Надаас урсах чөлөөт үгс ™


Эгшиглэнт сайхан монгол хэлээрээ WordPress-ийг үзий
May 28, 2007, 10:52 am
Filed under: Блогийг блогдсон, Бусад

Өнөөдөр блогдож байгаад нэгэн бичлэг умшив. Түүнийг copy, paste хийн байж та бүхэнд хүргэе.

Эх сурвалж: http://dolugen.wordpress.com/
“ҮгХэвлэл”-ийг орчуулах нь
Posted by dolugen on May 18th, 2007
Энэхүү шинэхэн орон байрандаа ороод удаагүй байхдаа түүнийг олон талаас нь барьж, базаж үзлээ. Анх энд орж ирэхэд салан задгай л юм байх шиг байсан, амьдраад ирэхээр хүн орчиндоо дасна гэж үнэн юм дөө, гээд хадуурвал яах уу гэсэн.

Тэгж явсаар translate хэсгийг олж үзсэн юм. WordPress-ийхээ дансаар нэвтрээд хэл сонгох хэсгий нь үзвээс даан ч монгол хэлний бараа сураг алга. Тэгэхээр нь өнөөх чинь лаг шинийг санаачлагч болох гээд wordpress рүү гомдлын захиа чулуудлаа. “- Танай хэл сонгох цэсэнд манай эгшиглэнт сайхан монгол хэл байхгүй байшд!” гэж ирээд л хушуугаа унжуулав. Нээх удалгүй, хэдэн өдрийн дараа хариу ирж цааш нь уламжлахаа амлав. Харин өчигдөр мэдээлэл авсан “даргаас” захиа ирэв. “- Монгол хэлийг нэмчихлээ. Таныг овоо хэдэн үг орчуулаад надад мэдэгдсэний дараа идэвхижүүлэх болно” гэлээ.

За ямартай ч, хэзээ нэгэн цагт монгол хэлээрх wordpress-ийг ашиглах нь ээ. Тэр болтол хүмүүс ээ, зав зайгаараа translate.wordpress.com руу ороод монгол хэлийг сонгоод чадах үг хэллэгээ орчуулаарай.

Одоогоор би админ нь юм шиг байгаан. Яг одоогоор, миний бичсэн 9 орчуулга л байгаа. Орчуулах төслийн айргийн тавд: бүх(ө.х. 3925) стрингийг орчуулж дуусгасан герман, испани, португал, индонези, мөн 3794 орчуулгатай латви байна.

Монгол нүүр царайтай wordpress-тэй удахгүй учран золгохын ерөөлийг өргөн өргөн дэвшүүлье.

******************************************************************

За иймээс цөмөөрөө орчуулаад байдаг хэргээ.

Advertisements

14 Comments so far
Leave a comment

Өнөөдөр хэдийг орчуулж тавилаа. Залхуу хүрээд байхиймөө. Дараа л болохоос доо

Comment by like

yag yaaj oroh yum be. bi gej neg medleg maruuhan hun ba. gehdee orchuulgadaa gaigui l dee

Comment by Ariunzayat Yunren

Та http://www.translate.wordpress.com сайтруу ороод өөрийн wordpress-ийн хэрэглэгчийн нэр н ууц үгээрээ нэвтэрч ороод Дараа нь гарч ирэх хуудасны Set preferred language: хэсгээс Монгол хэлийг сонгоод Set language гэсэн товч байгаа түүнийг дарна. За тэгээд dive right into translating WP.com strings. гэсэн линк байгаа. Түүн дээр дараад л орчуулна.
Source text: хэсэг дээр орчуулах үг гарч ирнэ. Доод хэсэг дээр нь түүнийг орчуулснаа сийрүүлэн бичнэ. Мэдэхгүй үг гараад ирвэл Skip товчийг дарна. за нэг ийм.

Comment by Автомат хариулагч

Thanks for quoting.

Автомат хариулагч манай сургуулийнх юм байна шд.

Comment by dolugen

kukshuun, minii neriig Pearle Deppsu bolgon uurchilj uguuch please. Bi say baahan l blog-r tenelee. Tegsen humuus minii neriig yanz yanzaar l bichchij. Bugded ni iim comment uldeegeed yawj bna.

Comment by Pearle Deppsu

delhii.net билүү wordpress гэсэншд тэд нараас хүсээч. Би орчуулгад оролцмоор л байна. Зав болкүй, дээр нь бас блогмн-ээ хөгжүүлмээр байдаг… Завтай хүмүүст үүнийг дэмжихийг уриалж байнөө!!! Нэг ч гэсэн сайт Монгол хэлээр болж байвал…

Comment by xvv

Харин тиймээ. Дэлхийгийнхэн юу гэх бол уул нь өөрсдийгөөа бодвол үгүй Монголыгоо бодвол тэгий гэх байх. Альнийг нь бодох болоо.

Comment by Автомат хариулагч

Дэлхий нэт, блог мн -ийг хийж байгаа хүмүүс туславал туйлаас талархах байна. Учир нь мэргэжлийн ч юм уу үг хэллэгийн орчуулгыг зөвлөлдөж байгаад хийхгүй бол хаана ямар үед хэрэглэдгий нь мэдэхгүй болохоор махчлахаас өөр аргагүй болчихоод байна

Comment by dolugen

би сая mongolian language wordpress гээд google-дэж үзлээ. Тэгсэн хоосонгүй. WordPress 2.0 скриптийн орчуулгыг олов. Дэлхийгийнхэний орчуулга юм байна. Манай монголоос хэдэн залуус орчуулсан байна. Saina.it гэж хүн энэ орчуулгыг үүсгэсэн юм байна. Тэгээд нилээд хэдүүлээ орчуулжээ бараг бүгдийг нь орчуулсан юм шиг байна. Нийт 1295-ийг орчуулж. Орчуулаагүй үлдсэн 112 байгаа юм шиг байна. Орчуулга 91% дээрээ явж байгаа юм байна. Тэгээд би wordpress-рүү мэйл бичив угийн англи хэлний гүн гүнзгий мэдлэггүй учираас хальт мулт ойгогдохгүй шахам мэйл явуулав. Та нар бас нэг мэйл явуулчихаарай. Тэр орчуулга маань https://launchpad.net/wordpress/2.0/+pots/wordpress/mn/+translate линкэн дээр байрлаж байгаа болно. Та нар ороод сонирхоорой. Тэгээд үордпрэйсрүү мэйл бичээрэй.

Comment by Автомат хариулагч

Хээе, тэр 2.0 орчуулга чинь wordpress.org гэж програмынх юм шиг байна. WordPress блог саитын орчуулга тусдаа. Адилхан юм байгаа ч org-д програм талын юм их байгаа байх. Org-ынх нь бүүр цөөн: 1300 шахам байхад Com-ынх: 4200 гаран шүү дээ.

Одоо орчуулга маань 600 шахаад л явж байна. Надаас гадна хэдэн цөөн хүн орчуулаад яваад байлаа гэхэд хэзээ нэг цагт дуусах нь тодорхой ч мэргэжлийн ‘geeky’ нэршлүүдийг оновчтой хөрвүүлэх тал дээр асуудалтай байна аа. Мэддэг байлаа ч монгол хэлэнд тийм “ойлголт” ч байхгүй болохоор гачлантай 🙂 шууд англиар нь галиглахаар хайран…

Comment by Dolugen

Надад орчуулсан жаахан mo po pot файл нь байгаа шүү.
Аваарай ! Шууд хуулаад word press чинь монгол хэлтэй болно.
80% тай орчуулга байгаа.

Comment by Bagabandi

Орчуулгын Po файл нь WordPress.org-ийн орчуулга юм билээ. Би тэр По файлыг хавсаргаад Үордпрэссрүү мэйл явуулж үзсэн тэгсэн таарахгүй гэж байна лээ.

Comment by Автомат хариулагч

Хэдэн сар болж байхад залуус маань ямар идэвхгүй байнаа. Уул нь нэг заваараа ганц хоёрыг орчуулаад байхад л болох юм байгаамшдээ.

Comment by Ekil

izvenite no nam nado sdelat test
vi ved ne bydete protiv admini

Comment by zapalyt




Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s



%d bloggers like this: