Надаас урсах чөлөөт үгс ™


Гэнэт блогоо хөтлмөөр санагдав
September 7, 2007, 11:49 pm
Filed under: Бодууштай, Миний бодол

Өнөөдөр гэв гэнэт блогоо хөтөлмөөр санагдав. Ойрд угаасаа блогоо хөтлөлгүй орхигдуулааад хяцан байсийн. Гэнэт блогоо хөтлмөөр санагдсан учир нь гэвэл өнөөдөр их монгол пабд сайтын админуудын уулзалт болно тэрэнд очих уу гэж миний мессенжирийн найз Эрднээ, Анар 2 маань хэлэв. Яахав ямар нэгэн сайтын админ хийдэггүй ч гэсэн туршлга судлая, хүн хартай танилцая гээд өөрийн найз Балжаагийн хамж очив. Энэ нь миний хувьд хамгын анхын уулзалт байв. Тэгээд орой очтол манай нөгөө 2 маань өөр газар байна гэлээ. Тэгээд очиж уулзаж жаал ярилцаж суув. Тэндээс би нэг зүйлийг ухаарав. Блог, форумаар дамжуулан олон өөрийн сонирхол нэг андуудтай болох юм байна гэж. Тэгээд би блогчдийн уулзалтанд очиж чадаагүйдээ харамсав (Блогчдийн уулзалтын тухай Deppsu -гийн блогоос цухас уншисан). Мөн банжигийн уулзалтанд очиж чадаагүйд бас их харамсав (Энэ тухай Цогоогийн блогоос умшисан). За тэгээд ер энд тэнд болж буй Монгол дахь цахим ертөнцийнхний уулзалтанд очиж баймаар юм байна. Интернетээр зүс царайгаа хараагүй хэрнээ харилцдаг найз нөхөдтөйгөө нүүр тулан уулзаж баймаар юм байна, ярилцаж баймаар юм байна, үүнийг мэдрээгүй хүсүүстээ мэдэр гэж хэлмээр юм байна. За тэгээд хаана юу болж байгааг, болох гэж байгааг надад мэдээлж байгаарай блогчидоо.

Advertisements