Шалтгаан 1: Mambo, Joomla-гийн хувьд гэвэл Secruty нэртэй хэрнээ цаанаа шал өөр үйл ажиллагаа явуулдаг компонтентүүд байдаг ба түүнийг нь мэдэхгүй авч суулгасан гарууд баазынхаа нэр нууц үг хамаг юмаа алдаж хакдуулдаг байна.
Шалтгаан 2: Хамгаалалт муутайгаас болж хакдуулдаг ба өөрийн ашиглаж буй CMS-үүдийн хамгаалат, update-ийг байнга суулгаж явах юм бол ийм зүйл гарах магдлал багсах юм байна.
Шалтгаан 3: Манайхан вэб хийхээрээ л амар хялбар, цаг хугцаа бага авна энэ тэр гээд л хамгын түрүүнд CMS-ийг сонгодог. Тэгээд CMS ашиглаж вэбээ хийчхээд өөрсдөө хийсэн юм шиг ярина. Өөрсдийн copyrigth-ийг тавина. Жишээлбэл: Бүх эрх хуулиар хамгаалагдсан хуулбарлахыг хориглоно. xxxxx компаний 2007 он гээд л авч өгнө. Үнэн хэрэгтээ өөрсдөө бүх зүйлсийг нь хуулбарласан байж бас ….. Template-ийг нь хүртэл хуулбарлачихаад Designed by хххх гэх бичхээсээ ичээсэй. Хуулбарлаж болно. Тэгэхдээ түүнийгээ өөрчилөөд өөрийн гэсэн өнгө аяс оруулад засаж янзалж болно шүү дээ. Тэгээд сүүлийн үед зарим нь хакдуулаад байгаа. Энэ тухай Баярсайхан ах блогтоо бичсэн байсан уншаарай (хакдуулсан засаглал). Манайд CMS-үүд дундаас Php Nuke, Mambo, Joomla их түгээмэл байдаг. Харин эдгээр open sourse CMS-үүдийг хакдах нэгэн шалтгаан нь Copyrigth-аас болдог байна. Уг CMS-үүдийг хөгжүүлэгч гаруудад азгүй тэр вэб баригдах юм бол тэр дороо хакдуулах юм байна. Хакдахдаа учиртай хакддаг гэж байна. Copyrigth-ийг тавь тавихгүй бол хакдлаа гэсэн мэйл ирдэг гэнээ. Тэр мэйл нь bluk-ээр ирчих ч юм билүү (ихэнх хүн Bluk-ээр данадаа хэрэггүй зүйл ирдэг хэмээн шууд устагдаг шүү дээ) эсвэл аа нэг тэнэг гадаадаас ирсэн мэйл байна гээд уншилгүй устагчих ч юм билүү. Тэгээд л хакдуулна. Өөрсдийн хөгжүүлж байгаа зүйлсийн нүх сүвийг андахгүй гарууд хэдхэн хормын дотор хакдаад л орхино. Copyrigth-гүй вэбүүдийг хакддаг бүхэл бүтэн баг байдаг гэсэн. Манай Монголын вэбийг хэн хаанаас copyrigth-ийг нь хараад, хайгаад явж байдаг юм гэж та бодож байж магадгүй. Гэхдээ интернет гэж агуу зүйл байхад яаж л бол яаж олж мэдэх магдлал байгаа гэдгийг анхаараарай !!! Тиймээс Copyrigth-ийг нь тавьж заншицгаая. Joomla-гаар хийсан бол Joomla-гийх нь нэрийг, Nukе-аар хийсэн бол нук-ийнх нь нэрийг хальт ч болов дурьдаж сурцгаая.
Би хамгын анх blogspot дээр блогтой байлаа. Тэгээд ч надад blogspot-ийн загварууд (template) таалагдаагүй. Нэг л хүн дуурайчихсан юм шиг бүх загварууд нь давтагдаад, мөн янз бүрийн зүйлс сэтгэлд байсан болхоор би WordPress-рүү өөрийн блогийн бичлэгүүдийг нүүлгэсэн юм. Нүүлгэсэн нь ч болсон. WordPress blogspot-оос олон зүйлээр давуу.
WordPress-ийн давуу талууд:
1. Загвар дизайны хувьд хамаагүй илүү дээр нь сонголт хийх боломж бүхий олон загваруудтай.
2. Өөрийн блогын судалгаа статистиктай. Үүнийг ашиглаад өөрийн блогийн хандалт, ямар бичлэгүүд их уншигдаж, илүү их хүнд хүрч байна, ямар линкүүдээс миний блогруу хандаж байна, хэдэн сарын хэдэнд хичнээн удаа хандсан байна, миний блогоос ямар ямар сайтуудруу орсон байна гэх зэрэг олон судалгааг харах боломжтой. (Энэ надад үнэхээр их таалагдсан)
3. Блогтоо хэрэглэгч нэмэж, тус хэрэглэгчийн эрхийг зааж өгөх боломжтой (Админ, модератор, нийтлэгч, уншигч). Үүгээр дамжуулан нэг блогийг олон хүн хөтлөх бүрэн боломжтой. Өөрийнхөө блогийг хөтлөхийн хажуугаар өөр хүнтэй хамтран блог хөгжүүлэх боломжтой.
4. Нэг хүн хичнээн ч блог хөтлөж болно. (blogspot-д байдаг ш дээ)
5. Блогтоо хуудас нэмэх боломжоор хангагдсан. Өөрөө хэлбэл вэб хуудас шиг олон хуудастай байж болно гэсэн үг. Мөн бичлэгүүдээ ангилаж каталог үүсгэх боломжтой.
6. Side Bar-ууд нь яг блог тохирсон (Блогийн зүүн баруун хэсгээр байдаг). Эрэлттэй их уншигдсан бичлэгүүд, найз блогууд, календар, тоолуур, шинэ бичлэгүүд, сэтгэгдэлүүд, хуудас, энгийн текст, RSS (өөр хүний блогийн бичлэгээс гарчиглах), каталог гэх мэт олон Side bar-уудтай. Энэ хэдээс тус нилээд хэд байгаа.
7. Хэрэв та blogspot ч юм уу өөр блогийн сайт дээр блогтой бол санаа зовох зүйлгүй. Тэр блог дээрээсээ өөрийн бүх бичлэгүүдийг импортлож оруулан ирэх бүрэн бломжтой, мөн тэр блогруугаа ч өөрийн WordPress дээрхи бичлэгүүдийг нүүлгэх болмжтой.
8. Өөрийн блогийн толгойны (header image) зургыг өөрийхөө хүссэнээр өөрчилөх боломжтой. Вэб сайтад толгойн хэсэг нь л гоё байх юм бол өнгө төрх уур амьсгалыг шал өөр болгодог шүү дээ.
9. Таны блогийн дээр ямар ч сурталчилгаа гарахгүй. (Blogspot дээр дээд хэсэгт сурталчилгаа гардаг даа)
10. WordPress өөрөө open sourse учираас та script-ийг нь http://www.wordpress.org сайтруу ороод татаж аваад өөрөө блогийн сайт ажиллуулах бүрэн боломжтой байгаа.
За тэгээд олон давуу талууд байгаа дөө. Та нарт зөвлөхөд хурдхан wordpress-рүү бичлэгүүдээ нүүлгэ. Bolgspot-ийг доош нь хийх гэж энэ бүгдийг бичээгүй шүүв Зүгээр л иймэрхүү давуу тал болмжуудтай гэдгийг нь л хэлсэн юм.
WordPress-ийн дутагдалтай талууд:
1. CSS болон HTML -д засвар хийх боломжгүй. Уул нь ч болно л доо. Гэхдээ мөнгө төлж байж тэр эрхийг эдлэнэ.
2. 50 mb файл upload хийж болно. Хэрэв та мөнгийг нь төлчихвөл 1 gb хүртэлх хэмжээний файл upload хийх боломжтой. Гэхдээ өч төчнөөн үнэгүй хостууд байж байхэд wordpress-д мөнгө өгч шатаад ч яах юм билээ. Энэ 2 оос өөр байж ч магадгүй гэхдээ надад нэг ийм санагдсан.
WordPress дээр хэрхэн блогтой болох вэ:
Ямар ч хүндрэл гарахгүй. Бүртгүүлээд л өөрөө дотор нь өөртөө тохирох тохиргоог хийгээд тэгээд л болоо. Яг л мэйл хаяг нээх шиг амархан. ДЭЛХИЙ.НЭТ wordpress-ийн скриптийг ашиглаж хийсэн юм билээ. Тэгэхдээ wordpress-ийг гүйцэхгүй юм билээ. Хэрэв та үүнийг уншаад wordpress-рүү нүүхээр шийдсэн бол баяр хүргээд амжилт хүсэе. Мэдэхгүй асууж лавламаар зүйл гарвал comment үлдээчихээрэй. Би чадах чинээгээрээ хэлж өгөх болно. За амжилт.
Манай охидууд бүсгүйчүүд цагтаа цэвэр ичимтгий Монгол зангаараа гайхагдаж явсан үе бий одоо ч зарим нэгэнд нь байгаа. Харин сүүлийн үед арай л дэндэж доошоо орж байгаад нь урам хугардаг. Заримдаа бүүр өмнөөс нь ичих шиг болдог. Гэхдээ бүх охидууд тийм биш л дээ. Хэсэг бүлэг ухамсрын ядууралтай гарууд л нөгөө хэдийгээ доош нь татаж байгаа юм. Би доор 2 жишээ бичив.
Жишээ 1 : Сүүлийн үед STV-гээр цацагддаг MGTV гэж нэг суваг гараад байгаа. Хүнд хэрэг болох олигтой нэвтрүүлэгүүд ердөө гардаггүй. Онгоц буудах Мессеж чат гэх мэт шал дэмий хүний мөнгийг сааж цагийг үрсэн нэвтрүүлэгүүд гардаг болхоор дургүй байдаг юм. Хааяаа мессеж чат нэвтрүүлгийг үзэж байхад ихэнх охидууд нэгж савбал найз болно, нэгж зээлээч ч гэх шиг дандаа өлөн мессеж бичдэг. Тэгээд хоорондоо хэрэлдхээрээ үнэн бүтэхгүй үгээр хэрэлддэг. Гэхдээ ямар царай нь гарах биш хэн нэгэн сахилаггүй гар охин болоод явж байгаа ч юм билүү. Тэнд мессеж бичиж байгаа залуучууд хөвгүүд бас л адилхан хараалын үг урсгасан мессеж нисгэж өгнө MGTV тэр мессежний программаа жаахан сайжруулмаар юм. Ядаж хяналт тавидаг бол зүгээр шүү дээ.
Жишээ 2 : Гадуур, олон нийтийн газар явж байхад хүнтэй аягүй муухай харьцаж байгаа охидууд тааралддаг. Автобус болон микро автобуснд явж байхдаа кондуктортой хэрэлдэнэ. Цаашлаад бар цэнгээний газар орох юм бол их юм үзнэ. Зарим хүнд гарууд нь бүүр хоорондоо аймар хэрцгий зодолдоно, бас дээр нь согтуу. Хархаас нүд халтирмаар. Бас мессенжрээр монгол охидуудын нүцгэн янз бүр болсон бичлэгийн линкүүд хааяа ирж байх юм. Түүнийг үзээд би мөнгийг биширч охидуудаа өрөвдөв.
Охидуудыг миалах гэж үүнийг бичисэнгүй харин эрэгтэйчүүд бидний нүдээр хархад аягүй муухай харагддаг юм шүү !!! Хэрэв таньд ийм зан байгаа бол засаж, дахиж гаргахгүйг хичээгээрэй. Гадны иргэд, жуулчид харах юм бол бүх охидууд тийм мэтээр төсөөлөл аваад буцна шүү дээ. Би хэдэн сарын өмнө нэг гадаадын форум уншиж байсан юм. Тэнд хэсэг гадны залуучууд Монгол охидуудын тухай мөн буудал баар цэнгээний газруудыг тухай бичсэн байх юм. Тэнд миний ойлгосноор Монгол охидууд үнэхээр царайлаг халуухан. Баранд нь пиво ердөө л 2-хон доллар, буудал нь 15-хан доллар тэгээд охидууд нь бараг л бэлэн, Монголд очих юм бол биеээ үнлэгч бараг л авах хэрэггүй гэж бичсэн байсэн.(итгэхгүй бол google-р хайгаад үзээрэй) Тиймээс найз нараа нэрээ бодож амьдарцгаая. Ядаж биеээ зөв аваад явцгаая л даа.
Хотын байдал шалдар булдар. Цагийн байдал ороо бусгаа. Хогтой гудамж, vнстэй жалгыг дагаж хаа сайгvй сvглийх хар гэрvvдээс утаа савсана. Дєрвєн зvгт хав харэнхуй уйтгартай, хар утаа нар халхална. Євлийн тасхийм хvйтэн эсгий гэрийг жаварлаж монгол хvний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяэгаэр хvvхдийн баас vргэлжилжээ. Vvгээр тvvгээр золбин ноход сvрэглэн давхина. Хєлд орохоос аваад vс цайхыг хvртэл нэгэн гудэмжийг єгсєн уруудан явж, нэгэн худгийг эргэн тойрон ус зєєсєєр энэхvv ертєнцийг эцэслэнэ. (more…)

Би энэ чиглэлд сонирхолтой бөгөөд энэ чиглэлийн порграмм хангамжуудыг сайтар судлаж сурах юмсан гэж боддог боловч даанч тэгэж сурч судлах зав боломж тэр болгон гардаггүй юмаа гэсэн хэдийч би хааяаа интернетээр дэмий тэнэж байхдаа энэ сайтруу ороод хэрэгтэй гое шинлэг зүйлс байвал татаж авдаг. Энэ сайт цэвэр график талруугаа хазайсан тасархай сайт байгаа. Та ч бас ороод үзээрэй.
ЭНД ДАРААД ОР WWW.GFXWORLD.ORG
Эр цэргийн нэртэй боловч эрчүүдийн болон өөрчилөгдсөн баярын өдөр өчигдөр манай Улаанбаатар хотод нижгэр болж өнгрөв. Би ч юугаараа дутхав хальт баярлаад авлаа. Гэхдээ би архи ууж, шову парти зохиож баярлсангүй энгийн дарууханаар энэ баярыг өнгрөөв. Ингэж өнгрөөсөн анхны цэргийн баяр маань өчигдөр юм.Би өчигдөр өмнөх жилүүдийн цэргийн баяраар хаана юу хийж байснаа бодлоо. Гэтэл дандаа баранд назгайрч байсан байв (нялх балчир болон хүүхэд насыг эс тооцвол).Харин өнөө өглөө боллоо. Өчигдрийн назгайрсан гаруудын царай нь сонин болчихсон үхлээ хатлаа энээ тэрээ гэж байх юм. Харин би ганцаараа зөв зүгээр байгаа юм шиг санагдаж дотроо өөрөөрөө хальт бахархах шахав. За за тэр ч яахав. Өчигдөр орой гудамжаар баяраа тэмдэглэж халамцсан ах нар хяргачих шахаад л явцгаах юм. Тэр дунд дүү нарч бас юугаараа дутхав гэсэн шиг явж байх юм. Үнэнийг хэлхэд өчигдөр орой согтуучуул их байлаа. Эрүүлчүүд байсан л даа гэхдээ 11 рм цагаас хойш согтуучууд давамгайлж байсан. Би л гэхэд орой хорооллын Ачлал их дэлгүүрээс өргөө хүртлэх замаар явхад юм юм л үзэв. Миний үзсэн зүйлсийг та нарч гэсэн харсан байх. Тэгээд би дотроо манай Монголчууд хэзээ баярыг архигүй тэмдэглэж сурах юм бол доо гэж бодов.За за архи ч яахав. Нилээд хэдэн жилийн дараа манай Монголчууд баярыг архигүй, маргааш өглөө нь босоод шартахгүй, бие биенийгээ зодож, гэмтээхгүй, өөрийн үнэ цэнэтэй зүйлсээ ломбарданд тавихгүй харин баярыг жинхэнэ баяр гэдэг утгаар нь бие биетэйгээ эвлэрч, би биенээ хүндлэж, бие биенийгээ улам таньж мэдэж, нэгнээ ойлгож, бусаддаа урам өгч соёлтой бөгөөд зөв боловсон тэмдэглэж өнгрөөх ухамсартай болно гэдэгт би итгэдэг. Хэзээ нэгэн цагт биш.
Мэрэгжилдээ дуртай, ажилдаа сонирхолтой нэгэн
Энэ хүнийг амжилг хүлээж байгаа. Энэ хүний ирээдүй гэрэлтэж байгаа. Энэ хүн ажилаа хийхдээ хамгаас сайнаар хийдэг. Би өөрийн амьдралыг компьютертэй холбсон мөч минь одоогоос 7 жилийн өмнө 7 дугаар ангид байхдаа. Манай ах Ховдод сурдаг байлаа. Би ахрууга их захиа бичдэг байсан. Дугтуйнд хийгээд марк наагаад дэвтрийн гол цаасан дээр уртаас эрт захиа бичдэг байлаа. Харин нэг удаа ах намайг интернет кафе руу дагуулж яваад мэйл хаяг нээж өгсөн юм. Юугаа ч мэдэхгүй мангар бацаан баахан ангайж сууж байгаад л гарсан. Тэгээд тэр мэйл нь uugic@yahoo.com гээд юу гэж байгаа, ямар утга агуулсан нь тодорхойгүй нэг мэйл хаягтай болов. Одоо би тэр мэйл хаягаар 7 жил явж байна. Солих гэхээр нэг л солимооргүй байдаг. Тэгэж би анх интернет болон компьютер хэмээгдэх зүйлстэй танилцаж байлаа.8-р ангид Визуал Беисек манай захирал заадаг байлаа. Самбар дээр кодоо бичээд дэвтэр дээрээ тестлээд л …. Одоо бодход инээдтэй санагддаг юм. Харин 9-р ангид манай мэдээлэл зүй орж эхэлсэн бөгөөд оффисийн программуд зааж байсан бөгөөд тэр нь надад үнхээр амархан бөгөөд сонирхолтой байв. Дараа нь Turbo Pascal (Манай сургуульд хэдэн компьютер ирсэн байв) Тэгээд тэр жилээ аймгынхаа мэдээлэл зүйн олимпиадад юугаа ч мэдэхгүй хүүхэд явж ороод Паскал дээр хувьсагч энэ тэр зэрлаж холион бантан хутгчаад гаар иртэл 3 орсон байв. Би түүнд үнэхээр их урамшиж программист болхоор шийдсэн.
Нээрээ олимпиад гэснээс тэгхэд олимпиад (Мэдээлэл зүйн) манай аймагт анхнийх ч билүү 2-дох ч билүү удаагаа болж байсан юмтэгсэн чинь хөдөөнөөс тэр олимпиадад орох гэж байгаа хүүхэд гэсэн чинь зөвхөн Word хальт мэддэг хүүхэд хүртэл ирсэн байсан.
Тэгээд конкурс болсон бөгөөд нэгт орсон хүүхэд программ хангамжийг аваад алга болов. Би 11-т орсон байлаа жаахан сэтглээр унсан сууж байтал манай нэг найз мэдээллийн системийг ав тэр пх-тэй яг адилхан гэж билээ ингээд л КТМС-ийн хаалгын татсан даа. Харин ирээд хичээл нэээг их сонирхол татхгүй болсон бөгөөд хамгын сонирхол татсан хичээл нь вэб дизай байв. Тэгээд хожим нь би өөрөө комьпютер грфик талдаа илүү их сонрихолтой бөгөөд энэ чиглэлээр явбал дээр байж гэдгийг ухаарсан. Харин одоо вэб дизайн талруу өөрийгөө овоо хөгжүүлээд байгаа. Флаш овоо оролдоод байгаа. Ер нь вэб талруугаа хазайгаад байгаав Тэглээч программ хангамж гэдэг бол том томоос том программ хангамж дотор дизайнтай хобогдолтой олон зүйл байдаг. Эдгээр нь бүгэд миний сонирхолыг татаад байгаа. Харин би та нарт хэлмээр байна. Өөрийн сонирхолтой юмаараа дагнаарай. Тэгвэл чиний ирээдүй гэрэлтэж байгаа шүү .

Надад ном хэрэг болох юм бол би хамгийн эхлээд энэ сайтруу ордог. Энэ сайтнаас заримдаа хүссэн номоо олж чаддаггүй ч гэсэн түүнтэй төстөй хэрэг болох номоо олдог шүү. Давуу талууд гэвэл номнууд нь төрөлжисөн каталогт байдаг. Олон номтой. Дутагдалтай талууд гэвэл татаж авах гэж бөөн юм болно. Яг л саак.мн-ээс юм татаж байгаа юм шиг. Хэ хэ х. Нилээд хэсэг ном нь орос хэл дээр байдаг учираас жаахан тиймэрхүү.
ЭНД ДАРААД ОР WWW.ZBOOKS.RU
Filed under: Гадаад сайтууд, Зөвлөгөө, Интернет, Компьютер, Мэдүүштэй, Татац, Үнэгүй юм

Энэ программыг энд дараад татаж аваад update хийгээд scan-дах юм бол аллах будаа
ALLAH FIX гэж энэ жижгхэн DOS-ийн орчинд ажиллждаг программ ALLAH-ийг бас их хөөрхөн устгаж байна гэнэ. Татаж аваад Readme гэснийг нь уншаад зааврынх нь дагуу хэрэглээрэй.
Бөхөө өөрийн блогтоо өөрийн хийсэн ALLAH арилгагчийг тавьсан байна лээ. Энд дараад үзнэ үү
Би нэгэн ээжийн эрх охинд сэтгэл алдарчихаад
Инээмсгэлэх тєрхийг нь харагїй бол тэсэхгїй нь
Ялдам хоолойг нь сонсохгїй бол тэвчихгїй нь
Би єєрийн сахиусан тэнгэрээ олсон юм шиг байна
Би чамд дуралсан сэтгэлээрээ баян залуу
Намайгаа ойлгоорой эр хїн учираас би бїгдийг хийнэ
Амьдрал єєрєє асуудалтай ч аргыг нь олж чадвал
Їргэлж инээлддэг гэдэгт найз нь итгэдэг
Хайрт минь аз жаргал ойрхон байна
Хайрт минь харин надад итгээрэй
Хєєрхєн нїднээс чинь нулимас унгаахгїй
Охин минь наддаа итгээрэй
Цэвэрхэн чамдаа дурлаад аргадан сууна зїрхээ
Цэлмэгхэн сэтгэлийн тэнгэрт амгалан дїїлэх шувууд
Чи минь миний мєрєєдєл билээ
Харахуйгаас аврах гэрэл гэгээ чи билээ
Эгэлхэн хэрнээ хєєрхєн, инээмсгэлэх дїр чинь тодхон. Чи бол миний мєрєєдлийн охин, чамдаа сэтгэлээ нээе, амраг минь болооч гэж гуйя, би чамтай л учирсандаа хязгааргїй их баярладаг хайрт минь
Ийшээ ороод татаад ав Татах
Бид їргэлж л хэн нэгэнтэй харилцаж байдаг. Ихэнх хїн бусад хїмїїстэй харилцахдаа єв тэгш байж чаддагїй (Миний бодол). Магадгїй тийм хїн байж болох юм. Харин миний мэдэх ихэнх хїн харилцааны тал дээр жаахан доголдолтой байдаг. Миний хувьд мєн л ялгаагїй. Би хэн нэгнийг гомдоодог, надад хэн нэгэнтэй їл ойлголцох байдал гардаг эсвэл би хэн нэгэнд гомдочихоод тїїнийг уучилж чаддаггїй ч юм уу. Та бас надтай санал нэг байна уу? Энэ бїхнээс їїдээд бид алхам тутамдаа санамсаргїйгээр ч юмуу эсвэл санаатайгаар хэн нэгэнтэй харилцаж байхдаа алдаа гаргадаг. Їїнээс їїдээд бие биетэйгээ їл ойлгоцох байдал байнга гардаг, їїнээс їїдээд маргаан бїїр цаашлаад бие биенээ їзэн ядах байдал їїсдэг байгаа. Харин бид хэн нэгэнтэй харилцахдаа єєрийгєє цэгнэж, їгээ бодож, зєв боловсон соёлтой харилцаж сурах хэрэгтэй юм. Хэн нэгэнтэй маргалдаж муудалцсан бол таны буруу биш байсан ч гэсэн тухайн їед нь учираа ололцож бие биетэйгээ ойлгоцох, мєн хэн нэгэн таныг гомдоосон бол тїїнийг заавал уучилалт гуйлгаж ирїїлж байж уучилах биш харин эсэргээр нь тїїнийг зїгээр л уучилах ч юмуу та ийм байж чадвал тэр хїнд ч єєрт чинь ч амар байх болно. Яагаад гэвэл уур уцаар, санаа зовинол, уйтгар зэрэг нь хїнийг стресст оруулдаг бєгєєд ингэж чадснаар та єєрийгєє бусдаас илїї нэгэн гэдгийг мэдрэх болно. Гэр бїлийн тухайд ч мєн адил маргаан мундахгїй. Харин хоорондоо ойлгоцож чадахгїй тийм гэр бїл удаан тогтож чаддаггїй бєгєєд чадлаа ч тэдний амьдрал ямар ч аз жаргалгїй утга учиргїй байдаг. Цаашлаад тэр харилцаа нь хїїхдїїдэд нєлєєлдєг, тэдний зан аашийг эвддэг. Тиймээс харилцаанд бие биетэйгээ ойлголцох, хэн нэгнийг уучилах зэрэг нь їнэхээр чухал зїйл юм. Харин бид їїнийг мэдсээр байж зарим їед єєрийгєє болон бусдыг стресст оруулдаг. Тиймээс найзуудаа бие биенийгээ ойлгож, уучилж нэгэндээ итгэж амьдарцаая. Монголчууд эвтэй байхдаа хїчтэй ш д.
Сїїлийн їед ALLAH гэж вирус гаараад байгаа. Манай сургуулийн бїх лабраторууд (компьютерийн) энэ вирусэнд єртєєд сїїлдээ бїїр юм хийхээс ой гутмаар боллоо. ALLAH гэж энэ лайгаар євчилсєн компьютер ямар ч эмчилгээ авахгїй нам болж байна. Бараг бїх антивирус їїнийг илрїїлж чадахгїй байгаа нь энэ вирусийг бїїр даврааж байгаа. Энэ вирус єєрийгєє маш хурдан хувилан олшируулж байгаа юм шиг байгаа юм. Нэг вирустчих юм бол ALLAH гэсэн бичиг чамайг амраахгїй курсор хаана байрлана тэнд байнга гарах болно. Ямар ч байсан Kaspersky, Norton Anti Virus, Nod32 гурав илрїїлж чадахгїй байсан. Тиймээс та энэ вируснээс болгоомжилоорой. Энэ Flash-аар дамжаад байгаа юм билээ. Манай найзууд захаасаа РС-нїїдээ full format хийгээд эхэлсэн. Мэдээж хэнд ч єєрийхєє цуглуусан файлуудыг бїгдийг нь юу г ч їлдээхгїй устгана гэдэг бол хэнд ч хэцїї шїї дээ. Инталл энэ тэр бол сїїлд олдоно харин єєрийн хийсэн зїйлїїд дахиж эргээд олдогїй шїї дээ. Тиймээс энэ вируснээс болгоомжилоорой. Їїнийг full format хийхээс єєр устгах арга байвал хэлж єгч тус болно уу.
Энэ вирусны шинж чанар : MS Office-ийн файлууд байгаа хавтас дотор түүнтэй адилхан нэртэй exe файл үүсгэдэг. Мөн HTML өрөгтгөлтөй файлууд байгаа хавтсанд ч гэсэн адилхан ЕХЕ файл үүсгэдэг. Дууны төрлийн файлуудыг бүүр будаа болгодог нэг ийм вирус. Хэрэв та флаш дискэндээ энэ вирусийг халдаасан бол бүх Микрософт оффисийн болон НТМL файлуудаа устгах хэрэгтэй.
Манай сургууль дээр нэг арилгадаг юм яваад байгаа сурагтай олдвол тавинаа.