Надаас урсах чөлөөт үгс ™


Happy Brithday to ME
July 7, 2007, 5:59 pm
Filed under: Миний бодол, Минийх

надад төрсөн өдрийн мэнд хүргээрэйМаргааш би 22 хүрнэ гэж байгаа. Цаг хугцаа ямар хурдан юм бэ саяхан л би сайран хацартай бор жаал шороо идээд юу ч бодож санах зүйлгүй санаа амар явж байсан санагдана. Гэтэл одоо том залуу болон хувирчээ. Юуун тэр сайран хацар шороо мороо санаа амар байх энэ тэр … Толгойгоор дүүрэн янз бүрийн бодол, зорилго, хүсэл мөрөөдөл санаа зовинол болон хувирчээ. Нэг бодлын жаахан хүүхэд хэвээрээ байсан бол амар ч байсан юм шиг. Би өсөж томрох тусам эцэг эх ах эгчийнхээ анхаарлаас гарч байна. Үүнийг дагаад миний толгойд олон бодол санаа зовинол нэмэгдсээр л … Хичээл сургууль, ажил амьдрал, мөнгө, найз охин, орон гэр гээд л … Гэхдээ энэ бүхэн ганцхан миний толгойд эргэлддэг бодол гэвэл үгүй харин миний үеийн залуусийн бүгдэнгийнх нь толгойд байдаг. Өмнө нь ч бас байсаар л ирсэн, цаашид харин байх эсхийг мэдэхгүй л дээ. Хэдэн жилийн дараа дахиад л өөр бодлууд нэмэгдэнэ зарим нь хасагдана. Мөн миний гаргах шийдвэрүүд, миний өөрийн хүлээх хариуцлагууд нэмэгдсэн байна. Эцсийн эцэст миний гаргсан шийдвэрүүдээс мөн тэр шийдвэрүүдээ хэрхэн хэргжүүлсэн, өөртөө ямар зорилго тавьсан түүнийхээ төлөө хэр их хөдлмөрлөсөнөөс хамааран миний цаашид тугал хариулхуу туг барихуу гэдэг шийдэгдэнэ. Би өөрийн амьдралын ийм нэгэн чухал үе дээрээ ирчихжээ. Тиймээс хүмүүсээ надад амжилт хүсээрэй … 🙂

Бас нэг чухал юмаа мартваа …

Advertisements


Өөдрөг явах 25 зарчим
July 7, 2007, 4:41 pm
Filed under: Бодууштай, Зөвлөгөө, Мэдүүштэй

1. Сэтгэлийн их тэнхээтэй яв.
Хэн нэг нь Таныг ивээнэ гэж битгий найд. Єєртєє л найд. Бусдын хийснийг ажиглан єєрєє бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай, тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бvрэн дайчил.
2. Зорилготой байж тvvндээ хvр.
Дэмий зvйлд санаагаа бvv зовоо. Хий хоосон мєрєєдєлд битгий авт. Хийх зvйлээ тєлєвлє. Саад учирвал юунаас болсоныг тунгаа. Тэгэхдээ олон юмны хойноос бvv хєєцєлд.
3. Найз нєхрєє зєв сонго.
Инээсэн бvхэн нєхєр биш. Чамайг єєд нь татах нєхєр ол.
4. Тєлєвлєгєєтэй ажилла.
Маргааш юу хийхийгээ урьд vдэш нь тєлєвлє. Удаан, олон жил хийх ажлаа ч тєлєвлє.
5. Yгvй гэж зоригтой хэлж сур.
Ингэх нь заримдаа эвгvй байдаг ч, vгvй гэж хэлж сураагvй урсгалаар явдаг хvн, єєдтэй явсан нь vгvй.
6. Єєрийгээ битгий чамла.
Хувийнхаа шилдэг чанарыг улам бvр зvлгэн єнгє оруул. Би чадна гэж зориглож сур.
7. Муу зуршлаас бага багаар сал.
Дутагдалаа шударгаар хvлээ. Єєрийгээ зэмлэж сур. Биеэ хуурдаг хvн бvтэлтэй явсан нь ховор.
8. Єдрийн аль цагт хамгийн их vр бvтээлтэй байдгаа мэдэж ав.
Чухам тэр цагийг бvv vр. Амрах, хооллоход тэр цаг мєчийг бvv зориул. Цагаа зохицуулж сур.Хийх гэж буй зvйлээ vнэхээр чухал эсэхийг єєрєєсєє асууж тунгаа.
9. Битгий цухалдаж бачимд.
Хэнээс юунаас болов гэдгийг тунгаа.
10. Ядарвал ажлаа хойш тавь.
Санаа зовох хэрэггvй. Yе vе хєдлєх, босох, суух, явган явахыг хичээ.Yнэхээр юм бvтээе гэвэл биеэ эрvvл авч яв. Эрvvл биед саруул ухаан оршдог нь хамгаас vнэн.
11. Сайн сайхныг мєрєєд.
Гутранги vзэл сайн юманд хvргэдэггvй. Yvнээс ч их юм хийж чадна гэж єєрийгээ зоригжуулж бай.
12. Хийх зvйлээ зvрх алдалгvй барьж ав.
Ажлаа хаанаас, юунаас эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Хvнтэй элбэх бол тvvнтэйгээ зєвлє. Бvтэх эсэхийг тооцоолж, vр дvнг шалгаж бай.
13. Та дарга ч бай, цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла.
14. Бусдыг ашигтай зvйлд урамшуулан ятга, зоригжуул. Тусал.
15. Хийх гэсэн ажлаа хойш нь бvv тавь. Нэн даруй хийж сур.
16. Бусдын vгийг нухацтай сонсож сур.
17. Хvний хэлснээс хэрэгтэйг нь ав. Хэрэггvйг нь гээ.
18. Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай.
Тэгвэл таны ажил бvтэмжтэй байх болно. Зорьсондоо хvрэхэд ч хялбар болно.
19. Мэдрэхvй зєн совиндоо хааяа ч гэсэн итгэж бай.
Дан ухаанаар бvхнийг дийлэхгvй байх vе бий.
20. Даруу байж сур.
Бардам зан, хулчгар шинж хvнийг єєдтэй болгосон удаагvй.
21. Бусдын шvvмжлэлийг хvлээж авч сур.
Энэ нь амжилт олохын vндэс.
22. Хийж байгаа зvйлээ хэцvv хvнд гэж хааяа бусаддаа ойлгуулж бай.<
Хvнээс vг дуулах сайхан. Бусдыг магтаж, єєрийгээ магтуулахад муу нь юу байхав.
23. Нєхєр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусал.
24. Єєртєє их vvрэг, ачаалал хvлээж сур. Тэгвэл илvv ихийг бvтээнэ.
25. Тайван бай.
Бусад чинь оволзож байсан ч тайван байж, гагцхvv зорьсноо хэрэгжvvлэхийг хичээж сур.