Цагаан сар гэхээр л ихэнх хүний царай нь барайж тологойд нь яаж нэг өнгрөөх вэ гэдэг бодол эргэлддэг нь үнэн билээ. Гэхдээ үүнд хүүхдүүд үл хамаарна. Ядаж байхад айл бүр өөрийнхөө хэмжээнд нүсэр тэмдэглэнэ. Нөгөө л манайхны яс маханд шингэсэн хэний ч доор орохгүй, хэнд ч муугаа харуулахгүй гэдэг бахархууштай зан цагаан сарыг баяр биш дарамт болгож өөрчилдөг. Би цагаан сарын төсвийг хамгын багаар тооцоолов. Ууц: 20000, ул боов: 600х15=9000, архи (хараа): 3х2500=7500, чихэр: 3500, бэлэг: 15000, бууз: 10000, сүү: 3000, айл хэсэх унааны мөнгө: 5000, мах: 5000, лам дээр очиж ном уншуулах мөнгө:2000, бусад зардал:10000 энэ нийлээд 90000 төгрөг болж байна. (more…)
Filed under: Минийх
Энэ өдөрийг би бишрэн шүтлээ. Яагаад гэвэл энэ өдөр манай бүх ажил зуун задгай байв. Учир нь би өмнөх өдрүүдэд нь хичээлтэй, бусад нь ажилтай байсан болхоор битүүн л үлдсэн юм (манайхан бүгдээрээ өглөө гараад орой гэртээ уулзалддаг). Тэгээд л нөгөө ажилуудийг хийж гарав. Гэхдээ би нээг их хийлцээгүй л дээ. Зарим нь гадуур гарч юм хумаа цуглуулаад, ууц энэ тэрээ чануулаад… Орой нь надад хивэс, дрож угаа гэж үүрэг өгөв. Тэгээд л угааж гарлаа. Угааж байхдаа яах гэж айлын хамгын бага нь болж төрөв дөө гэж бодов. Ядаж нэг дүүтэй байсан бол ингээд сууж байхгүй л байх байсан болов уу. Бас соёлыг гайхав хэн нэгэн буянтай ачтай хүн нь хивэс угаагчийг бүтээгээгүй бол би мөд дуусахгүй байх байлаа. (more…)
Filed under: Минийх
2 сарын 14 нийг би гэртээ ганцаараа сууж өнгрөөв. Бишээ Компьютертэйгээ хамт. Тэр орой шал урам хугарч, ой гутаж үхмээр шал тэнэг байсан гэхүүдээ. Өдөр нь би хичээлтэй байлаа. Сургууль дээр найз нартайгаа валентин энэ тэр гэж жаал дэмийрч байгаад 6 цаг болгоод гэртээ иртэл гэрт хэн ч байсангүй бүгдээрээ хос хосоороо баяраа тэмдэглэхээр явсан байлаа. Мэдээж намайг гэртээ харих зам надтай юу тааралдсан нь ойлгомжтой Нэг хоол хийж идчихээд тв үзээд суусан чинь шал сонирхолгүй. Дэмий РС-гээ асаагаад дуу сонсоод суусан чинь ядаж байхад дандаа хайр, дурлал гэдэг үг агуулсан нэг тийм утга бүхий тэнэг тэнэг (тэр орой л тэнэг байв. Бусад үед гоё) уянгын дуунууд явж дургүй хүргэв (more…)
Уран илтгэгч нар ирээдїйдээ итгэлтэй, хєгжилтєй, нийтэч байдаг. Бараг бїх хїмїїс сєрєг, муу зїйл сонсох дургїй байдаг. Харин тэрний оронд шийдлийг нь сонсох тун дуртай. Одоогын байр байдал нилээд муухан сєрєг байгааг нотлоод харин хурдхан шиг тїїний байр байдлыг шийдэх аргачилал руу орох хэрэгтэй. Ер нь аливаа асуудал дээр нааштай талаас нь яривал их зїгээр. Тэр тусмаа ирээдїйг сайхнаар харж яривал илтгэл амжилттай болоход их тустай. Тэр тусмаа тєгсгєлийг заавал сайн сайхнаар дуусгаарай.
Уран илтгэгч хїн бїх сонсогч нартайгаа холбоотой байдаг. Хэрвээ та илтгэл тавьж байхдаа зєвхєн нэг эсвэл хэсэг хїн рїї хандаж яриад байгаа бол мєн ч тїїхий байна даа. Танхимын їлдсэн хэсэг яах болж байна. Иймээс хїн бїртэй ямар нэг байдлаар хобоо тогтоож, энэ харилцаагаа їргэлж амьд байлга. Харилцаа тогтоох їндсэн хэрэгсэлїїд бол нїд, дохио биеийн хєдєлгєєн, гар, сэтэлийн хєдєлгєєн зэрэг юм. Тэр тусмаа нїдний харц хамгаас чухал.Томоохон танхимуудыг хэсэг хэсгээр нь хуваагаад, тїїгээрээ нїдээрээ дахин дахин тэнїїчил. Доороо байнга хєдєл, гараа ашигла. Та заалны баруун тийш хандан гараараа занган ярихад л тэр тал амьд болж ирнэ. Хэрвээ боломж байвал алхан хїмїїст бїр ойртон дундуур нь явсан ч болно. Харин индэр, ширээний ард їргэлж нуугдах нь хамгын муу арга. Харин жижиг єрєєнд бол їргэлж цаас эсвал їзїїлэн гарч байгаа хана руу ширтээд байж болохгїй. Оролцогч хїмїїсрїї яльгїйгээр харц тулгар. Бас гараа ашигла, инээмсгэл, урагшаа бєгтий,ойрт. Ингээд л таны илтгэл амьд болж ирнэ.
Уран илтгэгч нар тухайн сэдвээ хєгжїїлэх, дэлгэрїїлэх, чиглїїлэх, їнэмшїїлэх гоц чадвартай байдаг.
Жишээ нь бїтээгдэхїїн санал болгосон бол зєвхєн бїтээгдэхїїнийхээ тухай ярьж болохгїй. Дээрээс нь маш олон зїйлийг товч ч болтугай ярих ёстой. Бїтээгдэхїїн нь таны амьдралыг хэрхэн єєрчилєх, та худалдан авснаар ямар давуу талыг эдлэх, аз жаргалтай амьдрахад тань тэр бїтээгдэхїїн хэрхэн яагаад туслах тухай ярь. Бусад хїмїїс ямар учираас худалдан авдаг тэр нь улс орон, хувь хїнд хэрхэн ая тусаа єгдєг зэргийг хїмїїс маш их сонирходог. Даанч харамсалтай нь ихэнх илтгэгч нар энэ талаар огт ярьдаггїй. Тухайн бїтээгдэхїїн олон зуун жилийн ємнє байсан эсэх, ямар зам туулсаар єнєєгийн байдалд ирсэн, цаашид ямар хєгжил дэвшил хїлээж байгаа зэргийг уран сайхнаар ярих аваас сонсогч нарт маш их таалагдана. Жишээ нь цаас зарж байгаа бол хэн хэрхэн модноос анх цаас гаргаж авсан, цаас єнєєгийн хїний нийгэмд ямар байр суурь эзлэж байгааг эргэлзэхгїйгээр ярих хэрэгтэй.
Тухайлбал 00-ийн єрєєний зєєлєн цаас зарах гэж байгаа бол тїїнийг анх 1980 онд British Perforated Paper компани їйлдвэрлэсэнг заавал ярьж дурьдах хэрэгтэй. Харин бичгийн цаасыг Цай Лун хэмээх Хятадын эзэн хаан манай эрний ємнєх 105 онд нээсийг хэлэх нь зїйтэй болов уу. Гэвч бїїр манай эрний ємнєх 200 онд загасны торыг ашиглан цаасыг їйлдвэрлэж байсан гэсэн баримт саяхан олдсон тухай дурьдвал бїр сайн. Бараг 500-гаад жилийн турш Хятадад цаасыг ашиглаж байсан бол манай эриний 610 оны хавьцаа Япон руу дэлгэрсэн бол 800 онд Египет, харин 10-р зуунд европд хэрэглэж эхэлжээ. Эртний Египетийн хэрэглэж байсан цаас одоогын цаастай адилгїй, муутуу маягын юм байсныг нэмэж дурьдагтун.Цаасны анхны хэрэглээ нь Тєр Засгын гаргасан хууль тогтоомж, зарлигийг бичих, худалдаачид гэрээ хэлцэлээ баталгаажуулах явдал байв. Тїїнчилэн шашины сургааль, судар номыг бїтээхэд ашигладаг байсан. Иймээс цаас гарсан явдал нь хїн тєрлєхтнийн нийгэмд єгїїлж барашгїй тус нэмрээ єгсєн болох нь тодорхой гэж нэмж хэлээрэй.Ингэж дэлгэрїїлж ярих їед хїмїїс танай бїтээгдэхїїний тухай муу юм бодож амжидаггїй. Яагаад гэвэл та ангайтал маш сонирхолтой тїїх яриад байна шїї дээ. Та тэдний нїдэнд энэ бїх зїйлий єєрєє хийчихсэн мэт санагдах болно. J
Уран илтгэгч нар тухайн сэдвээрээ єєрийн гэсэн їзэл бодолтой байдаг. Тїїнчлэн сонсогч нарынхаа сэтгэлийн хєдєлгєєн, баяр бахдал эсвэл эсэргээр буруушааж, зэмлэж байгааг мэдрэх болно.
Чамд ярьж байгаа сэдвийнхээ талаар ямар нэгэн їзэл бодол байгаа гэж бодож байна. Тэр їзэл бодолдоо хэр тууштай байгаа вэ? Ер нь ямар нэгэн бїтээгдэхїїн, їйлчилгээг хїмїїст санал болгож байгаа тохиолдолд тэднийг ятган їнэмшїїлэх ямагт хэцїї байдаг. Энэ їед чиний єєрийн чинь итгэл їнэмшил ихээхэн тїлхэц болох ёстой. Чи єєрєє эргэлзээд байгаа бол яаж бусдыг итгїїлж араасаа дагуулах вэ дээ !
Уран илтгэгч нар тїгдрэлгїйгээр, бїтэн єгїїлбэрээр, зєв, найруулгаар ярьдаг. Тэд хэзээ ч “Юу”,”За”,”Одоо” гэх мэтийн сул їгсийг хэргэлдэггїй.
Шуудхан хэлбэл тэд найруулан ярихдаа гарамгай байдаг. Гайхалтай нь хїн болгон сайн илтгэгч болох болмж бий. Гэхдээ юуны ємнє эх хэлээ сайн мэддэг, бичгийн болон ярианы найруулгын талаар мэдлэгтэй, тїїнийг хэрэглэж сурсан байх ёстой. Юуны ємнє залхуурахгїйгээр проктик хий.Єрийн хэлсэн ярьсан бїхнээ бичиж аваад дахин дахин сонс. Хаана алдаа гаргаж, найруулгаа яаж засмаар байгаагаа ол. Хэрвээ камераар видео бичлэг хийвэл бїр л сайн. Ер нь хїн камерын ємнє зогсож нїїр хаграх нь чухал байдаг. Та ичээд байдаг бол ганцаараа єєрийгєє хэдэн 1000 удаа ч авсан болно. Бэлтгэл хийх тусам таны яриа зєєлєн тогтвортой, эмх цэгцтэй болж ирнэ.
Уран илтгэгч нар хэзээд нїдэнд дулаахан, аятайхан харагддаг.
Аятайхан харагдана гэхээр давхраатай алаг нїд, єндєр хамар бодуузай. J Тэгвэл том эндїїрэл болно. Аятайхан харагдах гэдэг бол сонирхолтой ойлголт юм. Хїн дотроосоо болон гаднаасаа давхар аятайхан харагдаж байж сая нийлбэрээрээ аятайхан харагдана. Гаднаасаа гэхээр чиний ємссєх хувцас хиргїй, биед чинь аятайхан зохисон, хэт содон биш байх ёстой. Бас заавал анхаарах зїйл бол їсээ аятайхан засуулсан, гутлаа гялалзтал тосолсон байх хэрэгтэй.Харин дотроосоо гэхээр чи єєрийн сэтгэл санааг аль болох хєнгєн, дарамтгїй байлгах явдал юм. Чиний царай цаанаасаа нэг унжигар, баргар байвал бїх юм бїтэлгїйтнэ. Илтгэлдээ орохын ємнє бол илтгэлээ тавьж байхдаа аль болох сайн сайхан зїйлсийг бодож, єєрийгєє цэнэглээрэй.
Уран илтгэгч хїн тухайн сэдвээ сайн мэддэг.
Мэдээж сайн мэдэхгїй юмаа ярина гэдэг бол хэцїї, бараг бїтэшгїй зїйл юм. Иймээс илтгэл тавихын ємнє тухайн сэдвээ аль болох судлаж олон талаас нь мэдэж авах хэрэгтэй. Чиний ярих гэж байгаа бїтээгдэхїїн, їйлчилгээ, сэдвийн чинь тїїх нь ямаршуухан бэ? Ер нь ямар ч илтгэл дээр тїїхийг заавал мэдэж байх хэрэгтэй байдаг. Аль болох єргєн хэмжээний мэдлэгтэй байвэл чиний илтгэл їр дїнтэй болох магадлал маш єндєр
Уран илтгэгч бол хїчирхэг бас идэвхитэй байдаг. Чимээгїй, уйтгартай хїн хэзээ ч юм зарж чаддаггїй. Тэгээд ч чиний илтгэл, хичээл дээр хїмїїс унтаж байгаа бол чиний хувьд сїйрэл юм. Ямар ч аргаар хамаагїй тэднийг сэргээх хэрэгтэй. Идэвхитэй, эрч хїчтэй байхын тулд чи єєрєє юуны ємнє сайн амарсан байх ёстой. Ярьж эхлэхээсээ ємнє гараа зохимжтойгоор хєдлєгє, сонсогч хїмїїсий зїг їргэлж идэвхитэйгээр хар, харцаараа ойлголц. Хэрвээ зогсож байгаа бол бїтэн алхахгїйгээр байнга биеээрээ хєдєл. Нэг хэвийн хоолойны єнгєєр хэзээч ярьж болохгїй. Нэг хэвийн гонишигносон дуу хїний нойрыг хамгын ихээр хїргэдэг. Хоолойнхоо єнгийг сэдвийнхээ дагуу єндєр нам болго. Практик хийж байхдаа єєрийн дуугаараа бичлэг хийгээд сїїлдСїїлд сонсож болно. Хїний хоолойны шинжийг pitch, tone, volume гэсэн 3 їзїїлэлтээр илэрхийлнэ. (Авиа тон, хєг аялгуу, чанга сул)
Уран илтгэгч нар нь зугаатай хїмїїс байдаг бєгєєд тоглоом шоглоом хийх, хошигнох элэглэх, инээмсэглэхээс хэзээч татгалздаггїй.
Илтгэлээ тавихын ємнє тавьж, байхдаа сэдвийнхээ хошин талыг байнга бодогтун. Илтгэлийг хэт нїсэр тавих хэрэггїй байдаг харин, заримдаа хєнгєн хэлбэртэй байвал их зїгээр. Боломжоороо хошин шог хэлбэрийн їг хэллэг оруулбал их сайн. Єєрийгєє бага зэрэг буруушаах маягтай хошигнол ч байж болно. Ер нь инээж чаддаг хїн бусдад их сайхан сэтгэгдэл тєрїїлдэг.
Уран илтгэгч нь єєртєє бат итгэлтэй байдаг. Тэд хэзээ ч бухимдуу юмуу, зовиуртай харагддаггїй.
Энэ чадварыг эзэмшихэд 2 зам бий. Энэ нь гаднаасаа, дотроосоо юм. Гаднаасаа чадварын олон дахин ярих замаар олж авна. Маш их ярих тусам чамд єєртєє итгэх итгэл аяндаа бий болно. Тэр тусмаа нэгэн сэдвээр олон дахин илтгэх тавих нь маш сайн дасгал болдог. Хэрвээ чи тухайн сэдвээр 5-аас олон удаа ярилцлага хийж, илтгэл тавих аваас тухайн сэдвээрээ маш сайн мэдлэгтэй болж тэр хирээр туршлага, дадлага олж авна. Ер нь сайн бэлтгэлтэй байвал ямарч нєхцєл байдал гарсан барьц алдахгїй. Сїїлд нь хэлэхэд єєрийнхєє єсєж дэвжиж байгааг байнга мэдэр. Єєртєє урам єг. Бїр болохгїй бол хамгын дотнын танил нєхдийн хїрээнд танилцуулга илтгэл тавихтун. Илтгэлдээ бэлтгэж орж ирж байгаа хїн бїрийг угтан хаалган дээр жижиг ч болтугай хувийн харилцаа їїсгэхийг хичээ. Ингэвэл илїї тохиромжтой, тухтай, илтгэлтай байх болно. Харин итгэлтэй байхад дотроосоо суралцхад тийм амар биш. Эсвэл бїр хялбархан ч байж болно. Бухимдах цухалдах, тайван бус байх бїхий л сэтгэл зїйн хїчин зїйлсий авч хаяхыг хичээ. Дарамт шахалт сэтэл зїй тавгїй байдлаас гарах зарим зєвлємжїїдийг унш. Бїр болохгїй бол илтгэлээ тавихын ємнє нїдээ аниад амар, хэдэн минут сайхан амарч зєвхєн єєрийгєє мэдэрч тєвлєрїїл. Хэд сайхан суниагаад авахад бие тавирч их аятайхан болдог.
Би єчигдєр орой гэртээ сууж байгаад нэг сэтгїїл уншилаа (компьютер таймс 2006.6 сар). Т.Жаргал гэж хїн энэ нийтлэлийг бэлджээ. Уншаад їзсэн чинь їнэхээр дажгїй юм гээч. Тэгээд би энэ 12 алхамыг бїгдийг нь єєрийнхєє блогт бичмээр санагдлаа. Та энэ 12 алхамыг єєрийн амьдралдаа хэрэгжїїлэх юм бол та хаана ч илтгэл тавьсан хэнээс ч дутахгїй сайн илтгэгч болох юм шиг санагдлаа. Цаашид доор дурьдсан 12 чанарыг дэлгэрїїлж бичих болно.
(more…)
Блог хөтөлдөг олон хүн байдаг ба тэд блогоо ихэвчилэн өөрийн хүнд хэрэг болхоор бичлэгүүдээр дүүргэсэн байдаг. Тэдгээр бичлэгүүдийг анхааралтай унших аваас тэр хүнийг илүү таних бөгөөд түүний амьдралаас суралцмаар зүйлүүдийг та олж харах болно. Би хийх ажилгүй интернетээр тэнэж байх үедээ (сүүлийн үед) хүмүүсийн блогоор дамжиж бичлэгүүдийг унших дуртай болоод байгаа. Энэ надад үнэхээр сонирхолтой байдаг. Яагаад гэвэл би хэрэгт дуртай тэр яаж байсныг юу хийж байсныг сонирхдог. Ер нь их сонирхолтой бөгөөд суралцууштай зүйлүүд их байдаг. Миний амьдралд хүн сургамж авчихмаар олигтой юм байхгүй дээ гэж би боддог байлаа. Харин би өчигдөр өөрийн сүүлчийн 4 жилийн туулж өнгрүүлсэн амьдралаа эргээд нэг харсан чинь их зүйл дээр би алдсан байна. Тэгээд хойшид би өөрийн амьдралдаа алдсан гэж бодож байгаа зүйлүүдээ блог дээрээ бичиж байхаар боллоо. Та бүхэн уншаад надтай сэтгэгдлээ хуваалцана гэдэгт найдаж байна. Эцэс нь
Чи хүний амьдралаас суралц, тэгээд сурга …
Яагаад гэвэл тэнэг хүн хүний алдаан дээрээс суралцдаг
гэсэн үгээр энэ бичлэгээ дуусгая.
Filed under: Минийх
Би тэгхэд нэгдүгээр ангид байлаа. 1993 оны 12 сарын 29 байлуу 30-н байлуу би тэр өдөр хэдэн байсныг сайн санахгүй байна. Гэхдээ тэр өглөө болсон явдлыг би тодоос тод санаж байна. Тэр өдөр манай сургуулийн шинэ жил болох гэж байсан. Би онц сураад шинэ жилээр өвөлийн өвөө ааваасаа бэлэг авах гэж байлаа. Би маш эрт сэрсэн бөгөөд нойр бүүр хулжичихсан, хийх юм олдохгүй босож цай чанав. Буцалсны дараа би цайгаа аваад ширээн дээр тавих санаатай аваад ирмэгдүүлж тавиад 5 литр шахуу буцалсан хар цайг өөрийн гуяруу асгаж орхисон. Яг тэр асгах агшинд би өөрийн амьдралынхаа хамгын хол үсрэлтийг хийсэн. Би 8-хан настай байсан мөртлөө бараг л 3 мерт шахам газар үсэрсан байсан. Тэгээд би нилээд удаан улаан гуялаж гэртээ хэвтсэн дээ. Нээрээ тэгхэд би тийм хөлтөйгөө шинэ жилдээ очиж бэлгээ авсан шүү. Одоо эргээд бодход өрөвдөлтөй юм шиг хэрнээ гайхамшигтай түүх шиг надад санагддаг. Харин хүмүүс миний баруун гуяыг хараад хэнч түлэгдсэн байна гэж хэлдэггүй. Яагаад гэвэл одоо ямар ч сорви байдаггүй юмаа. Би маш муухай сорвитой болох байхдаа гэж санаа зовож байсан боловч юу ч үлдээгүй үнэхээр гайхамшигтай.
Хүнтэй эвийг нь олоод зөв боловсон харьцдаг хүмүүс цаанаа л нэг өөр байх юм. Та мессенжер болон чат мөн гадуур явж байхад, сургууль, ажил, автобус олон нийтийн газар хүнтэй муухай харьцаж байгаа хүнийг хархад ямар сэтгэгдэл төрдөг вэ ? Мэдээж сайхан сэтгэгдэл төрөхгүй л байх. Миний хувьд гэвэл мийний мессенжирт маш олон хүн байдаг нийтдээ бараг л 600 гаад тэндээс таньдаг нь 100 гаад л байх бусад нь … (more…)
Filed under: Минийх
Юуны өмнө миний блогоор өөрийн үнэтэй цаг заваа гарздан байж зочилон буй чамд их баярлаж байна. Би жаахан алдаатай бичдэг болхоор (тэгээд алдаа хайгаад унваа) алдаатай үгнүүд байвал битгий тоогоорой. Энэ миний блогт бичигдэж байгаа анхны бичлэг юм. Би өөрийн блогоо цаашид өөрт тохиолдсон зүйлс болон хүмүүст хэрэг болох зүйлсээр цаашид хөтлөнө гэж бодож байна. Би эхлээд өөрийхөө тухай товчхон бичмээр санагдлаа. Би 1985 оны 7 сарын 8-нд Говь-Алтай аймагт төрсөн 2007 оны байдлаар 22 насыг зооглох гэж байгаа. Одоо КТМС-ийн 4-р курст сурдаг бага зэрэг даруухан зантай. Над шиг зантай ухаалаг хөөрхөн ааштай элдэв муу зуршилгүй хүн хархад аймар биш энгийн даруухан охиуудад нугасгүй. Хобби гэвэл ер нь олон гэхдээ ихэвчилэн компьютер тэр дундаа компьютер график, вэб талдаа илүү сонирхолтой боловч гарфикаар дөнгөж оролдож эхлэж байгаа. Мөн хөгжим сонсох, (поп, уяангын дуунууд, алтернатив) гитар тоглох (сайн чадахгүй, дөнгөж сурч байгаа). Хамгын их хийх дуртай ажил гэвэл хичээлээ хийх биш харин өөрийн сонирхдог зүйлсээ хийх. Юуны төлөө яах гээд амьдраад байна вэ гэвэл мэдээж санаа нийлсан сайхан хань ижилтэй болоод бас дээр нь хүүхэд гаргаад (хэдийг ч байж болно тэр үеийн байдлаас шалтгаална) амжилттай бөгөөд аз жаргалтай, эргээд хархад харамсхааргүй сайхан амьдрах бас үхэхдээ санаа зовох зүйлгүй хорогдох юмгүй бага өвдөж нүд аних юм болов уу… Миний тухайд нэг ийм байна. Асууж лавлмаар зүйл байвал сэтгэгдэл дээр бичээрэй.