Надаас урсах чөлөөт үгс ™


Хуучинхvvгийн мєрєєдєл буюу тогоо єнгийхийн зовлон
March 20, 2007, 4:09 pm
Filed under: Блогийг блогдсон, Болимоор юм, Бусад

Хотын байдал шалдар булдар. Цагийн байдал ороо бусгаа. Хогтой гудамж, vнстэй жалгыг дагаж хаа сайгvй сvглийх хар гэрvvдээс утаа савсана. Дєрвєн зvгт хав харэнхуй уйтгартай, хар утаа нар халхална. Євлийн тасхийм хvйтэн эсгий гэрийг жаварлаж монгол хvний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяэгаэр хvvхдийн баас vргэлжилжээ. Vvгээр тvvгээр золбин ноход сvрэглэн давхина. Хєлд орохоос аваад vс цайхыг хvртэл нэгэн гудэмжийг єгсєн уруудан явж, нэгэн худгийг эргэн тойрон ус зєєсєєр энэхvv ертєнцийг эцэслэнэ.
Пастор Жамбал хоймор сууж ертєнцийн эзэн энэ тэр гэж буруу зєв чалчих ба парламентач Намжил зурагтаар хууль ёс гэж худал vнэн ярихыг сонссоор єдєр сарыг улируулна. Баянзvрх уулыг єнгєрвєл айлгvй гэж бодож, 22-ын товчооноос цааш газаргvй гэж сэтгэсээр тvмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхvv єглєє Ерєнхийлєгчид залбирч, vдэш спикерт мєргєсєєр нэгэн насыг харанхуй манан дотор барна.

Хуучинхvv хул экселээрээ хендєлсєн давхиулсаар хvрч ирэв. Цагаан банда алчуураар тоягайгоооршжээ. Ширэлдсэн хар халимагны сэрвийон хэдэн vс нь шанаа уруу нь унжина. Урагдаж навтарсан хар як сугалдаргэлж, хиртэж сайртсан бор тохой гаргажээ. Тавхийтэл машинаасаа бууж, тас хийтэл хаалгаа хаагаад, тосонд будагдсан хар якаараа нvvрнийхээ хєлсийг арчиж, нусаа хvр хийтэл нийгээд гэрт оров. “Балдангийнх жорлонгоо ухажбайна. Цэндийнх ТVЦ-ээ засч байгаа. Дамба хэягдал тємєр цуглуулахаар явсан. Гомбо Эрээн ороод иреэн” гэх зэрэг хэвийн хэдэн vгийг ах зах хvмvvстээ сонин болган ярьж, пастор гуай гэждоогуур харан, парламентач гуай гэж дорой дуугарсаар зуухны хажууд сууна. Авгай хvvхдээс аяга байхуу, хэсэг гамбир олж идээд, тэндээс гарч, босс Балжирын нохойг хооллон, ганц шил 1000-ын архи гудраад нэг vдийг єнгєрvvлнэ.

Дэндэв ченжийнд мах эвдэж єгєєд, гэдэс олж идэн нэг vдшийг дуусгана.
Хэдийгээр ухаан сэргэлэн боловч зvvн аймгуудыг vзсэнгvй, баруун тийш Эмээлт давсангvй. Зєвхєн гурав, дєрвєн километрт эргэн тойрон Толгойт, Баянхошуу, Дэнжийн 1000, Шар хадыг тойрсон тул юуг vзэж мэдэж, юуг сонсох аж. Нас хэдийгээр залуу боловч, vгээгvй ядуу, єнчин балчир тул хороо хориныхоо хэдэн баячуудад ээлжлэн зарагдсаар олигтой аж амьдралын замыг нэгэнт алджээ.

Халтуурт явж хэдэн тєгрєг олох боловч ємсєх, идэхээс vл хэтэрнэ. Уг нь Хуучинхvv социализмын vед барилгын ТМС тєгсч бетон сайн цутгаж сурчээ.
Зєвлєлтийн “СОТ-3”-д нормчиноор ажиллан хэдэн бор юм авч байсан боловч ах нар нутаг буцеанаар ажилгvйчvvдийн эгнээнд шилжин, авга ахынхаа баруун хатавчинд толгой хоргодох болсон байна. Эрхбиш залуу юм болохоор эмс охид эргvvлэх санаа байвч орох оронгvйн харгайгаар халтуурын хэдээсээ илvvчилж “Ард”-ын ємнєєс охид сонгож, “Мотел”-д орж хагсраагаа гаргана. Эс бєгєєс євлийн шєнийн уртад зvvн орон дээр сескдэх ах, бэр эгч хоёрынхоо чимээг сонсч сэрэл нь хєдєлж тарчилна. Юутай гомдолтой зэрлэт амьдрал, юутаи хайрлалтай залуу нас. Юунд бусад шиг амьдрахыг vл хvснэ. Хамар хашааны Хандаа гэх євєр дvvрэн мээмтэй, ємд дvvрэн бєгетэй бандгар улаан хvvхнийг эхнэрээ болгохоор гуйсан ч “Ядаж ганц єрєє , байртай болчихоод сайртсан тохойгоо угаачихвал окей” гэсэн учраас байр сав мєрєєдєн тvмэн бодол ээдvvлнэ. Бизнес хийе гэхлээр Эрдэнэтэд бараа шахах танилгvй, МИАТ-д бензин нийлvvлэх бэлгvйгээс хий хоосон мєрєєдєхєєс цаашгvй. Адгуусны совингоороо vр удмаа vлдээх, авгайгаараа тахиа шаруулж идэхийг хvсэх авч хий дэмий л Одцын хотхон, Шинэ тєгэл, Дєчин мянгатаар шvvрс алдан хєлхєнє. Хайран хэйран, хєєрхий, хєєрхий!

Гэтэл Хуучинхvvгийн нэг нєхєр нь хувьсгалын єлсгєлєн зарласан єдрєєс эхлэн наймаа панз эргvvлсээр хємєрсєн тогооноос гарч, 22-ын товчооноос цааш газар баидгииг мэдэж, аван далаи, таван тивийг таньж, шинэ ертєнц дээр хэрхэн амьдарч, хэрхэн байртай болох аргыг сонсоод хэрэгжvvлэхээр гудамжаар нэг зургаа єлгєжээ. Энэ нєхєр нь Шороотын Цэвээн шиг байрны мєнгє хийхээр Солонгос яваад Инчон дээрээс буцаагvй. Жамц баяны хvргэн хvv Дэмбэрэл шиг хадмынхаа хажуу єрєєнд толгой хоргодоогvй учраас тvмэн зvйлийг ярьж мэлмийг нээжээ. Тэр нєхрийнхєє ярьсныг сонсохоос ємнє эдийн засаг, зах зээл гэдэг нь парламентач Намжилын макро, микро гэж гадаад vг хэрэглэн сvржигнэхээс микро нь микро автобус, макро нь том автобусаар хvн тээвэрлэж мєнгє олох арга юм байна гэсэн бодлыг сийрэгхэн ухаандаа авч vлдсэнээс цаашгvй. Харин нєхрийн vгийг єдєржин сонсоод мооргээж (мойргейж) гэдэг сайхан зvйлийн тухай хангалттай ойлгож, байртай болчихеон юм шиг л чавхадсаар оандгар улаан Хандаадаа хэлж хамтдаа тэмцэхээр болсон байна. Тэрбээр зах зээл биш, зээлийн зах гэдгийг нєхрєєрєє “ба”, “бэ”-гvй тайлбарлуулсны эцэст мооргээжийн талаар парламентач Намжилаас ч илvv мэдлэпэй болсон байлаа. Тэр хамгийн тvрvvнд баялаг гэж юу болохыг ойлгоод бяцхан биеэ тоохчоо аядав. Хvн бол баялаг гэнэ. Хэрвээ хvн байхгvй бол босс Балжирын хаус, Дэндэв ченжийн “Ланд” ямар ч хэрэггvй. Тэгэхээр Хуучинхvv, бас хайртай Хандаа нь ч баялаг болж таарч байна. Тvvнээс гадна vл хєдлєх хєрєнгє гэдэг авга ахынх нь таван ханат, єєрийнх нь муу эксел биш аж. Эдийн засаг гэдэг ньхvн, газар хоёрын хослол гэнэ. Газар гэдэг чухам л Монголд нь заяагдсан зvйл болохыг бас чиг газрын зураг дээрээс харчихсан болохоор энэ талаар санаа зоволтгvй. Тэгээд ч хотын захаар хаа сайгvй атар, хотын тєвийг тойрон нэвсийх гэр хорооллын дор тэр аяараа газэр. Ертєнцдахинаараа єнєє маргаашийн идэх хоол, ємсєх хувцас амин чухал биш, тохь тухтай аж тєрєх орон сууц л анхны хэрэгцээ гэдэгтэй Хуучинхvv ч санал нийллээ.

Иймд орон сууц, босс Балжирын хаус, Долоон буудлын эцсийн том дэлгvvр, хотын тєвд ихэмсэгээр дvнхийх барилгууд л vл хєдлєх хєрєнгє. Энэ бvхэн салхинд унахгvй, бороонд гандахгvй, хэн нэгэн буулгаад аччих боломжгvй, ёстой vл хєдлєх “лvд” учраас баян хvмvvс vvнийг нь барьцаалж зээл олгодог. Зээл авсан нь тvvгээр нэймаа хийж, аль эсвэл хуушуурын гуанз ажиллуулан мєнгийг нь эргvvлж тєлдєг ажээ.

Иракт дайн хийж, дээрэлхvv зан гаргаад байгаа Бушийн нутаг Амээрэкт маш олон орон сууц барьчихаад ажил тєрєлтэй хvн болгонд урт хугацааны зээлээр, єєрєєр хэлбэл гуч, дєчин жилд цалингаас нь бага багаар суутгаж аваад, єгсєн авсандаа єлзийтэй байг гээд салдаг ёсон буй гэнэ. Бас энэ зээлийг нь тєлvvлэхээр дахин зээл єгч болдог. Тэр зээлээр дугуй засварын газар ажиллуулаад мєнгє олж, байрныхаа зээлд єгнє, бас сvvлд авсанаа ч буцаагаад тєлчих боломжтой гэнэ шvv. Vvнийг мооргээж (Моргэйж) гэнэ. Ингэснээр цалингаараа амьдраад байж болох нь.
Байртай болохын тулд заавал замын цагдаа, гаалийн байцаагч болох ч албагvй бололтой. Амээрэк улсад л гэхэд ажилтай хvн болгондоо байр, бvр босс Балжирын баярхах дуртай хаус, машин, гэр ахуйн барааг нь урт хугацааны маш бага хvvтэй зээлээр олгочихдог гэнэ. Тэгэхлээр ченж Дэндэв хvvгээ Амээрэкт гурван давхар байшин, машин авсан гэж гайхуулаад байсан нь моргейжийн зээлд хамрагдсан болохыг нь ойлгож мэдсэн Хуучинхvv тийшээ явуулж єг гэж муйхарласан боловч Монголд ч гэсэн vvнийг хэрэгжvvлж болохыг сонсоод тайвшрав.

Зэсгийн газраас40 мянган айлын орон сууц барина гэж ярьж байгаа боловч дээгvvрээ хуваагаад авчихна гэж бодоод Хуучинхvv vл тоодог байлаа. Тэгээд ч дам сураг сонсохнээ хотын энд тэнд цацсан шагаи шиг хэдэн байшин барьчихаад єндэр хvvгээр нэрвэх сураг сонсогдсон. Хуучинхvv Монголоо буурай хєгжилтэй, єєр шигээ “амьтан” гэж бодож явсан нь гуграад байхаар зvйл биш гэнэ. Хоцрогдсон орон хєгжилтэй орны алдэаг давтахгvй байх боломжтой. Энэ нь харанхуй хонгил уруу гар чийдэнтэй орохтой адил гэх мэтээр нєхєр нь ярина. Манай хэдэн дарга нар дэлхийгээр хэрэн мєнгє хайж явсаар vсээ цайлгадаг нь унхиагvйн шинж. Уг нь дэлхий дээр зарим хvн мєнгєє ч тоолж дийлэхээ больтол баяжчихаад хаашаа хийвэл ашигтай бол гээд санааширч суудаг гэнэ. Vvнийг олж ирээд барилгын санхvvжилт хийн орон сууц болгочих хэрэгтэй. Орон сууцаа ажилтай хvн болгондоо урт хугацаатай бага хvvтэйгээр зээлээр єгье гэж гуйх нь байна. Ёстой чка. Хуучинхvvг ажилтай болчихвол орон сууц єгье гэж гуйх нь байна шvv дээ.

Зээлээр єгсєн байрыг нь “бонд” хэмээх цаас болгон зарж мєнгє болгож, анхны мєнгє гаргасан хvнд єгнє. Энэ нь нvдэнд тэр бvр харагдаад байдаггvй хоёрдогч зах зээл гээч нь юм гэнэ. Уг нь Хуучинхvvд хувьцаа байсан цаг бий. Ноогдол ашиг єгєхгvй болохоор нь “бороохээр”-ийн пvvсийн хvvхэнд ганц шил юмны vнээр єгєєд санаагаа амраасан тvvхтэй. Ер нь цаашдаа зээлийг нь тєлvvлэхийн тулд дахиад зээл єгєх гэнэ. Энэ санааг тэнэг хvн гаргасан юм уу гэтэл биш бололтой. Тvvний ойлгосноор бэйрыг нь зээлээр єгчихєєд, чи зээлээ тєлєхийн тулд энэ мєнгєєр наймаа хий гээд ахиад зээл єгєх болох нь. Болж байна.

Чаддагаараа бетон цутгадаг жижиг цех байгуулчихвал олон мянган сууц барьж буй компаниудад зараад байх боломжтой юм. Энэ чинь тэгэхлээр нєхрийнх нь хэлээд байгаа “Зээлийн захын нийгэм” болж таарах нь. Зээл авахын тулд ажилтай л байх нь зvйтэй юм байна. Орон сууц гэдэг нь хаалгаа дотроос нь тvгжчихээд суугаад байх зvйл биш. Эргэн тойронд нь цэцэрлэг, сургууль, эмнэлэг, дэлгvvр босгочихоод, 9 санаа амар байхаас єєр арга алга. Хандаагаа хэдэн жил дараалан жирэмслуулээд хvvхэд цувуулсан ч айх юм алга. За тэгээд, Хандаа ч гэсэн сургууль, цэцэрлэгт цэвэрлэгч хийгээд байж болох шvv дээ.

Уг нь Хуучинхvvд сард 300 мянгыг єгье гэсэн барилгын материалын компани бий. Мань эр экселээрээ халтуур хийхчээ аядахад сардаа энэ мєнгийг єлхєєн олчихдог болохоор тоохгvй явж. Одоо бол ажилд орно оо. Цалингаараа амьдарч болох нь. Мєн хотын утааг багасгана гэж дарга нар ярин, шахмал тvлш гээч юм єгдєг боловч нєгєєх нь чин vнэндээ нvvрснээс дээрдэх юмгvй. Ер нь энэ утаанаас болоод Хуучинхvv хvний аминд хvрч Танц”-д суух шахсан удаатай. Хар єглєєгvvр гудамж уруудан шайрагдаж яваад ємнєєс нь хvvхэд гарч ирэхэд хажуу тийшээгээ дарснаар хогтой жалганд ороод эсэн мэнд хоцорсон билээ. Гайтай утаанаас болоод алхмаас цааш газар vзэгдэхгvй байснаас л тэр шvv дээ.

Бvгдээрээ орон сууцтай болчихвол утаа байхгvй болох нь. Энэ дарга нар тэгж байгаад тэнэг хvмvvс ч биш бололтой. Жил бvр утаа багасгана гээд мєнгє цєлмєєд байдаг гэдгийг ч Хуучинхvv мэдээд дургvй нь хvрэв. Шороотын Цэвээн шиг гэнэн зан гаргаж хамагбайдгаа шавхан харьд очоод хєєгдєх, Жэмц баяны хvргэн Дэмбэрэл шигхадмынхаа хажуу єрєєнд толгой хоргодох шаардлага ер алга. Ийм сайхан зvйлээ хурдан хэрэгжvvлээч гэж нєхрийгєє шаардахад цаадах нь “Даан ч хууль нь алга. Тэгээд ч дарга нар дэмжчихвэл л хаваажид” гэж хэлжээ.

Муу золигнууд газар зарж, vнэтэй орон сууцнаас ашйг олох гэж л энэ ажилд саад учруулж байгааг сонсоод эрелэн тэмцэхээр шийдлээ. Бvр тойргоос нь архи тарааж байгаад сонгогдсон Их Хурлын гишvvн, духаараа харсан нєхєрт тулгахаар шийдэв. Оройхон хэрд байртай болчихеон юм шигл баярласан Хуучинхvv хул хvсэлээ жолоодон “Хайрыг минь булаасан хайртай хонгор Хандаагаа авгайгаа болгоно доо, Ай даа уяхан тогос минь” гэж дуу аялсаар тvvндээ энэ бvхнийг ярихад цаадах нь хацар дээр нь шовхийтэл vнсчэд. Єєрєєр хэлбэл, Хандаа “готоов” болж байна гэсэн vг.

Хандаа тэр хоёр хашааны буланд зогсч, хамтдаа, бvр олуулаа тэмцэхээр тохиролцлоо. Байр сав энvvхэнд байгаа аж. Хуучинхvv Хандааг гэртээ ороход нь “Байртай болж байгаад чамайгаа ёстой нэг…” гэж хэлэхэд нь “Хай аа” гэж хэлээд эргэжээ. Хуучинхvv ахындаа гэрэл асаалгvй бvдчин явсаар баруун хаяанд очиж хэвтэхчээн аядав.

Байр, орон сууц, эхнэр хvvхэд, халуун ус бодсоор нойр хулжиж орхив. Гэтэл авга ах нь аахилан, уухилан бэр эгчийн ор уруу авирна. “Цаадах мангар хар чинь унтчихлаа” гэх чимээг сонсоод Хуучинхvv “Би тун удахгvй байртай болно ” гэж сэтгэлээ тайтгаруулаад хувь заяагтайгаа тvр эвлэрэхээр шийдлээ. Монголын тєр хуулиа гаргавал моргейжийн зээл бvтнэ. Ингэснээр “Саарал Монгол гэрэлт Монгол болно. Хуучинхvv шинэ хvv болно”. Юутай завшаан, юутай баяр!

Монгол мэдээ 2007-03-15
(Olloo.mn Монгол мэдээгээс би Olloo.mn – ээс хуулбарлав)

Advertisements

1 Comment so far
Leave a comment

hey yamar ch l bsn unen yum bichsen bn mongold iim zow setgedeg hun uldeseniig haraad gaihaj suunam. hehe. bicheed l baya tee. hen medlee chamaig sonsood ohid zasrah bolow uu hen medlee

Comment by hehe




Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s



%d bloggers like this: