Надаас урсах чөлөөт үгс ™


Өөдрөг явах 25 зарчим
July 7, 2007, 4:41 pm
Filed under: Бодууштай, Зөвлөгөө, Мэдүүштэй

1. Сэтгэлийн их тэнхээтэй яв.
Хэн нэг нь Таныг ивээнэ гэж битгий найд. Єєртєє л найд. Бусдын хийснийг ажиглан єєрєє бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай, тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бvрэн дайчил.
2. Зорилготой байж тvvндээ хvр.
Дэмий зvйлд санаагаа бvv зовоо. Хий хоосон мєрєєдєлд битгий авт. Хийх зvйлээ тєлєвлє. Саад учирвал юунаас болсоныг тунгаа. Тэгэхдээ олон юмны хойноос бvv хєєцєлд.
3. Найз нєхрєє зєв сонго.
Инээсэн бvхэн нєхєр биш. Чамайг єєд нь татах нєхєр ол.
4. Тєлєвлєгєєтэй ажилла.
Маргааш юу хийхийгээ урьд vдэш нь тєлєвлє. Удаан, олон жил хийх ажлаа ч тєлєвлє.
5. Yгvй гэж зоригтой хэлж сур.
Ингэх нь заримдаа эвгvй байдаг ч, vгvй гэж хэлж сураагvй урсгалаар явдаг хvн, єєдтэй явсан нь vгvй.
6. Єєрийгээ битгий чамла.
Хувийнхаа шилдэг чанарыг улам бvр зvлгэн єнгє оруул. Би чадна гэж зориглож сур.
7. Муу зуршлаас бага багаар сал.
Дутагдалаа шударгаар хvлээ. Єєрийгээ зэмлэж сур. Биеэ хуурдаг хvн бvтэлтэй явсан нь ховор.
8. Єдрийн аль цагт хамгийн их vр бvтээлтэй байдгаа мэдэж ав.
Чухам тэр цагийг бvv vр. Амрах, хооллоход тэр цаг мєчийг бvv зориул. Цагаа зохицуулж сур.Хийх гэж буй зvйлээ vнэхээр чухал эсэхийг єєрєєсєє асууж тунгаа.
9. Битгий цухалдаж бачимд.
Хэнээс юунаас болов гэдгийг тунгаа.
10. Ядарвал ажлаа хойш тавь.
Санаа зовох хэрэггvй. Yе vе хєдлєх, босох, суух, явган явахыг хичээ.Yнэхээр юм бvтээе гэвэл биеэ эрvvл авч яв. Эрvvл биед саруул ухаан оршдог нь хамгаас vнэн.
11. Сайн сайхныг мєрєєд.
Гутранги vзэл сайн юманд хvргэдэггvй. Yvнээс ч их юм хийж чадна гэж єєрийгээ зоригжуулж бай.
12. Хийх зvйлээ зvрх алдалгvй барьж ав.
Ажлаа хаанаас, юунаас эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Хvнтэй элбэх бол тvvнтэйгээ зєвлє. Бvтэх эсэхийг тооцоолж, vр дvнг шалгаж бай.
13. Та дарга ч бай, цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла.
14. Бусдыг ашигтай зvйлд урамшуулан ятга, зоригжуул. Тусал.
15. Хийх гэсэн ажлаа хойш нь бvv тавь. Нэн даруй хийж сур.
16. Бусдын vгийг нухацтай сонсож сур.
17. Хvний хэлснээс хэрэгтэйг нь ав. Хэрэггvйг нь гээ.
18. Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай.
Тэгвэл таны ажил бvтэмжтэй байх болно. Зорьсондоо хvрэхэд ч хялбар болно.
19. Мэдрэхvй зєн совиндоо хааяа ч гэсэн итгэж бай.
Дан ухаанаар бvхнийг дийлэхгvй байх vе бий.
20. Даруу байж сур.
Бардам зан, хулчгар шинж хvнийг єєдтэй болгосон удаагvй.
21. Бусдын шvvмжлэлийг хvлээж авч сур.
Энэ нь амжилт олохын vндэс.
22. Хийж байгаа зvйлээ хэцvv хvнд гэж хааяа бусаддаа ойлгуулж бай.<
Хvнээс vг дуулах сайхан. Бусдыг магтаж, єєрийгээ магтуулахад муу нь юу байхав.
23. Нєхєр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусал.
24. Єєртєє их vvрэг, ачаалал хvлээж сур. Тэгвэл илvv ихийг бvтээнэ.
25. Тайван бай.
Бусад чинь оволзож байсан ч тайван байж, гагцхvv зорьсноо хэрэгжvvлэхийг хичээж сур.


1 Comment so far
Leave a comment

Wow heregtei zuvulguu bn!
Tsaashid ulan\m goy zuvulguu bichij bgarai!

Comment by Undram




Leave a reply to Undram Cancel reply