Надаас урсах чөлөөт үгс ™


Эгшиглэнт сайхан монгол хэлээрээ WordPress-ийг үзий
May 28, 2007, 10:52 am
Filed under: Блогийг блогдсон, Бусад

Өнөөдөр блогдож байгаад нэгэн бичлэг умшив. Түүнийг copy, paste хийн байж та бүхэнд хүргэе.

Эх сурвалж: http://dolugen.wordpress.com/
“ҮгХэвлэл”-ийг орчуулах нь
Posted by dolugen on May 18th, 2007
Энэхүү шинэхэн орон байрандаа ороод удаагүй байхдаа түүнийг олон талаас нь барьж, базаж үзлээ. Анх энд орж ирэхэд салан задгай л юм байх шиг байсан, амьдраад ирэхээр хүн орчиндоо дасна гэж үнэн юм дөө, гээд хадуурвал яах уу гэсэн.

Тэгж явсаар translate хэсгийг олж үзсэн юм. WordPress-ийхээ дансаар нэвтрээд хэл сонгох хэсгий нь үзвээс даан ч монгол хэлний бараа сураг алга. Тэгэхээр нь өнөөх чинь лаг шинийг санаачлагч болох гээд wordpress рүү гомдлын захиа чулуудлаа. “- Танай хэл сонгох цэсэнд манай эгшиглэнт сайхан монгол хэл байхгүй байшд!” гэж ирээд л хушуугаа унжуулав. Нээх удалгүй, хэдэн өдрийн дараа хариу ирж цааш нь уламжлахаа амлав. Харин өчигдөр мэдээлэл авсан “даргаас” захиа ирэв. “- Монгол хэлийг нэмчихлээ. Таныг овоо хэдэн үг орчуулаад надад мэдэгдсэний дараа идэвхижүүлэх болно” гэлээ.

За ямартай ч, хэзээ нэгэн цагт монгол хэлээрх wordpress-ийг ашиглах нь ээ. Тэр болтол хүмүүс ээ, зав зайгаараа translate.wordpress.com руу ороод монгол хэлийг сонгоод чадах үг хэллэгээ орчуулаарай.

Одоогоор би админ нь юм шиг байгаан. Яг одоогоор, миний бичсэн 9 орчуулга л байгаа. Орчуулах төслийн айргийн тавд: бүх(ө.х. 3925) стрингийг орчуулж дуусгасан герман, испани, португал, индонези, мөн 3794 орчуулгатай латви байна.

Монгол нүүр царайтай wordpress-тэй удахгүй учран золгохын ерөөлийг өргөн өргөн дэвшүүлье.

******************************************************************

За иймээс цөмөөрөө орчуулаад байдаг хэргээ.

Advertisements


www.hi5.com -дээр Монголын Блогчдын групп үүслээ
May 28, 2007, 3:54 am
Filed under: мэдээлэл

Би сая http://www.hi5.com дээр явж байгаад блогчдын группыг үүсгий гэж бодоод тэгээд үүсгэв. Та бүхэн элсээрэй. Бид блогтоо бичлэг бичээд л байдаг түүнийг нь уншаад comment-лоод л байдаг. Тэр болгон бие биенээ мэддэггүй, зураг хөргийг нь ч хараагүй, огт төсөөлөл байдаггүй шүү дээ. Харин цөмөөрөө энэ группд элсэж санал бодлоо хуваалцан сайхан найзууд болцгооё. Та бүхэн үүнд элсэж ороорой. Мөн өөрсдийн блогоор дамжуулан зарлаарай. Манай групп тун удахгүй маш олон блог хөтлөгч гишүүдтэй болно гэдэгт найдаж байна. http://www.hi5.com/friend/group/displayGroupFront.do?groupId=2208959



Хөөрхий тэр КО
May 25, 2007, 11:53 pm
Filed under: Болимоор юм

Өчигдөр би долоон буудалд ахындаа очиж хонохоор орой ажилаас тараад автобусанд суув. Хүн гэж пиг угаасаа лайтай чихээстэй байдаг автобус. Хөл тавих зайгүй болтлоо чихэлдсэн байлаа. Тэнд суусан нийт хүний 70 хувь нь оюутнууд байв бүгэд л визатай. Үүнийг үзсэн кондуктар эгч их бухимдаж оюутнуудыг хараан зүхэж тэнэг луйварчид халаасны хулгайчид гэх мэтийн үгсээр хараан зүхэж байгаа нь миний дургүйцлийг дээд цэгт нь хүргэв. Би бүүр тэсвэр алдаж бид нар үүнийг чинь мөнгөөр авдаг юм түүгээр нь та цалинжидаг юм гэсэн чинь бүүр уурлаад үхэх шахаж байх юм. Бараг л чи тэнэг нусгай жаал намайг луйвардаж байж дуугай яв ухааны юм хэлэв би ч дув дуугүй болов ямар өмнөөс нь хэрэлдээд байлтай нь биш. Угаасаа ялагдах нь тодорхойгоос цааш. Тэгээд дараа нь нөгөө кодуктр эгч нэг согтуу хүүхэнтэй бүүр зодолдоод амжив. Үс үснээсээ зулгаалцаж байгаад нүүр нүүрлүүгээ нулималцаад ер нь бол тэр автобусанд суусан биш үзээгүй юмаа үзэв. Хэсэг чихэлдэж хөл гар дээрээ гишгүүлж хамаг байдаг халаасаа онгичуулсны эцэст тэр автобуснаас бууж нэг санаа амрав. Нэг бодлын гэр хороолол чиглэлийн автобуснууд хүн ихтэй байдаг болхоор кондуктрууд нь уурлаж бухимдхаас ч аргагүй юм. Тэгсэн ч гэсэн арай ийм арчаагаа алдсан үйлдүүд гаргаж болохгүй шүү дээ.  Их хүнийг далимдуулан гарууд криманлуу гараа хийццэн, нилээд хэд хийлгэв угаасаа тийм зүйл болно гэдгийг мэдэж байсан болхоор бүгдийг нь цүнхрүү хийгээд орсон болхоор надаас юу ч олох билээ. Шууд муухай хархад л гөлс гээд андашгүй. Тэр их чихэлдээн дунд кодуктар шиг зодолдолтой нь биш муухай хараад л өнгрөв. Харин миний юмыг хулгайлсан бол тэнд жинхэнэ халуухан юм болох байсан байх. За өчигдөр орой нэг иймэрхүү зүйл надад тохиолдов.  



Сүүлийн үеийн сонин сайхан
May 24, 2007, 7:11 pm
Filed under: Бусад

Блогтоо бичлэг нэмэлгүй их уджээ. Энэ хугацаанд олон зүйл л болж өнгрөв хичээл ном ажил төрөл гэж явсаар өөрийн блогоор шагайх ч завгүй хэд хоногыг өнгрөөв. Хамаг хичээлийн дүн гарч дууслаа, бас хонхны баяр боллоо. Нээрээ хонхны баяр үнэхээр тасархай болсон. Даанч энэ жил хонхны баяраа хийчээд дараа жил дахиад л сурна гэхээр надад нэг л тэнэг санагдаад. Ядаж байхад хамаатан садан гэр бүлийнхэн сургуулиа төгсчихсөн үү гэж асууна би үгүй дараа жил төгсөнө гэхээр гайхаад чи сая хонхны баяраа хийгээ биздээ ямар сонин юм бэ гээд л асууна. Тэгээд заримдаа хонхны баяр хийдэггүй ч байжуу гээд нэг бодох юм. Гэхдээ би ямар ганцаараа төгсөхгүй байгаа биш надаас өөр зөндөө хүүхэд дараа жил дипломоо авна гэдэг бодлоор өөрийгөө тайвшируулаад л өнгрөнө. Дөө за за тэр ч яахав. Өнөөдөр хүслэнгийн блогт явж байгаад Блог уншигч гээд нэг программ татаж авлаа. Үнэхээр дажгүй программ байна шүү. Та нар ч бас татаж аваад хэрэглээд үзээрэй. http://blogreader.idea.mn, http://community.tsengel.com/index.php?showtopic=842 эдгээр линкүүдээр ороод татаж аваад хэрэглээрэй үнэхээр дажгүй программ байна. Үүнийг татаж аваад өнөөдөржингөө баахан блогуудаар тэнүүлчилэв. Үүний уршигаар өнөөдрийн ажилаа алдав. Хэ хэ х. Нээрээ би бүүр шоудалгүй нилээд уджээ. Хамгын сүүлд сургуулийнхаа шинэ жилээр очих далимаараа нэг хальт шоунд ороод авчихаж. Түүнээс хойш бүхэл бүтэн 5-н сар өнгөрцөн байх юм. Тэр шоудалтын өмнө бас сургуулийнхаа танилцахаар нэг орсон түүний өмнө бас нийлээд хугацааг шоудалгүйгээр өнгрүүлцэн байх юм. Ингээд бодоод байсан чинь ийм юмнаас бүүр хөндий болцон санагдхийн. Хэд очсон шоу нь бараг л очихгүй бол болхгүй гэсэн шаардлагаар шахуу өөрийгөө албдан байж л очиж. Би уул нь нэгдүгээр курст байхдаа шоу, парти баар савнаас татгалздаггүй харин ч тиймэрхүү төрлийн зүйлдээ бусдыг дагуулахгүй адтай гар байлаа. Одоо тэгсэн чинь бүүр шал дургүй хүрээд байдаг болцон байх юм. Нас ахиад намба суугаад тэгээд байгаа ч юмуу би уул нь одоо дөнгөж 21 тэйл юмсан. Юм л бол паб кафе гэдэг болцон байхийн. За за нэг юм бичих гэж байгаад бүүр хадуураад явчихлаа. За тэгээд нэг дэх өдөр хавьд уулзалдаагүй хэсэг нөхдийн хамт санамсаргүй явж байгаад нэг шоудчихдаг юм байна. Баранд ороод суув ганц юм энэ тэр хэдэн пиво авав. Суув ер нь бол их уйтгартай санагдав. Тэгээд жаахан байж байгаад халав хальт хэдэн хөдөлгөөн хийв. За тэгээд харьж сайхан амрав. Ер нь жилд нэг ч юмуу 2 удаа иймэрхүү маягаар шоудхад гэмгүй юм шиг санагдав. Надад 4-р курсд ороод тэр нэгдүгээр курсын адтай шоучин зангаас ялгарсан юм нь цаашаа даварч давхихаа больсон байв. Түүнээс тэр үеийнх шиг байсан бол сайхан шоу биш бүүр замаа алдсан зүйл болох байсан байх. Зэ тэр шоу нэг тийм.



Хөгжилтэй богино хэмжээний кино 3D хүүхэлдэйн
May 16, 2007, 11:51 pm
Filed under: Хошин

Эд нарыг бүгдийг нь үзээрэй үнэхээр хөөрхөн бас элэг хөшмөөр юм.








Эрс садарлавал улс мөхнө, эмс садарлавал үндэстэн мөхнө

 

Эрс садарлавал улс мөхнө, эмс садарлавал үндэстэн мөхнө. 

 

Бичлэгийн эх сурвалж http://www.anduud.net/ 

Сүүлийн жилүүдэд Монгол оронд гадаадууд тэр тусмаа хятад, солонгосчууд маш ихээр нэмэгдсээр байгаа билээ. Тэгээд тэд нар өөрсдийн орондоо ямар ч арчаагүй алингаа алдсан баагий мөртлөө манай Монголд ирхээрээ хамраа сөхөн аль өнгөтэй өөдтэй охидуудыг маань өвөртлөн явдагт мөхөс би туйлаас зэвүүцэн явдаг билээ. Монгол охидууд ч ямар хямдхан юм гадаад л бол хамаагүй гэдэг юм уу мань хэддээ олдохгүй мөртлөө л хөгийн хятад, солонгосуудтай яваад байгаад л учир байгаа юм. Үүнд би нэг найздаа тохиолдсон жишээг дурдъя. Нэгэн сайн таних найз бүсгүй нь нэг өдөр мань эр лүү утасдаж л дээ. Тэгээд нэг хөөрхөн охинтой танилцсан чамтай танилцуулна манайд хүрээд ир гэжээ. Мань эр ч яахав нэг найзтайгаа 2 уулаа яваад очлоо. Тэгээд танилцлаа хотын төвийн нэгэн бааранд ороод хэдэн пиво уулаа нөгөө охин нь ярих юм байхгүй үнэхээр сайхан охин байжээ. Гэтэл тэр охин утсаар ярьж байснаа явах болчихлоо гэдэг байгаа. Дэлгэрэнгүй унших



WordPress дээр блогтой болох, ашиглах
May 1, 2007, 2:47 am
Filed under: Зөвлөгөө, Мэдүүштэй

Би wordpress-рүү нүүцгээс гэсэн бичлэгийг бичснээс хойш надад нийлээд олон хүнээс яаж блогтой болох вэ, хэрхэн ашиглах вэ гэсэн мэйл ирсэн. Харин тэр хүмүүст сүүлд блогтоо энэ тухай бичнээ энээ тэрээ гэж явсаар өдийг хүрэв. Одоо ингээд бичихээр болов. Маш товчихон бичисэн тул ойлгохгүй зүйлээ сэтгэгдэл дээр бичээд үлдээгээрэй. Мөн username: turshilt pass: 12346 гэсэн блог байгаа ийшээ ороод туршаад үзээрэй. Харин устгаж болхгүй шүү. За ингээд олон зүйл нуршилгүй бичлэгтээ орий. Continue reading