Надаас урсах чөлөөт үгс ™


Мэргэжилдээ дуртай нэгэн гэж
March 15, 2007, 12:00 pm
Filed under: Миний бодол, Минийх

Мэрэгжилдээ дуртай, ажилдаа сонирхолтой нэгэн
Энэ хүнийг амжилг хүлээж байгаа. Энэ хүний ирээдүй гэрэлтэж байгаа. Энэ хүн ажилаа хийхдээ хамгаас сайнаар хийдэг. Би өөрийн амьдралыг компьютертэй холбсон мөч минь одоогоос 7 жилийн өмнө 7 дугаар ангид байхдаа. Манай ах Ховдод сурдаг байлаа. Би ахрууга их захиа бичдэг байсан. Дугтуйнд хийгээд марк наагаад дэвтрийн гол цаасан дээр уртаас эрт захиа бичдэг байлаа. Харин нэг удаа ах намайг интернет кафе руу дагуулж яваад мэйл хаяг нээж өгсөн юм. Юугаа ч мэдэхгүй мангар бацаан баахан ангайж сууж байгаад л гарсан. Тэгээд тэр мэйл нь uugic@yahoo.com гээд юу гэж байгаа, ямар утга агуулсан нь тодорхойгүй нэг мэйл хаягтай болов. Одоо би тэр мэйл хаягаар 7 жил явж байна. Солих гэхээр нэг л солимооргүй байдаг. Тэгэж би анх интернет болон компьютер хэмээгдэх зүйлстэй танилцаж байлаа.8-р ангид Визуал Беисек манай захирал заадаг байлаа. Самбар дээр кодоо бичээд дэвтэр дээрээ тестлээд л …. Одоо бодход инээдтэй санагддаг юм. Харин 9-р ангид манай мэдээлэл зүй орж эхэлсэн бөгөөд оффисийн программуд зааж байсан бөгөөд тэр нь надад үнхээр амархан бөгөөд сонирхолтой байв. Дараа нь Turbo Pascal (Манай сургуульд хэдэн компьютер ирсэн байв) Тэгээд тэр жилээ аймгынхаа мэдээлэл зүйн олимпиадад юугаа ч мэдэхгүй хүүхэд явж ороод Паскал дээр хувьсагч энэ тэр зэрлаж холион бантан хутгчаад гаар иртэл 3 орсон байв. Би түүнд үнэхээр их урамшиж программист болхоор шийдсэн.
Нээрээ олимпиад гэснээс тэгхэд олимпиад (Мэдээлэл зүйн) манай аймагт анхнийх ч билүү 2-дох ч билүү удаагаа болж байсан юмтэгсэн чинь хөдөөнөөс тэр олимпиадад орох гэж байгаа хүүхэд гэсэн чинь зөвхөн Word хальт мэддэг хүүхэд хүртэл ирсэн байсан.
Тэгээд конкурс болсон бөгөөд нэгт орсон хүүхэд программ хангамжийг аваад алга болов. Би 11-т орсон байлаа жаахан сэтглээр унсан сууж байтал манай нэг найз мэдээллийн системийг ав тэр пх-тэй яг адилхан гэж билээ ингээд л КТМС-ийн хаалгын татсан даа. Харин ирээд хичээл нэээг их сонирхол татхгүй болсон бөгөөд хамгын сонирхол татсан хичээл нь вэб дизай байв. Тэгээд хожим нь би өөрөө комьпютер грфик талдаа илүү их сонрихолтой бөгөөд энэ чиглэлээр явбал дээр байж гэдгийг ухаарсан. Харин одоо вэб дизайн талруу өөрийгөө овоо хөгжүүлээд байгаа. Флаш овоо оролдоод байгаа. Ер нь вэб талруугаа хазайгаад байгаав Тэглээч программ хангамж гэдэг бол том томоос том программ хангамж дотор дизайнтай хобогдолтой олон зүйл байдаг. Эдгээр нь бүгэд миний сонирхолыг татаад байгаа. Харин би та нарт хэлмээр байна. Өөрийн сонирхолтой юмаараа дагнаарай. Тэгвэл чиний ирээдүй гэрэлтэж байгаа шүү .


Leave a Comment so far
Leave a comment



Leave a comment