Filed under: Вэб дизайн
Template ашиглан хийсэн вэб яагаад хулгайны вэб сайт гэж. Би өнөөдөр энэ тухай та бүхэнтэй хуваалцхаар шийдэв. Миний бодлоор энэ бол огт хулгай биш юм. Энэ нь программ хангамжийн компаний өөрийн программыг сайн болгохын тулд маш их хөдөлмөрлөдөг. Харин энэ их цаг идсэн хөдөлмөрийг хөнгөвчилөхийн тулд бэлэн компонент худалдан авч хийдэг. Үүнтэйл адил вэб хуудас хийхэд дизайн маш чухал байр суурийг эзэлдэг. Хүн өнгөнд автамтгай байдаг шиг вэб сайт маань өнгөөр хүнийг татдаг. Үнэхээр сайхан дизайны шийдэлтэй вэб хийхэд зөвхөн загвартаа нилээд хугацаа зарцуулах хэрэгтэй болно. Харин үүнийг хөнгөвчилөхийн тулд бэлэн template ашиглан хийх нь хамаагүй хялбар байдаг. Гэхдээ заавал тэр чигээр нь ашиглах албгүй харин өөрийн өнгө төрх загвар дизайныг оруулан засварлах аваас бүүр л гоё болноо гэсэн үг. Миний мэдхээр Монголд хийгдэж байгаа вэб хуудасны 80 % нь template ашиглах юм уу засварлаж хийсэн байх шиг санагддаг. Би ч бас голдуу өөрт тохирсон загварыг олоод засварлаж хийдэг. Харин үүнийг хулгай гэж хэлэх нь миний бодлоор зүйд нийцэхгүй болов уу …
Гэхдээ тэртээ тэргүй үнэгүй авах олон боломж арга байсааар байхад 60$ template-ийг худалдаж авна гэдэг бол шал утаггүй хэрэг.
Өнөөдөр гэв гэнэт блогоо хөтөлмөөр санагдав. Ойрд угаасаа блогоо хөтлөлгүй орхигдуулааад хяцан байсийн. Гэнэт блогоо хөтлмөөр санагдсан учир нь гэвэл өнөөдөр их монгол пабд сайтын админуудын уулзалт болно тэрэнд очих уу гэж миний мессенжирийн найз Эрднээ, Анар 2 маань хэлэв. Яахав ямар нэгэн сайтын админ хийдэггүй ч гэсэн туршлга судлая, хүн хартай танилцая гээд өөрийн найз Балжаагийн хамж очив. Энэ нь миний хувьд хамгын анхын уулзалт байв. Тэгээд орой очтол манай нөгөө 2 маань өөр газар байна гэлээ. Тэгээд очиж уулзаж жаал ярилцаж суув. Тэндээс би нэг зүйлийг ухаарав. Блог, форумаар дамжуулан олон өөрийн сонирхол нэг андуудтай болох юм байна гэж. Тэгээд би блогчдийн уулзалтанд очиж чадаагүйдээ харамсав (Блогчдийн уулзалтын тухай Deppsu -гийн блогоос цухас уншисан). Мөн банжигийн уулзалтанд очиж чадаагүйд бас их харамсав (Энэ тухай Цогоогийн блогоос умшисан). За тэгээд ер энд тэнд болж буй Монгол дахь цахим ертөнцийнхний уулзалтанд очиж баймаар юм байна. Интернетээр зүс царайгаа хараагүй хэрнээ харилцдаг найз нөхөдтөйгөө нүүр тулан уулзаж баймаар юм байна, ярилцаж баймаар юм байна, үүнийг мэдрээгүй хүсүүстээ мэдэр гэж хэлмээр юм байна. За тэгээд хаана юу болж байгааг, болох гэж байгааг надад мэдээлж байгаарай блогчидоо.