Надаас урсах чөлөөт үгс ™


WordPress-рүү нүүцгээе
March 28, 2007, 10:13 pm
Filed under: Гадаад сайтууд, Зөвлөгөө, Интернет

Би хамгын анх blogspot дээр блогтой байлаа. Тэгээд ч надад blogspot-ийн загварууд (template) таалагдаагүй. Нэг л хүн дуурайчихсан юм шиг бүх загварууд нь давтагдаад, мөн янз бүрийн зүйлс сэтгэлд байсан болхоор би WordPress-рүү өөрийн блогийн бичлэгүүдийг нүүлгэсэн юм. Нүүлгэсэн нь ч болсон. WordPress blogspot-оос олон зүйлээр давуу.

WordPress-ийн давуу талууд:

1. Загвар дизайны хувьд хамаагүй илүү дээр нь сонголт хийх боломж бүхий олон загваруудтай.
2. Өөрийн блогын судалгаа статистиктай. Үүнийг ашиглаад өөрийн блогийн хандалт, ямар бичлэгүүд их уншигдаж, илүү их хүнд хүрч байна, ямар линкүүдээс миний блогруу хандаж байна, хэдэн сарын хэдэнд хичнээн удаа хандсан байна, миний блогоос ямар ямар сайтуудруу орсон байна гэх зэрэг олон судалгааг харах боломжтой. (Энэ надад үнэхээр их таалагдсан)
3. Блогтоо хэрэглэгч нэмэж, тус хэрэглэгчийн эрхийг зааж өгөх боломжтой (Админ, модератор, нийтлэгч, уншигч). Үүгээр дамжуулан нэг блогийг олон хүн хөтлөх бүрэн боломжтой. Өөрийнхөө блогийг хөтлөхийн хажуугаар өөр хүнтэй хамтран блог хөгжүүлэх боломжтой.
4. Нэг хүн хичнээн ч блог хөтлөж болно. (blogspot-д байдаг ш дээ)
5. Блогтоо хуудас нэмэх боломжоор хангагдсан. Өөрөө хэлбэл вэб хуудас шиг олон хуудастай байж болно гэсэн үг. Мөн бичлэгүүдээ ангилаж каталог үүсгэх боломжтой.
6. Side Bar-ууд нь яг блог тохирсон (Блогийн зүүн баруун хэсгээр байдаг). Эрэлттэй их уншигдсан бичлэгүүд, найз блогууд, календар, тоолуур, шинэ бичлэгүүд, сэтгэгдэлүүд, хуудас, энгийн текст, RSS (өөр хүний блогийн бичлэгээс гарчиглах), каталог гэх мэт олон Side bar-уудтай. Энэ хэдээс тус нилээд хэд байгаа.
7. Хэрэв та blogspot ч юм уу өөр блогийн сайт дээр блогтой бол санаа зовох зүйлгүй. Тэр блог дээрээсээ өөрийн бүх бичлэгүүдийг импортлож оруулан ирэх бүрэн бломжтой, мөн тэр блогруугаа ч өөрийн WordPress дээрхи бичлэгүүдийг нүүлгэх болмжтой.
8. Өөрийн блогийн толгойны (header image) зургыг өөрийхөө хүссэнээр өөрчилөх боломжтой. Вэб сайтад толгойн хэсэг нь л гоё байх юм бол өнгө төрх уур амьсгалыг шал өөр болгодог шүү дээ.
9. Таны блогийн дээр ямар ч сурталчилгаа гарахгүй. (Blogspot дээр дээд хэсэгт сурталчилгаа гардаг даа)
10. WordPress өөрөө open sourse учираас та script-ийг нь http://www.wordpress.org сайтруу ороод татаж аваад өөрөө блогийн сайт ажиллуулах бүрэн боломжтой байгаа.

За тэгээд олон давуу талууд байгаа дөө. Та нарт зөвлөхөд хурдхан wordpress-рүү бичлэгүүдээ нүүлгэ. Bolgspot-ийг доош нь хийх гэж энэ бүгдийг бичээгүй шүүв Зүгээр л иймэрхүү давуу тал болмжуудтай гэдгийг нь л хэлсэн юм.
WordPress-ийн дутагдалтай талууд:

1. CSS болон HTML -д засвар хийх боломжгүй. Уул нь ч болно л доо. Гэхдээ мөнгө төлж байж тэр эрхийг эдлэнэ.
2. 50 mb файл upload хийж болно. Хэрэв та мөнгийг нь төлчихвөл 1 gb хүртэлх хэмжээний файл upload хийх боломжтой. Гэхдээ өч төчнөөн үнэгүй хостууд байж байхэд wordpress-д мөнгө өгч шатаад ч яах юм билээ. Энэ 2 оос өөр байж ч магадгүй гэхдээ надад нэг ийм санагдсан.

WordPress дээр хэрхэн блогтой болох вэ:

Ямар ч хүндрэл гарахгүй. Бүртгүүлээд л өөрөө дотор нь өөртөө тохирох тохиргоог хийгээд тэгээд л болоо. Яг л мэйл хаяг нээх шиг амархан. ДЭЛХИЙ.НЭТ wordpress-ийн скриптийг ашиглаж хийсэн юм билээ. Тэгэхдээ wordpress-ийг гүйцэхгүй юм билээ. Хэрэв та үүнийг уншаад wordpress-рүү нүүхээр шийдсэн бол баяр хүргээд амжилт хүсэе. Мэдэхгүй асууж лавламаар зүйл гарвал comment үлдээчихээрэй. Би чадах чинээгээрээ хэлж өгөх болно. За амжилт.


14 Comments so far
Leave a comment

sain baina uu, tanii blogiig unshlaa, hund heregtei avuushtai zuils olniig bichjee. tanias neg asuuh zuil baina. blogspot deer baigaa blogiig wordpress ruu comment ni tsug hurvuulj oruulj boloh uu?

Comment by khishgee

Хишгээд: Миний блог тэгхэд ганц ч сэтгэгдэлгүй байсан болхоор сайн мэдэхгүй юм байна. Бараг л болохгүй байх. Гэхдээ өөрөө доор нь хуулаад тавьчихвал яаадаг бол бөөн ажил болох юм болов уу.

Comment by Админ

Hi Olziinaa? Heregtei medeelel ugsund thx. Bi nuuheer shiidlee asuuh zuil ih garah baih. Messenger hayagaa intro_w@yahoo.com ruu send hiicheeree za. Thx

Comment by Theory

HTML-d zasvar hiij bolohgui bolohoor jaahan tiim sanagdchihlaa. Ug ni uneheer gogo uim aaa.. Suuld nemegdsen setgegdeluudiig neg buland ni HTML-g copy-dood hiih bolomj bga bolov uu? Tiim belen bichchihsen HTML gej baidag uu? Baidag bol heleed uguuch plz. blogspot deer hiih gsniin

Comment by introw

Гэхдээ мэдээллээ оруулахдаа дунд нь html кодууд ашиглаж болдог юм билээ. Сэтгэгдэлүүдээ хуулаад доор нь өмнө байсан сэтгэгдлүүд гээд оруулчихгүй юу.

Comment by Автомат хариулагч

Nza saihan uria bna bugdere wordpress ruu nuutsgeey

Comment by Baji

Sain yy Olziinaa.
Nerneesee chi sain Zalyy bna.
1. Haana amidargag be? ekh orondoo yu?
2.Chi ko internetiin medlegee business bolgomoor baiga bol holboo bariarai

hvndetgesen
Dorj

Comment by dorjoo

Сайн сайн. Сайн уу ? Баярлалаа. Болгий л доо. Өөртөй чинь яаж холбоо барих вэ ?

Comment by Автомат хариулагч

Эх орондоо Монголдоо Улаанбаатар хотдоо

Comment by Автомат хариулагч

my blog powered by WordPress… #1 shoo!

Comment by Enkhtulga

gehdee Dutagtaltai taliig arilgaj bolno… herev ta wordpress.com d burtguulesen tencheene host hiideg bol yag deerh tai adjil hyazgaardmagdal bdiin… harin wordpress.org -s framwork iin tataj avaad ooroo host neevel ter host iin chin ooriin edleh erhees hamarah bolno… bi gehed free host deer ter frame iin tataj avaad host uuge upload hiisen l dee gehdee baga gui medleg shaardagdah bolno…. ter ued tani ooriin duraar subdomain nernii songolt hurtel zarimd n bdag zaaval wordpress bish… minih l gehed iblogger.org er n tegeed gehdee free host ashiglasnaas manaid host sarin 2$ bdiin bna lee 50md 4$ oor 200mb ch geluuu tegej harsan Aiax host deer… udahgui oorin domain ooriin host toi bolnoo en ter hehe er n teged yamarch saad berhsheelgui herev ta html deer sain ajildag bol durtai goy design tai plug iig olood tavij bolno… bas chamin chamin phoro lightbox geed er n ih goy doo

Comment by Enkhtulga

Sain bna uu? ta chadval yahoo messengeree ogooch.

Comment by Battugs

Sain bna uu? ta chadval yahoo messengeree ogooch. Asuuh zuil ih bna.

Comment by Battugs

[...] WordPress-рүү нүүцгээе [...]

Pingback by Socializing Online MNnOZ «




Leave a comment
Line and paragraph breaks automatic, e-mail address never displayed, HTML allowed: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <pre> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>