Надаас урсах чөлөөт үгс ™


БАЯР БИШ ДАРАМТ
February 21, 2007, 2:08 am
Filed under: Бодууштай, Болимоор юм, Минийх

Цагаан сар гэхээр л ихэнх хүний царай нь барайж тологойд нь яаж нэг өнгрөөх вэ гэдэг бодол эргэлддэг нь үнэн билээ. Гэхдээ үүнд хүүхдүүд үл хамаарна. Ядаж байхад айл бүр өөрийнхөө хэмжээнд нүсэр тэмдэглэнэ. Нөгөө л манайхны яс маханд шингэсэн хэний ч доор орохгүй, хэнд ч муугаа харуулахгүй гэдэг бахархууштай зан цагаан сарыг баяр биш дарамт болгож өөрчилдөг. Би цагаан сарын төсвийг хамгын багаар тооцоолов. Ууц: 20000, ул боов: 600х15=9000, архи (хараа): 3х2500=7500, чихэр: 3500, бэлэг: 15000, бууз: 10000, сүү: 3000, айл хэсэх унааны мөнгө: 5000, мах: 5000, лам дээр очиж ном уншуулах мөнгө:2000, бусад зардал:10000 энэ нийлээд 90000 төгрөг болж байна. Continue reading

Advertisements


БИТVVНИЙГ БИШРЭВ
February 21, 2007, 2:07 am
Filed under: Минийх

Энэ өдөрийг би бишрэн шүтлээ. Яагаад гэвэл энэ өдөр манай бүх ажил зуун задгай байв. Учир нь би өмнөх өдрүүдэд нь хичээлтэй, бусад нь ажилтай байсан болхоор битүүн л үлдсэн юм (манайхан бүгдээрээ өглөө гараад орой гэртээ уулзалддаг). Тэгээд л нөгөө ажилуудийг хийж гарав. Гэхдээ би нээг их хийлцээгүй л дээ. Зарим нь гадуур гарч юм хумаа цуглуулаад, ууц энэ тэрээ чануулаад… Орой нь надад хивэс, дрож угаа гэж үүрэг өгөв. Тэгээд л угааж гарлаа. Угааж байхдаа яах гэж айлын хамгын бага нь болж төрөв дөө гэж бодов. Ядаж нэг дүүтэй байсан бол ингээд сууж байхгүй л байх байсан болов уу. Бас соёлыг гайхав хэн нэгэн буянтай ачтай хүн нь хивэс угаагчийг бүтээгээгүй бол би мөд дуусахгүй байх байлаа. Continue reading



НОВШИЙН 2 САРЫН 14
February 21, 2007, 2:06 am
Filed under: Минийх

2 сарын 14 нийг би гэртээ ганцаараа сууж өнгрөөв. Бишээ Компьютертэйгээ хамт. Тэр орой шал урам хугарч, ой гутаж үхмээр шал тэнэг байсан гэхүүдээ. Өдөр нь би хичээлтэй байлаа. Сургууль дээр найз нартайгаа валентин энэ тэр гэж жаал дэмийрч байгаад 6 цаг болгоод гэртээ иртэл гэрт хэн ч байсангүй бүгдээрээ хос хосоороо баяраа тэмдэглэхээр явсан байлаа. Мэдээж намайг гэртээ харих зам надтай юу тааралдсан нь ойлгомжтой Нэг хоол хийж идчихээд тв үзээд суусан чинь шал сонирхолгүй. Дэмий РС-гээ асаагаад дуу сонсоод суусан чинь ядаж байхад дандаа хайр, дурлал гэдэг үг агуулсан нэг тийм утга бүхий тэнэг тэнэг (тэр орой л тэнэг байв. Бусад үед гоё) уянгын дуунууд явж дургүй хүргэв Continue reading



УРАН ИЛТГЭГЧ БОЛОХ ЧАДВАР 10
February 21, 2007, 2:05 am
Filed under: Зөвлөгөө, Мэдүүштэй

Уран илтгэгч нар ирээдїйдээ итгэлтэй, хєгжилтєй, нийтэч байдаг. Бараг бїх хїмїїс сєрєг, муу зїйл сонсох дургїй байдаг. Харин тэрний оронд шийдлийг нь сонсох тун дуртай. Одоогын байр байдал нилээд муухан сєрєг байгааг нотлоод харин хурдхан шиг тїїний байр байдлыг шийдэх аргачилал руу орох хэрэгтэй. Ер нь аливаа асуудал дээр нааштай талаас нь яривал их зїгээр. Тэр тусмаа ирээдїйг сайхнаар харж яривал илтгэл амжилттай болоход их тустай. Тэр тусмаа тєгсгєлийг заавал сайн сайхнаар дуусгаарай.



УРАН ИЛТГЭГЧ БОЛОХ ЧАДВАР 9
February 21, 2007, 2:04 am
Filed under: Зөвлөгөө, Мэдүүштэй

Уран илтгэгч хїн бїх сонсогч нартайгаа холбоотой байдаг. Хэрвээ та илтгэл тавьж байхдаа зєвхєн нэг эсвэл хэсэг хїн рїї хандаж яриад байгаа бол мєн ч тїїхий байна даа. Танхимын їлдсэн хэсэг яах болж байна. Иймээс хїн бїртэй ямар нэг байдлаар хобоо тогтоож, энэ харилцаагаа їргэлж амьд байлга. Харилцаа тогтоох їндсэн хэрэгсэлїїд бол нїд, дохио биеийн хєдєлгєєн, гар, сэтэлийн хєдєлгєєн зэрэг юм. Тэр тусмаа нїдний харц хамгаас чухал.Томоохон танхимуудыг хэсэг хэсгээр нь хуваагаад, тїїгээрээ нїдээрээ дахин дахин тэнїїчил. Доороо байнга хєдєл, гараа ашигла. Та заалны баруун тийш хандан гараараа занган ярихад л тэр тал амьд болж ирнэ. Хэрвээ боломж байвал алхан хїмїїст бїр ойртон дундуур нь явсан ч болно. Харин индэр, ширээний ард їргэлж нуугдах нь хамгын муу арга. Харин жижиг єрєєнд бол їргэлж цаас эсвал їзїїлэн гарч байгаа хана руу ширтээд байж болохгїй. Оролцогч хїмїїсрїї яльгїйгээр харц тулгар. Бас гараа ашигла, инээмсгэл, урагшаа бєгтий,ойрт. Ингээд л таны илтгэл амьд болж ирнэ.



УРАН ИЛТГЭГЧ БОЛОХ ЧАДВАР 8
February 21, 2007, 2:03 am
Filed under: Зөвлөгөө, Мэдүүштэй

Уран илтгэгч нар тухайн сэдвээ хєгжїїлэх, дэлгэрїїлэх, чиглїїлэх, їнэмшїїлэх гоц чадвартай байдаг.

Жишээ нь бїтээгдэхїїн санал болгосон бол зєвхєн бїтээгдэхїїнийхээ тухай ярьж болохгїй. Дээрээс нь маш олон зїйлийг товч ч болтугай ярих ёстой. Бїтээгдэхїїн нь таны амьдралыг хэрхэн єєрчилєх, та худалдан авснаар ямар давуу талыг эдлэх, аз жаргалтай амьдрахад тань тэр бїтээгдэхїїн хэрхэн яагаад туслах тухай ярь. Бусад хїмїїс ямар учираас худалдан авдаг тэр нь улс орон, хувь хїнд хэрхэн ая тусаа єгдєг зэргийг хїмїїс маш их сонирходог. Даанч харамсалтай нь ихэнх илтгэгч нар энэ талаар огт ярьдаггїй. Тухайн бїтээгдэхїїн олон зуун жилийн ємнє байсан эсэх, ямар зам туулсаар єнєєгийн байдалд ирсэн, цаашид ямар хєгжил дэвшил хїлээж байгаа зэргийг уран сайхнаар ярих аваас сонсогч нарт маш их таалагдана. Жишээ нь цаас зарж байгаа бол хэн хэрхэн модноос анх цаас гаргаж авсан, цаас єнєєгийн хїний нийгэмд ямар байр суурь эзлэж байгааг эргэлзэхгїйгээр ярих хэрэгтэй.

Тухайлбал 00-ийн єрєєний зєєлєн цаас зарах гэж байгаа бол тїїнийг анх 1980 онд British Perforated Paper компани їйлдвэрлэсэнг заавал ярьж дурьдах хэрэгтэй. Харин бичгийн цаасыг Цай Лун хэмээх Хятадын эзэн хаан манай эрний ємнєх 105 онд нээсийг хэлэх нь зїйтэй болов уу. Гэвч бїїр манай эрний ємнєх 200 онд загасны торыг ашиглан цаасыг їйлдвэрлэж байсан гэсэн баримт саяхан олдсон тухай дурьдвал бїр сайн. Бараг 500-гаад жилийн турш Хятадад цаасыг ашиглаж байсан бол манай эриний 610 оны хавьцаа Япон руу дэлгэрсэн бол 800 онд Египет, харин 10-р зуунд европд хэрэглэж эхэлжээ. Эртний Египетийн хэрэглэж байсан цаас одоогын цаастай адилгїй, муутуу маягын юм байсныг нэмэж дурьдагтун.Цаасны анхны хэрэглээ нь Тєр Засгын гаргасан хууль тогтоомж, зарлигийг бичих, худалдаачид гэрээ хэлцэлээ баталгаажуулах явдал байв. Тїїнчилэн шашины сургааль, судар номыг бїтээхэд ашигладаг байсан. Иймээс цаас гарсан явдал нь хїн тєрлєхтнийн нийгэмд єгїїлж барашгїй тус нэмрээ єгсєн болох нь тодорхой гэж нэмж хэлээрэй.Ингэж дэлгэрїїлж ярих їед хїмїїс танай бїтээгдэхїїний тухай муу юм бодож амжидаггїй. Яагаад гэвэл та ангайтал маш сонирхолтой тїїх яриад байна шїї дээ. Та тэдний нїдэнд энэ бїх зїйлий єєрєє хийчихсэн мэт санагдах болно. J



УРАН ИЛТГЭГЧ БОЛОХ ЧАДВАР 7
February 21, 2007, 2:01 am
Filed under: Зөвлөгөө, Мэдүүштэй

Уран илтгэгч нар тухайн сэдвээрээ єєрийн гэсэн їзэл бодолтой байдаг. Тїїнчлэн сонсогч нарынхаа сэтгэлийн хєдєлгєєн, баяр бахдал эсвэл эсэргээр буруушааж, зэмлэж байгааг мэдрэх болно.
Чамд ярьж байгаа сэдвийнхээ талаар ямар нэгэн їзэл бодол байгаа гэж бодож байна. Тэр їзэл бодолдоо хэр тууштай байгаа вэ? Ер нь ямар нэгэн бїтээгдэхїїн, їйлчилгээг хїмїїст санал болгож байгаа тохиолдолд тэднийг ятган їнэмшїїлэх ямагт хэцїї байдаг. Энэ їед чиний єєрийн чинь итгэл їнэмшил ихээхэн тїлхэц болох ёстой. Чи єєрєє эргэлзээд байгаа бол яаж бусдыг итгїїлж араасаа дагуулах вэ дээ !