, 4:01 pm
Filed under: Минийх

200711.jpg

PS Brush ашиглан энэ зургийг хийв. Wallpaper маягийн юм байгаан.
Brush-ийг гоё газар нь зөв эффекттэй хэрэглэх юм болох янз бүрийн гоё зураг бүтээж болох юм байна. Энэ зурагний тухайд гэвэл Brush-ийнх нь нэрийг мартцан байна. Энэ хар цэцэг бол тэр чигээрээ браш гэжугаа. Наад талын цагаан утаа маягийн юм бол бас браш гежугаа. Цагаан өнгөтөй бологоод ripple filter ашиглцийн тэгээд утаа маягийн харагдуулсан чинь их дажгүй харагдаж байна.



Эхний гараа
November 4, 2007, 3:33 pm
Filed under: Бусад

Би бага байхдаа бага зэрэг зураг оролддог байлаа. Миний хамгын дуртай хичээл зургийн хичээл байв. За тэгээд томрох тусам зургаасаа холдож математик энэ тэр сонирхоод бүүр мартаж орхисон. Харин сүүлийн үед интернет, болон блог, янз бүрийн форумуудаар тэнэж явах зуур хүмүүсийн Photoshop, Corel эд нар дээр хийсэн бүтээлүүдтэй их таарах болов. Маш гоё гоё бүтээлүүд байна (Asuul.net | дижитал арт булан, ido-гийн блог). Тэгээд ер нь энэ чиглэлийг жаахан хөөдөг юмуу гэж бодов. Надад зураг зурах авъяас байхгүй л дээ. Гэхдээ би дэндүү сонирхолтой. Би програмын код бичихээр урам хугарч ой гутдаг. Ямар нэгэн юмны лого сайтын дизайн хий гэвэл хамаг анхаарлаа тийшээ хандуулан хичээнгүйлэн хйидэг. Энэ зургийг photoshop дээр зурах аядав. Миний анхын бүтээл болж байгаан. 🙂

Миний анхны бүтээл

За тэгээд зураач болон зураач биш хүмүүсээ надад зааж зөвлөөрөй шүүмжилээрэй.